== Оролцогсдын талаар ==
Энэ удаагийн уулзалтанд 9 хүн хүрэлцэн ирсэн бөгөөд Маагаа, Оогий бас
надаас бусад нь шинэ хүмүүс байснаараа их онцлог байлаа. Мөн КТМС,
Цахим, Хүрээ мэдээллийн технологийн чиглэлээр сургалт явуулдаг
сургуулийн оюутнууд ирж сонирхолтой яриа өрнүүллээ.
== OLPC талаар ==
Төслийн удирдагч нь завгүй байсан тул хүрэлцэн ирж чадаагүй. Иймд энэ
сэдвийн талаар яриа өрнөөгүй.
== Орчуулга ==
Нээлттэй эхийн програм хангамж, түүний бичиг баримт, гарын авлагыг эх
хэлнээ нутагшуулах, орчуулах нь Монгол Улсад нээлттэй эхийн хөгжлийг
илүү хурдасгаж, жинхэнэ давуу тал болно гэдэг дээр бүгд санал нэгдэв.
Гэвч нэр томъёоны нэгдсэн байдал, удирдан зохион байгуулах ажил
хамгийн их хүндрэл учруулдаг талаар ярилцсан юм. Жишээ нь, Firefox,
OpenOffice.org, GNOME гээд бүгд нээлттэй эхийн програм хангамжууд
боловч бүгд нэгдсэн байдлаар орчуулагдаагүй, нэр томъёоны талаар
нэгдмэл биш гээд олон асуудал бий. ОпэнМН багийн гишүүн Анарболж
хүрэлцэн ирж OpenOffice.org-ийг орчуулахад тулгарч байсан хүндрэл,
түүнийг шийдэж байсан туршлагаасаа хуваалцсан. Мөн Солонгос улсын
туршлага өнөөгийн байдлын талаар сонирхолтой мэдээллүүд өглөө.
== InstallFest ==
Linux InstallFest нь линукс үйлдлийн систем болон нээлттэй эхийн
програм хангамжийг сурталчлах, таниулах зорилготой өдөрлөг бөгөөд энэ
өдөр суулгах, болон ашиглахад бэрхшээлтэй байгаа хүмүүс өөрийн
тооцоолуурыг авчран илүү туршлагатай хэрэглэгчдээс зөвлөлгөө, тусламж
авах болон суулгуулах, ашиглах талаар зааварчилгаа авах боломжтой
байдгаараа бусад төрлийн өдөрлөгүүдээс ялгаатай. Ийм өдөрлөгийн дэлхий
дахинаа хийж дадал болсон бөгөөд манай хувьд өмнө 2007, 2008 онуудад
зохион байгуулагдаж байсан удаатай.
2009 оны хувьд 5-р сард хийхээр яригдаж байгаа ба юун дээр анхаарч
ажиллах талаар санал бодлоо хуваалцсан юм. Эхний жилийн хувьд илтгэл
мэдээлэл өгөх тал дээр сайн байсан боловч хэрэглэгч, сонирхогчдод
зөвлөлгөө, суулгаж өгөх ажиллагаан дээр дутагдалтай байсан гэв. Дараа
жил нь сурталчилгаа, зохион байгуулалт дутмаг байснаас өмнөх амжилтыг
гаргаж чадаагүй. Энэ жилийн хувьд илүү өргөн хүрээг хамарсан, олон
нийтийг оролцуулсан байдлаар зохион байгуулах нь зүйтэй гэж ярилцаж
байв. Дараа дараагийн уулзалтууд дээр дэлгэрэнгүй ярилцаж, төлөвлөлт
хийхээр боллоо.
== Бусад ==
13-р хороололд байрлах Konica зургийн төв нь зураг хүлээн авах
тооцоолуур дээрээ Үбүнтү суулгаж ашиглаж байсан талаар мэдээлэл ирлээ.
Хэрэглэгчид өөрийн хуруу дискийг авчран өгдөг тул вирусын асуудал хүнд
байсан бололтой гэсэн таамаг дэвшүүлэв.
