Монгол-Орос 4 боть том толь гарлаа. Нөгөө хоёр Академийн маань төсөл. Их л олон үгтэй гэнэ. Тэгтэл толгой үг нь олон атлаа үйлдүүлэх хэвийг тусгай толгойд оруулсан байна. “Явах”, “явуулах” гээд л. Арай л “явуулагдах” гэж байгаагүй байх. Хэрхэн толгойлох ёстой вэ гээд ийм асуудлууд хир судлагдсан байдгийг би мэдэхгүй юм.
2009/10/19 Dolugen B <dol...@gmail.com>:
Бүгдээрээ толгой үгэндээ үйлдүүлэх хэвийг нэмж оруулаад, нөгөө үгээ
устгах уу? Аль эсвэл энэ хэвээрээ байж байсан нь дээр үү?
Дээр ярьж бичсэн "ШУА-с гаргасан 5 боть толь"-г оруулах юу маань
замхрах тийшээгээ хандаж байна. Энэ тухай би "*МУ-н шинжлэx уxааны
академи*-с гаргасан 5 боть толийг оруулаx yy?" -д бичсэн байгаа.
On Oct 19, 10:28 am, Ochiro <och...@gmail.com> wrote:
> Харин тиймээ, бараг бүх үйл үгийн үйлдүүлэх хэвийг тусдаа толгой
> болгож оруулсан байгаа. Монгол хэлний үйлдүүлэх хэв нь шууд ойлгоход
> тийм хэцүү байдаг юм байх даа? Эсвэл ёстой л нөгөө Гомбосүрэн гуайн
> хэлдгээр үгийн тоогоо олон болгох гээд тэгж хийгээд байдым болов уу?
>
> 2009/10/19 Dolugen B <dolu...@gmail.com>:
Сайн байцгаана уу
Би бас толины талаар бодлоо бичмээр санагдчихлаа.
1. Нэгэнт оруулж баяжуулж ядаж байгаа сангаас шинээр олигтой нэмээгүй байж устгах гээд яах вэ гэмээр байна. Нэгэнт орсон үгийг харин ангилж ялгамаар (жишээлбэл үйлдүүлэх хэв бил үү тэр хасмаар байгаа үгсийг хасах биш ангилаад хайлтанд оруулдаггүй, хүсвэл оруулдаг)
2. Гадна дотны байгуулагад хандаж энэ толь бичгийг төсөл(санхүүжигдэх төсөл) болгомоор санагдах юм. Ингэснээр :
а. Зорилготой
б. Төлөвлөгөөтэй
в. Хүмүүс сэтгэлээсээ хандах
г. Хурдан баяжиж сайжрах гэх мэт сайн талуудтай болох мэт.
Яагаад төсөл гээд байгааг дээрхээс хараад ойлгосон байх түүнчлэн
- энэ толь өмнөх шигээ өдөр бүр баяжихгүй байна
- монгол бичиг дээр нь үнэн худлыг мэдэхгүй оруулдаг (уг нь утга бүрт харгалзах монгол бичиг нь өөр байдаг байхад нэг үгээр шууд илэрхийлдэг)
- яг ямар байвал зохилтой талаар шийдэлгүй (толгой үгнээс эхлээд л...)
- мэргэжлийн бус байдалтай, (зөв ч юм шиг буруу ч юм шиг юм оруулж цаг алдаад байгаа сэтгэгдэл төрөх маягтай)
- үгсийн сангийн талаар тодорхой бодлого байхгүй тодорхойгүй замбараагүй
гэх мэтээр эргэлзээ төрөөд ахицгүй яваад байна.
Сайн дурын багаар хийхээр монголчуудын дунд нэг хэсэг яваад л замхараад байх шиг байгаа иймээс үүнийг төсөл болгоход ч дэмжих сэтгэлтэй хүмүүс, байгууллага гарна гэж найдаж байна.
Хүндэтгэв.
|
2009/11/1 Erdenechimeg Myataviin <erd...@gmail.com>: