Мэдлэгийн бямба гараг

1 view
Skip to first unread message

Erdenebold Ts

unread,
Nov 3, 2011, 12:14:31 PM11/3/11
to us...@googlegroups.com

Мэдлэгийн Бямба Гараг буюу МБГ нь Монголын линукс хэрэглэгчдийн бүлгэмээс сар бүрийн эхний бямба гарагт зохион байгуулагдах мэдлэг хуваалцах өдөрлөг юм. Энэ өдөрлөгийн хүрээнд цөөн тооны сайн дурын илтгэгчид тодорхой сэдвийг барьж авч, тухайн сэдвийнхээ хүрээнд аливаа зүйлийг хийж үзүүлэх замаар өөрийн мэдлэг, чадварыг бусадтайгаа бодитоор хуваалцах зорилготой бөгөөд үнэ төлбөргүй, мөн сонирхсон хүн бүр оролцох боломжтой.

бие биендээ мэдлэг, мэдээллийг түгээх, түүнийгээ баримтжуулан цахим сангаа баяжуулах зорилогтой юм.


Сэдвүүдийг хүссэн хүн нь авч бэлтгэж болох бөгөөд тухайн сэдэв нь аль болох тодорхой технологи, түүн дээр юу хийж болдог, ямар ямар давуу талтайг харуулах практик үзүүлэн маягийн, тодорхой төсөөлөл, амталгаа өгөхөд чиглэгдсэн байна.


Тухайн сэдвийн бүртгэлийг [LiMNux бүлгэмийн сайт] дээр явуулах ба бүртгэлтэй гишүүд өөрийн нэрээр бүртгүүлнэ. Заалны багтаамжаас шалтгаалаад эхний 40 хүнийг л бүртгэх боловч бид үлдэх баримтжуулалтыг аль болох чанарыг алдагдалгүй хийхийг хичээх учир бүртгүүлж чадаагүй нөхөд маань харамсах хэрэггүй ;)

Сэдвүүдийг зарлахдаа сэдвийн товч агуулга болон хөтлөн явуулах хүний товч танилцуулгыг оруулна.

Сэдэв бүр 35 минут ба хоорондын завсарлага 5 минут.


Гурван сэдэв нь тус тус:

  • Эхнийх нь хэрэглээний
  • Дунд талынх нь програмчлалын
  • Сүүлийнх нь цуврал хичээл гэсэн сэдвүүдээр явагдана.


Тухайн сарын сэдвүүдийг МБГ хуудсан дээр зарлах бөгөөд урилгуудыг LiMNux Google Groups-т бүртгэлтэй гишүүдрүү явуулна.


Дараагийн сард сэдэв авах хүсэлтэй хүн нь Google groups дээр үүсгэгдсэн тухайн сарын сэдэв дотор хэлэлцүүлэгт саналаа өгнө. Тухайн сарын хэлэлцүүлэг 2010 оны 11 сарынх бол "МБГ 10.11" гэж зарлагдсан байх болно. Өмнөх өдөрлөгийн санал шүүмжээ өмнөх өдөрлөгийн хэлэлцүүлэг дээр бичиж үлдээнэ.

Илтгэгч

  • Өдөрлөгийг зарлахаас өмнө сэдвийн товчийг зохион байгуулагчдад илгээх
  • Өдөрлөгөөс өмнө өөрийн слайдыг (өөрийн болон сэдвийн танилцуулга заавал багтана) зохион байгуулагчдад илгээх
  • Дэлгэц бичих програм хангамж суулгах


--
Ts.Erdenebold /Student/
USI Professional school

Bayanzurkh district, 4th khoroo, "Enkhuud" center
Telephone number: 96693490
E-mail: erdene...@gmail.com

Erdenebold Ts

unread,
Nov 3, 2011, 12:41:27 PM11/3/11
to us...@googlegroups.com
Сайн байцгаана уу

МБГ 11.11

Сонгогдсон сэдвүүд. Өдөрлөгийн талаар МБГ 11.11 хаягаар орж хэлэлцэх ба өдөрлөгийн тухай мэдээллийг Мэдлэгийн бямба гараг хуудаснаас орж үзнэ үү.

Хуваарь  2011-11-05 Нацагдоржийн номын санд болно.

  1. [12:00-12:35] IP хаяг гэж юу вэ? - Дөлмандах
  2. [12:40-13:15] HTML-ийн стандарт - Мөнхбаатар
  3. [13:20-13:55] User Interface Design, User Experience Design - Батзаяа
  4. [14:00-14:35] JavaScript дээр бичсэн бяцхан чат, нээлттэй төслийн танилцуулга - Хасчулуу

Хаана: Нацаг доржийн номын сан


Reply all
Reply to author
Forward
0 new messages