Мөн зарим нэг интернэт кафенууд Fedora ашиглаж байгаа талаар
сонирхолтой мэдээлэл ирэв. Гэвч дуу болон дүрсний дэмжлэг муу учир
бүхнийг хамарсан байдлаар шийлжүүлэхэд хүндрэл гарч байгаа талаар
ярилцав. Гэвч Skype нь дүрс, дуу давгүй сайн дэмждэг талаар мэдээлэл
өгөв.
Манай 2 гишүүн өөрсдийн зөөврийн тооцоолууруудыг авчирч хамтран
асуудлыг шийдвэрлэх тал дээр ажиллаа. Нэг нь систем ачааллаж байхдаа
удаан, бас сонирхолтой ачаалладаг, нөгөөх нь утасгүй интернэт
ашиглахад хүндрэл гарч байв. Сүүлийн тохиолдолд wubi ашиглан суулгасан
байснаас асуудал гарч байж магад гэж үзсэн тул шууд суулгаад үзэхийг
зөвлөв. Эхний тохиолдол их өвөрмөц, бас асуудлыг тодорхойлох боломжтой
байсан тул дараа хэлэлцүүлгээр явуулах талаар ярилцсан юм.
Линукс тархацууд нь зөвхөн интернэт хэрэглэгчдэд хүртээмжтэй байгаа
дутагдал бий. Иймд CD бичлэгүүдийн газруудаар тарааж тэндээс олж авах
боломжийг нээж өгөх талаар үнэтэй санал гарсан юм.
Старс сургууль [1] нь сургалтандаа линуксыг ашиглаж эхэлж байгаа
бөгөөд манай бүлгэмтэй хамтран ажиллах, дэмжих саналтай байгаагаа
илэрхийлээд уулзалтанд ирэх боломжгүй байгаагаа илэрхийлсэн юм.
Одоогийн байдлаар USI мэргэжлийн сургууль нь сургалтандаа бүрэн
нээлттэй эхийн системүүд, програм хангамжуудыг ашигладаг гэсэн мэдээ
байна.
Дутуу орхигдуулсан зүйл байвал өршөөгөөрөй, бас нөхөөд өгөхийг та
бүхнээс хүсч байна. Баярлалаа.
--
Regards
Dulmandakh
USI сургуулийн вэб хаяг нь http://www.usi.edu.mn гэдгийг оруулахаа
мартсан байна.
[1] http://groups.google.com/group/limnux/browse_thread/thread/91b73e6380c8587f#
--
Regards
Dulmandakh
Орчуулга уг нь шууд онлаинаар ороод орчуулж болдог энэ тэр нь их
таалагдсан. GNOME орчуулгыг засахыг засаад, гүйцээх юмсан, туслах юмсан
гэж боддог. Сайн судлаж байгаад блогтоо бичлэг оруулъя гэж бодож байгаа.
Ер нь орчуулгад нь оролцох боломжтой боловч яаж оролцохоо мэдэхгүй олон
хүн байгаа болохоор хамгийн амархан орчуулгад цөөн үг ч болов оруулах
боломжтой байдлаар жижиг заавар нийтлэл ч болсон блогууд дээрээ
тавьцгаавал цөөн ч гэсэн хүн нэмэгдэж ороод орчуулах байх гэж бодож
байна.
OpenMN-ынхнаас байвал яг тиймэрхүү гарын авлага, эсвэл хаяг энэ тэр
байвал илгээвэл ядаж блог дээрээ тавьчихмаар л байна.
Ер нь линукс хэрэглэгчдэд зориулсан гарын авлага г.м цаасан дээр гаргах
бол манай блог, болон самбарт бага ч гэсэн хэрэгтэй юм байвал бүх
хэлбэрээр хуулан авч оруулж болно шүү.
Ер нь бол үзээд оролдоод байсан чинь явж явж ubuntu дээрээ л бууж байна.
Хамгийн гол нь асуудал гарсан тохиолдолд тусламж авах боломж хамгийн
өндөр, тогтвортой хөгжүүлэлттэй, харьцангуй тогтвортой, бас өнгө үзэмж
сайтай болохоор.
Install Fest гол суулгац үбүнтү байх байх. Гэхдээ мэдээж олон олон
онцлогуудыг харуулсан олон тархацыг, янз бүрийн хэлтэйгээр тавьж хүмүүст
харуулж, гоё гоё эффектүүд г.м-ээр бас татах хэрэгтэй байх.
