Шинэ үг нэмэх боломжтой болов

10 views
Skip to first unread message

Очкоо

unread,
Oct 6, 2009, 1:26:07 PM10/6/09
to Толь.Query.mn
Толь дээр шинэ үг нэмэх боломжтой боллоо. Ямар нэг үгийг хайхад
олдохгүй бол тухайн үгийг нэмэх үү? гэсэн сонголт харагдана. Гэхдээ
логин хийсэн үед нэмэх сонголт харагдана.

Эрдэнэчимэг

unread,
Nov 1, 2009, 8:43:23 AM11/1/09
to Толь.Query.mn
Бүх үгэндээ эх сурвалж юм уу нэг нэртэй шошго(lebel) нэмчихвэл болох
уу? Цэвэлийн толины үг нэмэлт үгийг тус тусад нь ялгаад харах
боломжтой байхаар, хэл судлалын тайлбар тольд дураараа үг нэмж
болдоггүй гэж би дуулсан юм, маш их судалгаан дээр суурилж тайлбар
тольд үг нэмдэг гэж. Харин энд өмнөх тольд үг нэмэх гэж байгаа бол,
тайлбарыг нь хаанаас юунаас авсан гэдэг нь бас тодорхой байх хэрэгтэй
байх аа, жишээ нь би тольд байхгүй үгийг оруулаад би тайлбар хийж
болохгүй байх гэж би бодоод байх юм. Би буруу бодож байж ч магадгүй.

Ochiro

unread,
Nov 1, 2009, 7:13:05 PM11/1/09
to toli-q...@googlegroups.com
Яагаад болдгүйн бол? Өөр бусад тольд байхгүй үг нэмэхээр бол яах вэ?

2009/11/1 Эрдэнэчимэг <erd...@gmail.com>:

Almas

unread,
Nov 1, 2009, 7:33:51 PM11/1/09
to toli-q...@googlegroups.com
Нээрээ тэгэх нь зөв байх.

гэхдээ нэгэнт нээлттэй хөгжүүлэг тул өөрснөө нэмээд явсан ч болох л байх. Бас бусад нь хянаж байх хэрэгтэй болов уу.

Би бас дээр санаагаараа өөрөө зохиогоод үг нэмчихсэн шүү :p

Ochiro

unread,
Nov 1, 2009, 7:39:39 PM11/1/09
to toli-q...@googlegroups.com
Ямар ч байсан эх сурвалжийг оруулах боломжтойгоор болгочихьё.

2009/11/2 Almas <al...@dusal.net>:

Ankhbayar Lhagvadorj

unread,
Nov 1, 2009, 8:19:15 PM11/1/09
to toli-q...@googlegroups.com
Хэлний мэргэжилтэнгүүд маань сайн оролцоод эхэлүүл ч тун их хэрэгтэй юм болно доо. 

Тэдгээр хүмүүсийн эрхийн түвшин нь арай өөр ашиглахад нь халбаршуулсан нэлээд хэсэг багажуудтай болговол зүгээр шиг санагдаж байсан. LaunchPad дээрх шиг олноор нь засах тэмдэглэх, мөн олон санал хувилбаруудаас нэгийг нь сонгож батлах, гэх мэт багажууд яваандаа хэрэг болох байх.

itdic.edu.mn дээр Их дээд сургуулиудын багш нартай ажиллаж байхад дээрх нэлээд олон асуудалууд гараад хүмүүс Excel дээрээс ажиллаад Файлаа Server лүү хуулдаг багаж хийж үгүүдээ нэгтгэж байсан. 
Асуудалууд нь гэвэл: 
  • Интернэт байхгүй /байгаа нь асар удаан. 4 жилийн өмнөх асуудал. Одоо гайгүй болсон/
  • PC нь мангаатай. /Virus-тэй, Удаан ажилладаг/
  • Вэб дээр ажиллах нь ажиллагаа ихтэй байна. Хялбар биш байна гээд. 
  • Offline горимд ажиллах багаж хэрэгтэй /Excel ч юм уу/
  • ...
Бүх хүмүүс чөлөөтэй үг хасж нэмдэг болгочий гэсэн чинь их дургүй байсан. 
Хамаагүй нэмээд эхлүүл замбраагүй цэгцгүй юм болно гэж байсан.

2009/11/2 Ochiro <och...@gmail.com>



--
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Tel: 976-70151145
Fax: 976-70151146
Web: http://www.usi.mn
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Ochiro

unread,
Nov 1, 2009, 8:25:07 PM11/1/09
to toli-q...@googlegroups.com
Ер нь мэргэжлийн хүмүүс бүх хүн нэмдэг засдаг байлгахад дургүй байдаг
бололтой юм. Арга ч үгүй биз тэд нэр шинжлэх ухаан талаас нь авч үздэг
мэргэжлийн хүмүүс, харин бид бол зүгээр л өдөр тутам ярьж хэлцдэг үг
гэж үзээд л тэр өнцгөөс харж байгаа.

Википедиа гээд агуу толь хүн бүхэнд засах нэмэх эрх нь нээлттэй харин
ч сайн хөгжөөд байдаг сонин юм шүү?

2009/11/2 Ankhbayar Lhagvadorj <l.ank...@gmail.com>:

Ochiro

unread,
Nov 1, 2009, 8:30:05 PM11/1/09
to toli-q...@googlegroups.com
Магадгүй хүн бүхэнд нээлттэй гэхээр 4-р ангийн боловсролтой хүн орж
ирээд үг нэмэхгүй. Үнэхээр сонирхсон, сэтгэл гаргасан л хүмүүс нь орж
ирнэ. Тэдгээр хүмүүс нь эрхбиш эрдэмтэн биш гэхэд арай гайгүй хүмүүс
байх болов уу. Мэдээж албаар бусниулах гэсэн оролдлого энэ тэр байхыг
үгүйсгэхгүй. Тиймэрхүү үйлдлийг урьдчилан сэргийлэх, ip гаар нь
хориглох гэх мэт арга хэмжээ хийгдэж таарна.

2009/11/2 Ochiro <och...@gmail.com>:

Almas

unread,
Nov 1, 2009, 8:52:17 PM11/1/09
to toli-q...@googlegroups.com
Очкотой санал нэг байна.

Угаасаа өөрчлөлтүүд бүгд хадгалагдаж байгаа болохоор хэрвээ буруу өөрчлөлт, тийм муу зүйл байвал хянаад буцаагаад янзлаад байх г.м олон боломж байгаа байх аа. Ер нь л нээлттэй хүмүүс нэмж, засаж байх нь аль аль талаараа зөв гэж бодож байна.

Угаасаа энэ толины онцлог нь тийм байгаа болохоор л хүмүүс дэмжээд, оролцоод бусад толиноос ялгаатай нь хурдан хугацаанд хөгжөөд яваад байгаа болов уу. Тэрнээс биш Hi-Fi-д ч тийм CD-ээр толь байж л байна лээ, linguamongolia.com толь ч бас байж л байна...

Яваандаа нээлттэй эхийн орчуулга нтр хийгдээд эхлэхээр бас хүмүүс нэлээн оролцох болов уу гэж бодоод л байгаа... Яг байнгын хэрэглээ биш болохоор бас ороод үг нэмээд, засаад байж тэр бүр болохгүй юм аа. Хааяа нэг завтай үедээ санахаараа л орж, эсвэл ганц нэг үг хайгаад алдаа мадагтай санагдвал засаад, нэмээд яваад байгаа...

Bud_H

unread,
Nov 1, 2009, 9:54:08 PM11/1/09
to toli-q...@googlegroups.com
Эрдэнэчимэгийн санал - маш зөв санал байна.
'Бид нар дуусчлаа, оруулчлаа гээд хөөрөөд одоо үг нэмье засая гээд байгаа' - гэтэл 1. засах юм бол Цэвэлийн толь гэдэг утгаа алдана
2. Замбараагүй үгсийн цуглуулга болох магадлалтай.
3. Хайлт хийж олсон үгс маань Цэвэлийн толь дээр ингэж байгаа юм уу эсвэл хэн нэг хүний оруулсан шинэ үг юм уу гэдгийг мэдэхгүй учраас иш татаж болохгүй(ямар эх сурвалжид ингэж тайлбарласан нь баталгаагүй болох)
 гэх мэт олон зөрчлүүд үүснэ. Иймээс үг бүр дотор энэ хүртэл нь Цэвэлийн толь дээр ингэж байдаг, үүнийг өөр хүн нэмсэн, үүнийг ШУА-ын толь дээр ингэж байдаг гэдгийг харуулах хэрэгтэй болох байх даа. Ийм байдалтай харагдуулахын тулд одоо хийсэн байгаа Цэвэлийн толь дээрээ үг нэмэх биш, шинээр оруулж байгаа үгсээ нийтийн тайлбарт толь ч гэдэг юм уу шинэ толь үүсгээд, ШУА-аас харж нэмсэнгээ ШУА-ийн толь гэх мэтээр нэг хайлтаар 3-4 толиос хайлт хийдэг болгох хэрэгтэй юм шиг.
 Мөн монгол бичиг нь Цэвлийнхээс зөрж байгаа бол Зөрж байгаа толинийх нь нэрийг оруулж нэмдэг баймаар байна.
 
Одоо толь хэмжээ бага өөрчлөлт бага орсон дээр нь энэ асуудлаа тодорхой болгомоор байна.
За ингээд програмчлалын асуудал нь үүслээ дээ.
 
Толгой үгс энэ тэрийн хувьд Ангуучийн сан ч бас баялаг харагддаг.
 

--- On Sun, 1/11/09, Эрдэнэчимэг <erd...@gmail.com> wrote:

Bud_H

unread,
Nov 1, 2009, 9:59:15 PM11/1/09
to toli-q...@googlegroups.com
Нэмж болно гэхдээ өөр нэртэй толь үүсгээд л нэмчихмээр байна. (өөр нэртэй толь гэдэг маань өгөгдлийн сан дотор л хийгдэх асуудал, тэрнээс өөр сайт, өөр хайлтын систем шинээр үүсгэх тухай яриа биш шүү)
Яваандаа энэ онлайн толиний хэрэглэгч нь жирийн Монгол хүн биш, монгол хэл судлаач гэх мэт хүмүүс болж болох учраас эх сурвалж тодорхой толь хийх нь хойчдоо явууртай толь болох үндэс юм гэж бодож байна.

--- On Mon, 2/11/09, Ochiro <och...@gmail.com> wrote:

From: Ochiro <och...@gmail.com>
Subject: [Toli.Query.mn] Re: Шинэ үг нэмэх боломжтой болов

Almas

unread,
Nov 1, 2009, 10:22:11 PM11/1/09
to toli-q...@googlegroups.com
Хэрэглэх нөхцлийн хувьд: Цэвэлийн толийг л эх сурвалж харагддаг бусад нь харагддаггүйгээр хийгээд хэрэглэх нөхцөл нь wikipedia шиг хэрэглэх, баталгаа болгож дурдах нь баталгаагүй гэдгээ зааж өгөөд л явчихвал болох биш үү? Хэт их шаардлага тавьчихвал энэ толины хөгжил зогсох болно. Сайн дураараа ийм юм хийгээд суудаг хүн бага. Тэгээд тэр бүр тэр үгний эх сурвалжийг судлаад явах эрдэмтэн мэргэд нь тэгээд сэтгэл гаргаад суух болов уу даа? Хоорондоо ч таарахгүй чинийх зөв, минийх зөв гээд энэ кирилл дүрмээ ч цэгцэлчихэж чадахгүй байгаа улсууд? Энэ тал дээр бас бодож үзнэ биз дээ.

Ер нь бол тийм чухал эх сурвалж дурдаж ашиглахаар мундаг зүйл болгох бол хэцүү л болов уу даа. Харин үнэхээр эх сурвалж баталгаатай байх ёстой зүйл дээр бол тухайн хүн нь тэр үгээ хянаад өөр ном товхимлоос, бусад тэр "баталгаатай" гэгдэх эх сурвалжуудаас шүүсэн нь л дээр мэт? Тэгээд харин эргүүлээд алдаа мадаг байвал засаж оруулаад явчихвал илүү үр дүнтэй байх аа.

Миний бодлоор википедиа загвараа бариад, нээлттэй, энгийн ойлгомжтой байх нь зөв байх. Их юм л нэмэгдээд нүсэр болоод байвал хэрэглэгчид ч, гол нь хөгжүүлэгчид нь багасах болов уу гэж айж байна.
Уг нь википедиа шиг хэрэглэгчид нь өөрсдөө хөгжүүлэгч байвал л зүгээр байх. Хэрэглэх нөхцөл нь ч мөн адил үүнийг сайн дураар хөгжүүлж байгаа тул ямар нэгэн баталгаа олгохгүй, гэхдээ зөвхөн итгэлцэл дээр явагдана гэсэн маягийн утгатай байдаг. Тэгэхгүй хэт их шаардлага тавьчихвал тэрэнд нийцээд хөгжүүлэлтэд оролцох хүн нь хэд л байх бол доо? гэхдээ энэ миний хувийн бодол шүү. Буруу өнцгөөс хараад байж магадгүй юм. Хошуу нэмэрлэчихлээ :p

Програмын хувьд санал: Одоо зарим дээр нь Я.Цэвэлийн толь гэж харагдаад шинээр оруулсан үгэн дээр нь оруулсан хүний нэр харагдаад байх шиг байсан. Тэрийг эх сурвалж гэсэн юм оруулчихвал тэр оруулсан хүний нэрний оронд харуулдаг болгочихвол зүгээр юм. Харин тэр эх сурвалж дурдах маань option select байвал зүгээр байх. Тодорхой тольнуудаас шууд нэг даралтаар сонгочихдог. Тэгээд сүүлийн сонголт нь Бусад гээд шинэ бичих талбар нээгдэж байвал эвтэйхэн байх болов уу.

:)

Ochiro

unread,
Nov 2, 2009, 12:36:59 AM11/2/09
to toli-q...@googlegroups.com
Тийм. Эх сурвалж сонгодог болгоё. Ойрд жаахан зав муутай л байна. Болж өгвөл хурдхан хийнээ.

2009/11/2 Almas <al...@dusal.net>

Ochiro

unread,
Nov 16, 2009, 3:27:02 AM11/16/09
to toli-q...@googlegroups.com
Үг нэмэхдээ эх сурвалж сонгодог болгочихлоо. Листэнд байхгүй эх сурвалжийг өөрөө тэр дор нь нэмж бас болно.

2009/11/2 Ochiro <och...@gmail.com>
Reply all
Reply to author
Forward
0 new messages