Fwd: Толь дээр санал

4 views
Skip to first unread message

Ochiro

unread,
Oct 2, 2009, 6:55:44 AM10/2/09
to toli-q...@googlegroups.com
Энэ ном нилээд сүүлд хэвлэгдсэн бололтой юм. Зохиогчийн эрхийн
асуудлыг эхлээд шийдэж чадвал дүрмийн хувирлыг нь оруулчихвал ёстой
сайхан болно доо. Бид нар Цэвэлийн толийг оруулахдаа зохиогчийн эрхийн
асуудлаа хийж байх явцдаа шийдсэн :P. Энэ удаа эхлээд шийдсэн нь дээр
гэж бодож байна.

---------- Forwarded message ----------
From: Баярсайхан Энхтайван <ebay...@gmail.com>
Date: 2009/10/2
Subject: Толь дээр санал
To: och...@gmail.com


Сайн байна уу?

Юуны өмнө Цэвэлийн толийг онлайн болгох үйлийг санаачилсанд чинь баяр
хүргэе.  Гэхдээ би гар бие оролцож амжаагүй байгаа.

Надад ийм санал байна.  Ц. Дамдинсүрэн, Б. Осор нарын "Монгол үсгийн
дүрмийн толь" гэж байдаг.  Энэ нь үгсийг ямар хувирлаар хувирах ёстой
вэ? гэдгийг тодорхойлж өгсөн байдаг юм (өөрөө мэдэж байж ч магадгүй).
Дүрмийн толийг, тайлбар тольтой холбовол ямар вэ?  Надад скайнердсан
PDF файл нь байгаа.  Хийх зүйл бол одоо санд орсон байгаа тайлбар
толийн үгс дээр тулгуурлаад тайлбар толийг дүрмийн толиор өргөтгөх
явдал юм.  Аливаа үгийг харуулахад түүний тайлбар, монгол бичгийн
галиг дээрээс нь бүх хувирлаар нь хувилж харуулдаг болно гэсэн үг.
Зохиогчийн эрхийн асуудал үүсэхийг үгүйсгэхгүй байна л даа.

Э. Баярсайхан

Баярсайхан Энхтайван

unread,
Oct 2, 2009, 7:02:48 AM10/2/09
to toli-q...@googlegroups.com
Тэр асуудлыг шийдэх тал дээр бусад хүмүүстэй ярилцах хэрэгтэй байх.
Би Гүүгэл дээр сэдэв үүсгэх гэснээ больчихсон шүү.  Өөрөө зохих газар нь хэлэлцүүлэг үүсгэвэл ямар вэ?

2009/10/2 Ochiro <och...@gmail.com>

Ochiro

unread,
Oct 2, 2009, 7:04:14 AM10/2/09
to toli-q...@googlegroups.com
За

2009/10/2 Баярсайхан Энхтайван <ebay...@gmail.com>:

Баярсайхан Энхтайван

unread,
Oct 2, 2009, 7:04:59 AM10/2/09
to toli-q...@googlegroups.com
Саяхан Firefox-ийн Search Engine нэмэлтийн талаар харлаа.  Амархан юм шиг санагдсан шүү.
Хөгжүүлэлтэд олон хүн байдаг уу?

2009/10/2 Баярсайхан Энхтайван <ebay...@gmail.com>

Ole

unread,
Oct 2, 2009, 7:31:17 AM10/2/09
to Толь.Query.mn
Сайн байна уу?

1983 онд хэвлэгдсэн юм байна. Зохиогч нар нь Ц.Дамдинсүрэн, Б.Осор юм.
Цэндийн Дамдинсүрэн гуайн үр хүүхдүүд бүгд гадаадад байдаг... Б.Осор
гуайг сайн мэдэхгүй,
танихгүй юм байна. Анх удаа л энэ номноос мэдэж байна.

хүндэтгэсэн ole

Almas

unread,
Oct 2, 2009, 7:39:59 AM10/2/09
to toli-q...@googlegroups.com
Аан тэрийг бол би хийчихэж чадах юм байна :) Урьд нь болор толийнхыг хийж байсан :)

Almas

unread,
Oct 2, 2009, 7:41:23 AM10/2/09
to toli-q...@googlegroups.com
Хүүхдүүдтэй нь холбогдох боломж мэдээж байх байх? Холбогдоод зөвшөөрөл авчихвал уг нь...

Ochiro

unread,
Oct 2, 2009, 8:17:08 AM10/2/09
to toli-q...@googlegroups.com
Цэндийн Дамдинсүрэн гуайн хүүхдүүд нь Оросод байдаг, бүгд эрдэмтэн юм байна.

http://www.mongolinternet.com/famous/TsDamdinsuren.htm

2009/10/2 Almas <al...@dusal.net>:

Reply all
Reply to author
Forward
0 new messages