Гол нь мэргэжлийн хүмүүст биш энгийн хүмүүст зориулсан гэдэг ойлголтыг
өгөхгүй бол линукс мэргэжлийн хүмүүст л зориулагдсан гэсэн ташаа ойлголт
хүмүүс байсаар байгаа. Бас анх суухдаа restricted media суугаагүй байдаг
болохоор mp3 ч тоглуулдаггүй нь анх оролдож үзсэн хүмүүст хэцүү байдалд
хүргэдэг. Би нэг оролдож байгаад хаячихсан нэмэх хасах юм байвал нэмж
өгөөрэй блогтоо оруулахаар бэлдэж байгаа юм. Фаилаар хавсаргалаа.
Монгол хэлний алдаа шалгагч, Монгол хэлтэй interface гэдэг бол соронзон
болно. Одоо би бол алдаа шалгагчгүйгээр байж чадахгүй болсон :D
OpenMN баг болоод С.Бадрал андад үнэхээр баярлаж явдаг юм гэж. ;)
Яриад үзвэл Цаг төр хүмүүс сэтгүүлд linux-г сурталчилсан, Install
Fest-ээ сурталчилсан нийтлэл оруулж болж магадгүй юм. Ер нь сонин
сэтгүүлийг сайн ашиглаж олон хүнд хүргэх хэрэгтэй болов уу гэж бодож
байна.
--
Regards
Dulmandakh
1. Хэрэв сүлжээний тохиргоог гараар тохируулдаг бол энэ тохиргоонуудыг хийх бас шууд автоматаар буюу дотоод сүлжээгүй нөхцөлд алгасаад 2-оос эхэлнэ үү:
sudo gedit /etc/network/interfaces нээгээд iface eth0 inet manual мөрийг доорх байдлаар сольж тохируулна:
iface eth0 inet static
address 192.168.0.100
netmask 255.255.255.0
network 192.168.0.0
broadcast 192.168.0.255
gateway 192.168.0.1
dns-nemserver 202.12.241.4 203.194.112.2
Үүний дараа DNS сервер мөн тохируулах шаардлагатай бол:
sudo gedit /etc/resolv.conf
тушаалаар /etc/resolv.conf фаилыг текст засварлагчаар (gedit) нээгээд
nameserver 202.12.241.4
nameserver 203.194.112.2
гэсэн байдлаар оруулж өгнө.
Энд мэдээж өөрийн сүлжээний IP-г зөв зааж өгөх хэрэгтэй. Windows дээр бол Start->Control Panel->Network->Network connections дотор Local Area Network дээр хулганы баруун товч дараад Properties нээгээд TCP/IP тохиргоог сонгоод нээхэд харагдана.
2. Хэрэв интернет холбогдоход ppp холболт ашиглаж нэр нууц үг хийж холбогддог бол энэ тохиргоог хийнэ үү. (micom, citinet, skyC&C, ulusnet г.м холболттой хүмүүс) Харин (magicnet зэрэг) шууд интернет нь холбогддог бол энэ тохиргоог алгасаад 3-аас эхэлнэ үү:
pppoeconf командаар ppp тохиргоог хийнэ. Энд интернетийн нэр, нууц үгээ оруулж хадгалж тохируулна.
3. System->Administration->Device drivers рүү орж хэрэгтэй драиверуудаа идэвхжүүлж суулгана.
4. Дээд талбарын хоосон хэсэгт хулганы баруун товчийг дарж Add to Panel... дарна. Disk Mounter, Keyboard Indicator, Network Monitor, System Monitor болон өөрийн хүссэн хэрэгслэлээ багажийн хэсэгт Add товчийг дарж оруулж болно. Орсон зүйлийн дээр хулганы баруун товчийг дараад move гээд доод хэсэг рүү болон хааш нь ч зөөж болно. Мөн Lock to Panel гээд хөдөлгөөнгүй зоож болно.
5. Applications хэсгээс хүссэн програмын нэрэн дээр мөн хулганы баруун товчоор Add this launcher to panel гээд дээр зоож бэлдэж авбал амар. Хамгийн эхлээд Accessories->Terminal ингэж бэлдээрэй. Цаашид байнга ашиглагдах болно.
