OBP 2009.02: 2-р сарын 16-ны өдөр

4 views
Skip to first unread message

DULMANDAKH Sukhbaatar

unread,
Feb 8, 2009, 11:42:28 AM2/8/09
to lim...@googlegroups.com
Нийт гишүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе.

Юуны өмнө бид өмнөх [0] OBP дээрээ дараа дараагаас зорилготой, илүү
зохион байгуулалттай, үр бүтээлтэй уулзалт хийж байхаар ярилцаж үүний
дагуу бид хэлэлцүүлэг [1] явуулж тодорхой зарим нэг зүйл дээр санал
нэгтгэж чадлаа. 11-нд эсвэл 18-нд хийх эсэх талаар санал хураахад аль
аль нь тэнцүү санал авсан боловч аль болох олон хүн оролцуулах үүднээс
16-ны өдрийг сонгон авч байна. Ингээд Open Beer Party маань 2-р сарын
16-ны өдрийн яг оройн 7 цагт Гурван гал худалдааны төвийн 7-р давхарт
байрлах уушийн газар зохион байгуулагдахаар боллоо.

Мөн ямар сэдвүүдээр ярилцах талаар санал солилцсоны үр дүнд доорх
сэдвүүдээр хязгаарлагдахгүй боловч дараах сэдвүүдээр ярилцах нь зөв
гэдэг санал болгож байна:
- нээлттэй эхийн програм хангамж болон линуксыг сурталчлах Install
Fest өдөрлөгийг зохион байгуулах талаар
- нээлттэй эхийн програм хангамжийг олон нийтэд хүртээхэд шаардлагатай
байгаа орчуулгыг хэрхэн зохион байгуулах
- "Хүүхэд Бүрт Компьютер" төсөлд туслаж болох арга зам, хэрхэн хамтран
ажиллах (төслийн ахлагчийг оролцуулах боломжийг асууя)
- бусад чөлөөт сэдэв

Эцэст нь линукс сонирхогч та бүхнийгээ хүрэлцэн ирж, ижил сонирхолтой
бусад хүмүүстэй танилцаж, чөлөөтөй, халуун яриа өрнүүлээсэй, мэдлэг
туршлагаа бусадтайгаа хуваалцаасай гэж хүсч байна. Бас дараа дараагийн
үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг уриалж байна.

Жич: Хүн бүр өөрийн гаргасан зардлыг хариуцна. "Гурван гал" худалдааны
төв нь бидний ярьж сурснаар "Выставка"-ын баруун талд, хүүхдийн ордны
хойд талд байрлаж байгаа.

[0] http://groups.google.com/group/limnux/browse_thread/thread/798e42d57cd2079e
[1] http://groups.google.com/group/limnux/browse_thread/thread/df87d51c0191c48


--
Regards
Dulmandakh

bayarkhuu purevgaram

unread,
Feb 8, 2009, 7:31:22 PM2/8/09
to lim...@googlegroups.com
ashgui ashgui 16 yag taarsan odor :D


Erkhemsaikhan Altangerel

unread,
Feb 9, 2009, 7:09:38 AM2/9/09
to lim...@googlegroups.com


hi 

bayarlala...

16-nii odor uulzatsgaaya



New Email addresses available on Yahoo!
Get the Email name you've always wanted on the new @ymail and @rocketmail.
Hurry before someone else does!

DULMANDAKH Sukhbaatar

unread,
Feb 10, 2009, 6:56:56 AM2/10/09
to LiMNux
Баянмөнх маань ирж буй OBP-ийн талаар өөрийн блог дээрээ оруулжээ [1].
Би ч бас өнөөдөр мэдээлэл болгож цомхон бичлэг оруулъя гэж бодож
байна. Бусад гишүүдийгээ ч бас OBP, нээлттэй эх, линуксын талаар үгийг
цааш дамжуулаач ээ гэж хүсч байна. Ингэхдээ энэхүү зарлалынхаа
холбоосыг оруулчихвал зүгээр байх.

[1] http://seniorexpert.blogspot.com/2009/02/obp-200902-2-16.html

Dusal

unread,
Feb 10, 2009, 10:22:32 AM2/10/09
to lim...@googlegroups.com
Баруун хаалгаар нь ороод Мичид ресторан билүү тэр мөн үү?

Oogii

unread,
Feb 10, 2009, 8:08:54 PM2/10/09
to LiMNux

On Feb 10, 11:22 pm, Dusal <alm...@gmail.com> wrote:
> Баруун хаалгаар нь ороод Мичид ресторан билүү тэр мөн үү?

Мөн мөн.

