Монгол бичгийг төрийн албанд хэрэглэх Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа

51 views
Skip to first unread message

Очкоо

unread,
Jul 8, 2010, 10:44:03 PM7/8/10
to Толь.Query.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс
гадаад улсын адилтгах төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг,
захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын
албан ёсны нэг хэлээр хавсарган илгээж байхаар тогтоожээ. Мөн иргэний
төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын
байгууллагаас олгож байгаа үнэмлэх, диплом, гэрчилгээг крилл болон
монгол бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийж байхаар зарлиг буулгажээ.

Үүнийг ашиглаад Мэргэжлийн хүмүүсийн оролцоог Толь руугаа чиглүүлэх
боломж юу байна вэ? Бид Толийг Монгол бичигтэй нь маш амжилттай
эхлүүлсэн. Дараагийн зорилт бол Монгол бичгийг гүйцээх, мөн улам
баяжуулах хэрэгтэй гэж ярьсан. Гишүүд санал бодлоо илэрхийлж,
манлайлал гаргахыг уриалж байна. Санхүүжилт олох, мэргэжлийн хүмүүсийн
оролцоог нэмэгдүүлэх дээр ямар санал байна вэ?

Bud_H

unread,
Jul 9, 2010, 7:59:11 AM7/9/10
to toli-q...@googlegroups.com
Сонирхолтой гэмээр л зарлиг байна. Ашгүй Толь.мн хөгжих нь.
Би толийг илүү эмх цэгцтэй болгож хөгжүүлэхийн тулд нийгэмд хандсан гадна, дотны байгууллагуудаас төсөл олох үгүй бол зогсонги байдалд орох нь гэж бодож байлаа.


From: Очкоо <och...@gmail.com>
To: Толь.Query.mn <toli-q...@googlegroups.com>
Sent: Fri, 9 July, 2010 10:44:03
Subject: [Toli.Query.mn] Монгол бичгийг төрийн албанд хэрэглэх Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа

Bayanzul Lodoysamba

unread,
Aug 6, 2010, 12:35:29 AM8/6/10
to Толь.Query.mn
Сайн байцгаана уу?

Өнөөдрөөс эхлэн энэ листийн гишүүн болж байгаадаа баяртай байна. Чадах
ядахаараа монгол бичгийн хэсэгт тус нэмэрээ оруулахыг хичээх болно.


Мэхийн Ёслов,
baynaa

Reply all
Reply to author
Forward
0 new messages