6. Монгол кириллээр бичих тохиргоо хийх:
a. System->Preferences->Keyboard нээгээд Layouts хэсэгт +Add... товчоор Монгол гарыг нэмж оруулна. (Латин үсэгт тааруулсан Монгол байрлалыг http://dusal.blogmn.net саитаас авч болно.)
б. U.S.English гэсний арын Default сонголтыг сонгоно.
в. Layout Options... нээгээд GroupShift/Lock Behavior хэсэгт ямар товчны хослол сонгохоо тохируулна. Би бол Alt+Shift сонгодог.
7. Firefox нээгээд http://addons.mozilla.org/ хаягаар орж нэмэлтүүд нэмж тохируулна.
8. Applications -> Add/Remove нээж хэрэгтэй програмуудаа сонгож нэмж суулгах. Юуны өмнө wine програмыг суулгаарай. Бусдыг нь өөрөө жагсаалтаас сонгоод суулгаарай.
9. Evolution, pidgin тохиргоонууд хийх.
10. Монгол хэлний алдаа шалгагч суулгах:
http://www.openmn.org/index.php?nav=4&pageId=6 хаягаар орж Mongolian dictionary of Aspell татаж авна. Хулганы баруун товчийг татаж авсан фаил дээрээ дарж Extract here задлаад үүссэн хавтас руу орж Readme фаил дахь зааврын дагуу суулгана.
Ингэхдээ terminal (Applications->Accessories->Terminal) нээгээд командын мөрөнд ажиллана.
./configure
make
sudo make install
Firefox-т алдаа шалгагч суулгах: http://dusal.blogmn.net/19158/
11. Медиа фаилуудыг тоглуулдаг болгох. (intrepid гэдгийг 8.04 дээр hardy болгоно.)
sudo gedit /etc/apt/sources.list
нээгээд
deb http://packages.medibuntu.org/ intrepid free non-free
#deb-src http://packages.medibuntu.org/ intrepid free non-free
мөрүүдийг нэмж оруулаад хадгалаад хаана.
wget -q http://packages.medibuntu.org/medibuntu-key.gpg -O- | sudo apt-key add - && sudo apt-get update
sudo apt-get install ubuntu-restricted-extras w32codecs libdvdcss2 mplayer-nogui mozilla-mplayer smplayer
sudo ln -sf /usr/lib/win32 /usr/local/lib/
командуудыг терминал дээр дараалуулан өгнө.
12.
On Feb 20, 8:29 pm, DULMANDAKH Sukhbaatar <dulmand...@gmail.com>
wrote:
| 1 | Улуснэт ХХК |
| 2 | МЦХ ХК |
| 3 | Мэйжикнэт ХХК |
| 4 | Скай Си энд Си ХХК |
| 5 | ЖиНэт ХХК |
| 6 | Эм Си Эс Электроникс ХХК |
| 7 | Болдсофт ХХК |
| 8 | Сансар Интернэт ХХК |
| 9 | Бэстнэт ХХК |
| 10 | Дижиком ХХК |
| 11 | Азиател ХХК |
| 12 | Терравокс ХХК |
| 13 | Жимобайл ХХК |
| 14 | ёкозунанэт ХХК |
| 15 | Топика ХХК |
| 16 | ШУТИС-ийн харъяа Холбоо Мэдээллийн Технологийн Сургууль |
| 17 | Би Даблью Эй ХХК |
| 18 | Мегажит ХХК |
| 19 | Си Ти Ай Ти ХХК |
| 20 | Инфотек ХХК |
| 21 | Ай Ти Эн И Ти ХХК |
| 22 | Ди Би Эс Ком ХХК |
| 23 | Вай Өү Юу ХХК |
| 24 | Би Эм Ди ХХК |
| 25 | Олон улсын агаарын тээврийн цахилгаан холбооны нийгэмлэг СИТА-ын Монгол дахь төлөөлөгчийн газар |
| 26 | Мобиком ХХК |
| 27 | УБТЗХЭГ |
| 28 | Эрдэмнэт ХХК |
| 29 | Скайтел ХХК |
| 30 | Инкомнэт ХХК |
| 31 | Юнителком ХХК |
| 32 | Вайрлеском ХХК |
| 33 | Орбитнэт ХХК |
миний хувьд гэртээ Мэйжикнэт DSL ашигладаг. модем нь цаашаа
холбогдсоны дараа шууд залгаад л автоматаар хаягаа аваад, яг дотоод
сүлжээнд ажиллаж байгаа юм шиг орчихдох ш д.
энд гарч байгаа бараг бүх санаанууд маш үнэтэй, авч хэрэгжүүлүүштэй
цаашлаад линуксын хөгжилд маш хэрэгтэй зүйлс байна. гарын авлагын
хувьд одоогоор http://wiki.limnux.org гээд нэг сайт дөнгөж ажиллуулж
эхэлчихсэн байгаа. ер нь бага багаар ашиглаад, баяжуулаад авах
хэрэгтэй юм байна.
installfest хийхээсээ өмнө томоохон компаниудын интернэтэд хэрхэн
холбох талаар гарын авлагууд бэлдээд, бас маш түгээмэл асуугддаг
асуултуудыг гаргаж байгаад гарын авлага тавьчих хэрэгтэй юм байна даа.
энд уг нь интернэтийн компанид ажилладаг олон л хүн байх шиг харагддаг
юм, тэдгээр нь гарын авлага бэлдэх эсвэл гарын авлага бэлтгэхэд
шаардлагатай ажиллагаатай орчин түр ч болов бэлдэж өгөх боломж байхгүй
байх даа.
--
Regards
Dulmandakh
--
Regards
Dulmandakh
On Feb 22, 12:27 pm, DULMANDAKH Sukhbaatar <dulmand...@gmail.com>
wrote:
Magicnet PPP биш байхаа... Bridged билүү тэр нь байх. Дотоод сүлжээ шиг.
Харин Мягаа гишүүний энэ ялгаж нэгтгэх санаа үнэхээр зөв байна.
Мэдээллүүдээ цуглуулаад. Ер нь нэг интернетэд холбогдчихвол асуудлаа
http://wiki.limnux.org limux.org эсвэл openmn.org аль нэг форум дээр
асуугаарай гэсэн байдлаар хүмүүст мэдээлэл өгчихвөл зүгээр юм байна.
Тэгээд форумд "шинэ сэдэв" нэмэгдэхэд бүлгэм рүү захиа ирдэгээр бас
тохируулчихаж болох...
Харин тэр броузер дээр холбогдох нэр нууц үг оруулдаг холболтуудыг
график дэлгэцийн систем суулгаагүй үед яаж холбох бол?
aiax BB хэрэглэдэг хүмүүс байна уу? Заавал график орчинд интернетдээ
холбогдох ёстой юм болов уу?
Бас видео tutorial-ууд хийгээд тавьбал их зүгээр байдаг юм шиг. xVidCap
гээд Screen capture софт оллоо. flash video, mp4 гээд дурын хэлбэрээр
хадгалдаг юм байна. Бас үүссэн фаил нь хэмжээ энэ тэр нь тийм ч ихгүй их
таалагдлаа. http://dusal.blogmn.net/20477/ үүнийг үзээрэй.
Тэгээд зарим проблемийг нэг бүрчлэн бичиж суухаар шууд хийгээд харуулаад
тэрийгээ youtube дээр ч юм уу тавиад байж болох юм шиг бас. Микрофоноор
давхар яриад явчихвал бас зүгээр л байгаан. Над шиг өөрийнхөө хоолойнд
дургүй биш бол ;)
энгийн ашиглах гарын авлага бэлдэж чадаагүй болохоор зарлалгүй дараад
суугаад байсан юм. гэтэл ингээд хэрэгцээ шаардлага нь гарч байгаа
болохоор тэсэлгүй дэлгэцихлээ. эхлээд бүртгүүлэх хэрэгтэй, дараа нь
http://wiki.limnux.org/wiki/<үүсгэх хуудасны нэр> гэсэн хаягаар ороод
хуудас үүсгэх боломжтой. жишээ нь
http://wiki.limnux.org/wiki/Xvidcap_ашиглан_дэлгэцээ_бичих_нь гээд ч
юм уу. эсвэл аль нэг хуудас руу ороод edit товч дараад дотор нь
[[хуудасны нэр]] гэсэн юм үүсгээд хадгалах юм бол тэр нь шууд холбоос
болж үүснэ.