Almas

unread,
Feb 13, 2009, 5:43:39 AM2/13/09
to lim...@googlegroups.com
юникод Монгол фонтууд татаж аваарай:
http://dusal.blogmn.net/20211/

цааш нь дэлгэрүүлээрэй.

Myagaa

unread,
Feb 16, 2009, 7:40:01 AM2/16/09
to LiMNux
Oooohhhh Nooo. Bi yag odoo l ene zariig harj bn. Tsag 20:30
bolchihoj. Odoo tarsan bh daa medsen bol ochih bsiin ...

GOBI

unread,
Feb 16, 2009, 9:00:01 AM2/16/09
to lim...@googlegroups.com
Хүүе энэ чинь өнөөдөр билүү би хүнд пиво явуулах байснаа мартцан байшд. За дараагийнхад л явуулахаас... тоогүй юм болж.

WOHLOV

unread,
Feb 16, 2009, 9:51:52 AM2/16/09
to LiMNux
за хөө сайхан пиво уулаа шүү :P

миний хувьд анх удаа очиж байна. Урьд нь та бүхний ярьж байсан
сэдвүүдийг дахин улиг болгон дэлгэсэн бол хүлцэл өчиж байна.

За тэгээд эрч хүчээр дүүрэн л гэртээ харьлаа. Найзтайгаа нийлээд нэг
КТМС-ийн Линукс груп байгуулнаа гэсэн санааг л хамгийн түрүүнд тавьж
байна.

DULMANDAKH Sukhbaatar

unread,
Feb 16, 2009, 10:45:55 AM2/16/09
to lim...@googlegroups.com
> миний хувьд анх удаа очиж байна. Урьд нь та бүхний ярьж байсан
> сэдвүүдийг дахин улиг болгон дэлгэсэн бол хүлцэл өчиж байна.

зүгээр дээ. мөнхийн сэдэв гэж байдгийн хэхэ.

> За тэгээд эрч хүчээр дүүрэн л гэртээ харьлаа. Найзтайгаа нийлээд нэг
> КТМС-ийн Линукс груп байгуулнаа гэсэн санааг л хамгийн түрүүнд тавьж
> байна.

зөв хө. миний бодлоор сургууль бүр дээр линукс хэрэглэгчдээ зангидаж,
нэгтгэж байдаг жижиг бүлгэмүүд хэрэгтэй, байж байвал зүгээр юм шиг
санагддаг юм. тэгээд тэдгээр нь хоорондоо өрсөлдөж, бас хамтарч байх
хэрэгтэй. өнөөдрийн байдлаар "Холбоо"-ныхон илүү хүчтэй, илүү
идэвхитэй байх шиг харагдаад байгаа юм. тэдэнтэй өрсөлдөх баг, угшил
хэрэгтэй шүү дээ. хамгийн гол нь бас хамтарч чаддаг байх ёстой.


--
Regards
Dulmandakh

WOHLOV

unread,
Feb 16, 2009, 11:09:35 AM2/16/09
to LiMNux
би багшнартайгаа яриад л байгаа. нэг учир нь олдвол линукс руу
шилжүүлэх л бодолтой.

харин групын тал дээр бол яаахаа сайн мэдэхгүй л байна. маргааш
найзтайгаа сайн ярьж байгаад нэг юм бичнээ.

On Feb 16, 11:45 pm, DULMANDAKH Sukhbaatar <dulmand...@gmail.com>
wrote:

anarbold

unread,
Feb 18, 2009, 12:22:22 AM2/18/09
to LiMNux
Бараг 8 болж байж цугласан шд.Очсон бол цаг гаруй ярих л байсан байх
боловуу

Тэгээд ер нь бид яриад ямар ямар шийдэлд хүрсэн бэ?
Сэдэв болгоноо эхлүүлээд хаяцан юм шиг л санагдаад байх юм

Oogii

unread,
Feb 18, 2009, 1:29:13 AM2/18/09
to LiMNux

On Feb 18, 1:22 pm, anarbold <anarbol...@gmail.com> wrote:
> Бараг 8 болж байж цугласан шд.Очсон бол цаг гаруй ярих л байсан байх
> боловуу
>
> Тэгээд ер нь бид яриад ямар ямар шийдэлд хүрсэн бэ?
> Сэдэв болгоноо эхлүүлээд хаяцан юм шиг л санагдаад байх юм
>

Зүгээр зүгээр. Бага ч гэсэн ярилццгаасан шүү дээ. Дөнгөж уулзацгаасан
хүмүүсийн хувьд танилцаад ярих гэсэн зүйлсээ ярисан байх гэж бодож
байна. Бүгдийг нь нэг дор шийдээд болгочино гэж байхгүй байх л даа.

Reply all
Reply to author
Forward
0 new messages