Саяхан болж өнгөрсөн OBP маань нэлээн олон сэдвээр яриа өрнүүлж бас
цөөнгүй тооны санал санаачлага гарсан байгаа. Өнгөрсөн богинохон
хугацаанд энэ талаар нэлээн бодож, дараа дараагийн үйл ажиллагаандаа
юуг илүү анхаарах талаар өөрийн саналыг хуваалцахаар шийдлээ.
Уулзалтын мөчлөгийн талаар гэнэт санал гарч одоогоор бас тодорхой
шийдэл гараагүй байгаа болохоор хувийн зүгээс 2-р сард ахиад хийвэл
яасан юм бэ гэсэн санал гаргаж байна. Ингэхдээ 2-р сарын 11-ний өдөр
ахиад л Лхагва гарагтаа гэхдээ Оогийгийн санал болгосон газар [1]
уулзвал ямар вэ? Мөн дараах сэдвүүдийг санал болгож байна.
- 5-р сард LinuxInstall Fest зохион байгуулах. Бидний хувьд өмнө
амжилттай бас амжилтгүй зохион байгуулж байсан туршлага бий. Тийм
болохоор энэ удаагийнхыг зохион байгуулвал хэн ямар үүрэгтэй оролцож
хэрхэн зохион байгуулах. Үүнд зориулж нэлээн их бэлтгэл, зохион
байгуулах ажил хийгдэх хэрэгтэй болдог. Бэлтгэл ажлыг хэрхэн хангах
талаар ярилцвал зүгээр болов уу.
- OLPC төсөлд бид хэрхэн туслаж болох вэ. OLPC буюу бидний дүү нарт
жижиг боловч хэрэгтэй тооцоолох машин хүргэх "Хүүхэд Бүрт Хөтөлбөр"-т
ямар тусламж хэрэгтэй болон бид хэрхэн туслаж болох талаар ярилцвал
ямар вэ? Жишээ нь OLPC-ийн АНУ дахь төв нь том хэмжээний цомхотгол
хийсэн, бас XO тооцоолуур маань линукс систем ашигладаг учир бид
тодорхой хэмжээнд хамтран ажиллаад, тусламж үзүүлэх боломжтой юм.
Өчигдөр уг төслийн удирдагчтай товч уулзсан бөгөөд тэрээр линукс
хэрэглэгчдийн бүлгэмийн хүмүүстэй уулзах, хамтын ажиллагааны талаар
ярилцах сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан. Энэ тохиолдолд бид
түүнийг оролцуулсан чөлөөт ярилцлага хийх боломжтой гэж бодож байна.
- OBP-ийн цаашдын зохион байгуулалт
Миний хувьд ярилцах сэдэв болон уулзалтын товын талаар ийм саналтай
байна. Бусад хүмүүсийг санал сэтгэгдлээ хуваалцахыг хүсч байна, мөн
сэдэв оруулах тал дээр чөлөөтэй шүү. Баярлалаа.
[1] http://groups.google.com/group/limnux/t/4529b37e1f2ecd37
--
Regards
Dulmandakh
Үүний оронд харин хүн бүрийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, цаашид
хаашаа хэрхэн хөгжих талаар илүү нухацтай ярилвал ямар вэ. Жишээ нь,
вэбийг хэрхэн хөгжүүлэх, ямар боломж болон шаардлагыг хангасан байх,
хэн ямар үүрэгтэй оролцох зэрэг. Үүний тулд одоо ажиллаж байгаа вэб
[1] дээрх дутагдал болон давуу талуудыг тодорхойлох, хэрхэн сайжруулах
талаар бодож үзвэл илүү үр дүнтэй байх. Бас гарын авлага, сурах бичиг
бэлтгэх, видео [2] болон аудио хичээлүүд бэлтгэх гээд олон асуудлууд
байна.
[1] http://www.limnux.org
[2] http://www.youtube.com/group/limnux
--
Regards
Dulmandakh
On Jan 17, 9:01 pm, "DULMANDAKH Sukhbaatar" <dulmand...@gmail.com>
wrote:
энд дараагийн уулзалтын талаар л ярицъя. харин зохион байгуулалт,
зорилгын тухайд шинэ сэдэв эхлүүлж байгаад яривал зүгээр байх.