> Бас видео tutorial-ууд хийгээд тавьбал их зүгээр байдаг юм шиг. xVidCap
> гээд Screen capture софт оллоо. flash video, mp4 гээд дурын хэлбэрээр
> хадгалдаг юм байна. Бас үүссэн фаил нь хэмжээ энэ тэр нь тийм ч ихгүй их
> таалагдлаа. http://dusal.blogmn.net/20477/ үүнийг үзээрэй.
би энийг чинь дээр нэг ажиллуулах гээд чадаагүй шүү дээ. яаж
ажиллуулсан бэ? энэ талаараа wiki [1] дээр жижигхэн гарын авлага
бэлдэх боломж байхгүй биз. тэгвэл хэд хэдэн зүйлээр гарын авлага
бэлдмээр байгаа юм.
> Тэгээд зарим проблемийг нэг бүрчлэн бичиж суухаар шууд хийгээд харуулаад
> тэрийгээ youtube дээр ч юм уу тавиад байж болох юм шиг бас. Микрофоноор
> давхар яриад явчихвал бас зүгээр л байгаан. Над шиг өөрийнхөө хоолойнд
> дургүй биш бол ;)
http://www.youtube.com/group/limnux гээд бүлэг үүсгээд орхисон байгаа.
хэн ч нэгдээд видео нэмээд байх боломжтой шүү. нөгөө xvidcap-ийг
ажиллуулаад хэдэн юм хийчихвэл нэлээн баяжуулмаар байна.
--
Regards
Dulmandakh
баярлалаа. турших үзээд болж байвал бодож байсан хэдэн видео
хичээлүүдээ бэлтгэж авъя байз.
--
Regards
Dulmandakh
жаахан дэмий байж магад. нэг юмаа олигтой сураагүй, дөнгөж ашиглаж
эхэлж байхад нь бас өөр юмны гарын авлага өгөөд толгойг нь эргүүлээд
аль ч үгүй болох болов уу гэж эмээж байна. харин гайгүй ашиглаж сураад
дөртэй болсны дараа бол өөр хэрэг шүү.
--
Regards
Dulmandakh
бусад гишүүд энэ талаар юу гэж бодож байна? олонхийн санал чухал шүү дээ.
--
Regards
Dulmandakh
би ч бас ингэж бодоод байгаа юм.
--
Regards
Dulmandakh
Их дэлгүүрийн коника салбар мөн "hardy" суулгасан байхтай таарсан.
Элдэв вирус халдварлахгүй амар гэж тэгсэн байх. Хараад баярласандаа
хажуугийн танихгүй хүнд ярьж өгөхөө шахсан. =).
Нээрээ мэддэг ҮС харсан чинь хөөрөөд нөгөө коникагийн эгчтэй буу халах
шахсан шүү. Хэзээ суулгасын? гоё байгаа биз дэ? За байз эффектүүд нь
ажиллаж байна уу нэг хараадхы? гэх мэт. найзтайгаа явж байсаныг ч
хэлэх үү. Ядаж байхад найз бид хоёрын яг явдаг зам дээр байдаг.
цонхоор нь шагайж хараад нэг кайф авахыг нь яана. хэхэ
On Mar 1, 1:33 pm, Баярсайхан Энхтайван <ebaya...@gmail.com> wrote:
> Хэзээ суулгасан байсан бэ? Би битүүнд явж байгаад харсан чинь Цонхнууд л
> байсан даа. Эсвэл ганц нэгийгээ тийм болгосон юм болов уу?
>
> 2009/3/1 BIG <bilguu...@gmail.com>
хэдийгээр нүдээрээ үзээгүй ч та бүхний ингэж ярьж байгааг чинь сонсох
таатай байна. бид хэрхэн ийм түүх олныг үүсгэх вэ? эсвэл бүр орон
даяар, айл өрх бүрд үүсгэх вэ?
миний бодлоор бид орчуулгыг сайн чанартай хийх, бас InstallFest-ээ тун
амжилттай хийвэл дээрх байдалд тун дөхөж очно гэж бодож байна. энэ
талаараа 3-р сарын OBP дээрээ нэгэнт баяр өнгөрснийх сайхан тухтай
сууж ярилцаад, төлөвлөх хэрэгтэй болов уу.
--
Regards
Dulmandakh
http://www.dulmandakh.com