--
Regards
Dulmandakh
Тэхгэхгүй бол чиний бичсэнийг хараад л хэзээ би ийм юм бичлээ? гээд толгой эргээд байхынмаа
+1
бас сэдвийн тал дээр санал хэлэх хүн алга уу?
--
Regards
Dulmandakh
BR,
Ooгий
On Jan 21, 11:46 am, DULMANDAKH Sukhbaatar <dulmand...@gmail.com>
wrote:
хүмүүсийг хэлэлцүүлэгт илүү идэвхитэй оролцуулах, бэлтгэлтэй байлгах
үүднээс зарим нэг сэдвүүдийг зарлаж байгаа. гэхдээ яриагаа зөвхөн
үүгээр хязгаарлана гэсэн үг гэж би хувьдаа ойлгохгүй байгаа.
--
Regards
Dulmandakh
On Jan 21, 5:45 pm, DULMANDAKH Sukhbaatar <dulmand...@gmail.com>
wrote:
2-р сар гарчихлаа. Бид дараагийн OBP-ийн талаар илүү нухацтай ярилцах
цаг болсон мэт. Хэзээ, хаана, хэдэн цагт хийхээ юуны өмнө тохирсон нь
дээр болов уу. Үүнээс гадна ярилцах сэдвээ илүү тодорхойлбол. Миний
харж байгаагаар энд байгаа бүх хүн л нээлттэй эхийг дэмждэг,
хэрэглэдэг хүмүүс байна. Бас бид хэрхэн бусад хүмүүст линуксыг
ойлгуулж, хэрэглүүлэх тал дээр ухаан зарж, нэг нэгэндээ гарсан
асуудлуудыг шийдэхээр оролдож байна. Хэдийгээр бид тодорхой хэмжээнд
үйл ажиллагаа явуулж, харилцан хамтарч буй ч өмнөх OBP дээр
оролцогчдын хэлж байсанчлан цаашид илүү зорилготой, төлөвлөгөй, үр
дүнтэй ажлуудыг зохион байгуулах шаардлагатай байна. Үүнийг бид юунаас
хэрхэн эхлэх вэ? Бид хэрхэн илүү олон хүнд хүрэх вэ? Үүний тулд хүн
бүр юуг хийж чадах, хэнээс ямар тусламж авмаар байгаа вэ?
Уулзалтаараа дээрх асуудлын талаар дэлгэрэнгүй, нээлттэй ярилцвал ямар
вэ?
On Feb 1, 1:40 pm, DULMANDAKH Sukhbaatar <dulmand...@gmail.com> wrote:
> Сайн байцгаана уу залуусаа.
>
> 2-р сар гарчихлаа. Бид дараагийн OBP-ийн талаар илүү нухацтай ярилцах
> цаг болсон мэт. Хэзээ, хаана, хэдэн цагт хийхээ юуны өмнө тохирсон нь
> дээр болов уу.
Уулзах газар дээр миний санал болгосон нэг байгаа. Харин хүмүүс юу гэж
бодож байгаан бол. Бас уулзах өдрийн товийг 2 өдөр дээр санал хурааж
байгаа биздээ. Миний хувьд 2 сарын 11 нд уулзахыг дэмжиж байна. Цагаан
сар ойртчуул хүмүүс зав зай багатай болох байх.
> Үүнээс гадна ярилцах сэдвээ илүү тодорхойлбол. Миний
> харж байгаагаар энд байгаа бүх хүн л нээлттэй эхийг дэмждэг,
> хэрэглэдэг хүмүүс байна. Бас бид хэрхэн бусад хүмүүст линуксыг
> ойлгуулж, хэрэглүүлэх тал дээр ухаан зарж, нэг нэгэндээ гарсан
> асуудлуудыг шийдэхээр оролдож байна. Хэдийгээр бид тодорхой хэмжээнд
> үйл ажиллагаа явуулж, харилцан хамтарч буй ч өмнөх OBP дээр
> оролцогчдын хэлж байсанчлан цаашид илүү зорилготой, төлөвлөгөй, үр
> дүнтэй ажлуудыг зохион байгуулах шаардлагатай байна. Үүнийг бид юунаас
> хэрхэн эхлэх вэ? Бид хэрхэн илүү олон хүнд хүрэх вэ? Үүний тулд хүн
> бүр юуг хийж чадах, хэнээс ямар тусламж авмаар байгаа вэ?
>
Ярилцах зүйлсийн талаар ерөнхийд нь дээр дурдсан байсан. Дээр нь өөр
ямар нэгэн сэдэв байвал хүмүүс саналаа хэлэх биз.
Миний хувьд гэвэл би Линуксын, тэр дундаа Үбүнтү 8.10 тархацын шинэхэн
хэрэглэгч. Цонхнууд үйлдлийн системээс бүрэн татгалзаж нээлттэй эхийн
програм хангамж хэрэглэж эхэлсндээ, бас та бүхэнд мэдэгдэж байгаадаа
таатай байна.
Нээлттэй эхийн програм хангамж хэрэглэж эхэлснийхээ хувьд, монголынхоо
Лимнукс групт бүртгүүлэн нэгэн эд эс нь болж яваагийн хувьд би энэ хүү
OBP_II_2009-д оролцож, та бүхний ертөнцөд гүн гүнзгий нэвтрэн орохыг
хувьдаа маш их үнэлж бас хүлээж байна. Харин хаана, хэзээ болох талаар
тодорхойгүй байгаад нь санаа зовж байна. Миний хувьд эртхэн буюу 2
сарын 11-нд хийсэн нь илүү дээр болуу хэмээж бодож байгаа. Харин хаана
болох талаар би сайн мэдэхгүй. Дээр дурьдсан газруудын аль нэгэнд нь
болоно хэмээн найдаж байна. : )
За тэгээд удахгүй буюу 2 сарын 5,6-ндаа багтаагаад нэгдсэн дүгнэлтийг
албан ёсоор зарлах нь зүйтээн хэмээн үзэж байна!
2 сарын 11-нд 7:00 цагаас өмнө нь болж байса газраа хийвэл надаа
таатай байх болоно шүү.
Сайн байцгаана уу? Өмнөх 1-р сарын OBP-д очиж чадаагүй болхоор 2 сарыхад очиж олон шинэ мэдээлэлтэй болно гэхээс тэсэн ядан хүлээж сууна :). Миний хувьд 2-11нд болвол зүгээр байна.
би буруу ярьж байж болох, тийм бол засаад, шүүмжлээд яваарай :).
--
Regards
Dulmandakh
Хэй Баасан гараг гэдэг бол арай дэндүү яаруу байгаа юм биш үү. Энэ
өдөр дээр бол -1 санал :P Харин нөгөө 2 дээрээ 16-ныг нэмчий. Гэхдээ
би л лав 11-ндээ хэвээрээ шүү. Харин Дулмандах та энэ хагассайнд юм уу
бүтэнсайнд нэгдсэн дүнгээ гаргавал зүгээр байна. Гэхдээ хэдэнд ч
болсон бай би OPB-д очихдоо баяртай байх болоно.
Залуучууд саналаа идэвхтэйхэн шиг өгцгөөе!!! :D
МОНГОЛ
WOHLOV

би бас очих гээд бүртгүүлчихсэн байгаа :). 16-нд санал өгч байна.
--
Regards
Dulmandakh
нээрээ ингэхэд манайхан хэзээ уулзах гэж байна аа. товоо эртхэн
гаргахгүй бол урт удаан хугацаанд хүсэн хүлээсэн мөчөө нэг сараар
хойшлуулна гэж айж байна. :=-(
өнөө орой зарлана.
--
Regards
Dulmandakh
hi zaluusaa bi huwidaa demjij bna hagassain odor taauulj uulzaj bh uu |
--
Regards
Dulmandakh