Re: Microsoft mongol kheleer

33 views
Skip to first unread message

Batbileg D

unread,
Feb 20, 2012, 5:07:02 AM2/20/12
to Tsetseg Yadamsuren (Manpower), i...@lists.ict.mn, i...@ict.mn, mongolian-...@googlegroups.com, de...@magicnet.mn, sol...@softline.mn, Nar...@softline.mn, 'Ariunaa' (info@cyber-solution.biz), mongolian-...@googlegroups.com, mek-a...@googlegroups.com, mek-bu...@googlegroups.com, teacher_i...@googlegroups.com

Сайн байцгаана уу

Нэгэн асуулт, хүсэлт байна.
Удахгүй Виндоус -н App Store маягын үйлчилгээ нээгдэх гэж байгаа гэсэн. Түүн дээр Монголдоо амьдарч байгаа Монгол улсын иргэн өөрийн хөгжүүлсэн програмаа борлуулах боломжтой байх болов уу?

Хэрэв боломжгүй бол яг яагаад боломжгүй байгаа, боломжтой болгохын тулд хэн юу юу хийх хэрэгтэй талаар мэдээлэл өгөх боломж байна уу.

Листийн гишүүд ээ,
Одоогоор Apple App Store болон Android Market дээр боломжгүй байгаад байгаа юм. 
Энэ нь PayPal -н Receive Money болон Google Wallet (checkout) зэрэг үйлчилгээнүүд Монголд маань боломжгүй байгаатай холбоотой байх шиг байгаан. Үүнийг боломжтой болгохын тулд хэн хэн юу юу хийх хэрэгтэй гэж бодож байна? Миний бодлоор төрөөс (http://ictpa.gov.mn) л ямар нэг юм хийхгүй бол өөр хэн ч юу ч хийгээд үр дүнд хүрч чадахгүй санагдаад байгаан.

Хэрэв дээрх үйлчилгээнүүд Монголд маань боломжтой болчихвол олон олон Монголчуудад маань маш хэрэгтэй байгаа юм даа. Мэдээллийн технологи, онлайн худалдааны салбарт Монголчууд дэлхийн түвшинд ажиллах, бизнес эрхлэх асар том зах зээл нээгдэнэ хэмээн бодож байна.
 

Best regards,

Batbileg D
976-99036203


2012/2/20 Tsetseg Yadamsuren (Manpower) <v-ts...@microsoft.com>

Сайн байцгаана уу,

 

МШХХТГ-аас Майкрософттой 2008 онд Харилцан Ойлголцлын Санамж Бичигт гарын үсэг зурсны дагуу Майкрософтын өргөн хэрэглээний програмуудыг, тухайлбал Windows 7 үйлдлийн систем, MS Office 2012 офисын програмыг монгол хэлнээ хөрвүүлэх ажил хийгдсэн билээ. Хөрвүүлэх ажлыг Майкрософтын Монгол дахь түнш Софтлайн Азия компаниас хариуцан гүйцэтгэсэн юм.

 

Софтлайн компаниас Windows 7, Office 2010 монгол хувилбарыг танилцуулах нэг сарын аяныг компьютерийн худалдаа үйлчилгээний HiTech төвтэй хамтран 2012 оны 2-р сарын 9-нөөс эхлэн 3-р сарын 9-нийг дуустал зохион байгуулж, олон нийтийг гарын авлага, материалаар хангах, танилцуулах, компьютер дээр нь суулгаж өгөх ажлуудыг үнэ төлбөргүй гүйцэтгэж байна. Түүнчлэн тус компаниас олон нийтийн харилцааны Фэйсбүүк сүлжээнд бүлэг үүсгэж санал, шүүмж хүлээж авч байна (http://www.facebook.com/#!/groups/305212702833670/).

 

Бид өдөр тутам харьцдаг “Компьютер” найзтайгаа эх хэл дээрээ харилцах болсноор Windows, Office програмуудыг бүрэн ашиглахад тустай ба компьютер ба англи хэл эхлэн суралцагчдын хувьд компьютер ашиглаж сурахад ихээхэн дөхөмтэй юм.

 

Монгол хэлний багцыг суулгаж ашиглах зааврыг та бүхэн өөрсдийн сүлжээгээр түгээж эх хэлнээ ашиглах явдлыг дэлгэрүүлнэ гэдэгт итгэж байна.

 

MS Windows

http://www.microsoft.com/downloads/ru-ru/details.aspx?FamilyID=a1a48de1-e264-48d6-8439-ab7139c9c14d&displaylang=ru

 

буюу эсвэл:

1.     www.microsoft.com

2.     Хэвтээ цэснээс Windows/All Windows products

3.     Хэвтээ цэснээс Downloads/Languages

4.     Mongolian (Cyrillic)/Download гэж татаж авна.

 

 

MS Office

http://www.microsoft.com/downloads/ru-ru/details.aspx?FamilyID=cfec65b7%2D131c%2D440f%2D953f%2D43731fdabb8b&displaylang=ru

 

буюу эсвэл:

1.     www.microsoft.com

2.     Хэвтээ цэснээс Office/All Office products

3.     Top downloads/Language and Interface packs

4.     Mongolian (Cyrillic)/Download гэж татаж авна.

 

Дээрх хэлний багцаас гадна орчуулж ашигласан үг хэллэгийн англи-монгол тайлбар толь бичгийг бүтээсэн байгааг өргөнөөр ашиглана уу:

 

Glossary

http://www.microsoft.com/Language/en-US/Default.aspx

 

 

Сонирхуулахад:

 

·         НҮБ-ын БСШУ-ы байгууллага ЮНЕСКО-гоос жил бүрийн 2-р сарын 21-нийг Олон улсын эх хэлний өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг 1999 онд гаргаж, 2000 оноос хойш тэмдэглэж ирсэн (http://www.un.org/en/events/motherlanguageday/)

·         Дэлхий дээр 6000 орчим хэл байдгаас 96 хувийг нь хүн амын 4 хувь нь л ашигладаг байна. Энэ зууны төгсгөл гэхэд бүх хэлний тал хувь нь устаж үгүй болох судалгаа хийгджээ. Энэ нь сар тутам 3 хэл устаж байгаа гэсэн үг бөгөөд үүнтэй хамт мэдлэг, түүх, соёл устаж үгүй болж байна.

·         Эх хэлийг авч үлдэхэд МТ-ийн үүрэг их болохыг ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова онцлон тэмдэглэсэн байна.

·         Майкрософт корпораци нь Үндэсний хэл хөтөлбөрөөрөө өргөн хэрэглээний програмуудаа 106 хэлнээ хөрвүүлж, дэлхийн 4 тэрбум хүн уг програмуудыг эх хэлнээ ашиглаж байна. Тухайлбал 200 сая хүн ярьдаг Араб хэл, 33 мянган хүн ярьдаг Канадын үндэсний Инуктитут хэлнээ Майкрософтын програмууд хөрвүүлэгдсэн байдаг.

·         Майкрософт нь хэлний багцаа улам бүр өргөжүүлж байна. Тухайлбал Windows XP 55 хэл дээр, Wista 57 хэл дээр, Windows 7 – 60 хэл дээр; MS Office 2003 – 34 хэл дээр; MS Office 2007 – 57 хэл дээр; MS Office 2010 – 59 хэл дээр; Visual Studio 23 хэл дээр хөрвүүлэгджээ.  

·         Хэлний багцад юу ороогүй вэ?: Хэрэглэгчийн тусламж, Нэмэлт цонхууд, Add-in, Smart tag, Macro

·         Хэлний багцыг хөгжүүлэхэд дотоодын мэргэжилтнүүдийн оролцоо: Үг үсгийн алдаа засварлах, Word, Excel дээр төрөлх хэлээрх тэмплэйтүүд, толь бичиг, Хэрэглэгчийн тусламж гм.

·         Үндэсний хэл хөтөлбөрийн талаар http://www.microsoft.com/about/corporatecitizenship/en-us/community-tools/llp/ эндээс дэлгэрүүлж үзнэ үү.

 

Дашрамд Софтлайн Азия компанийн хамт олон, орчуулагч нарт гүн талархал илэрхийлье.

 

Хүндэтгэсэн,

Цэцэг-Өлзий

 

Tsetseg-Ulzii Yadamsuren | Academic Program Manager Mongolia (vendor) | Central Asia

Microsoft CEE New Markets | URL: www.microsoft.com/education, www.pil-network.com

E-mail: v-ts...@microsoft.com | Mobile: +976 99091156

 

 

 

 

 

 

 

--
You received this message because you are subscribed to the Google
Groups "Mongolian e-Knowledge" group.
To post to this group, send email to
mongolian-...@googlegroups.com
To unsubscribe from this group, send email to
mongolian-eknowl...@googlegroups.com
For more options, visit this group at
http://groups.google.com/group/mongolian-eknowledge?hl=en

Tsetseg Yadamsuren (Manpower)

unread,
Feb 20, 2012, 4:30:44 AM2/20/12
to mongolian-...@googlegroups.com, mek-a...@googlegroups.com, mek-bu...@googlegroups.com, teacher_i...@googlegroups.com

Jagdagdorj Erkhembayar

unread,
Feb 21, 2012, 5:06:39 PM2/21/12
to mek-bu...@googlegroups.com, Tsetseg Yadamsuren (Manpower), i...@ict.mn, mongolian-...@googlegroups.com, de...@magicnet.mn, sol...@softline.mn, Nar...@softline.mn, 'Ariunaa' (info@cyber-solution.biz), mongolian-...@googlegroups.com, mek-a...@googlegroups.com, teacher_i...@googlegroups.com
Батбилэг ээ,

Microsoft-н апп дэлгүүр нээгдэх биш угаасаа байдаг шүү дээ. Marketplace гэж нэрлэдэг юм, линк нь http://www.windowsphone.com/en-US/marketplace гэж үзэхээр болно. Мөн үүгээр дамжуулаад Windows8 phone-д апп бичих тараах боломжтой. Яг л apple, google app store-той төстэйгөөр ажилладаг.

Харин тэр мөнгө шилжүүлж болох асуудал бол цэвэр санхүүгийн зүйл. Монгол банк, Монголын Засгийн газрын холбогдох байгууллагууд бодлогын, хуулийн хүрээний асуудлаа шийдэж, сүлжээний банкны нууцлал хамгаалалт тодорхой төвшинд хүрэх үед мөнгө шилжүүлэх хүшлээн авах боломж бий болно. Эдийн засаг, санхүүгийн салбар ictpa бүгд хамтарч байж үүнийг шийднэ, түүнээс microsoft, google, эсвэл apple гээд нэг бизнес үүнийг шууд шийдэж чадахгүй.


Thanks,
Jagdag 
Columbia, MO

Batbileg D

unread,
Mar 1, 2012, 5:10:16 AM3/1/12
to mek-bu...@googlegroups.com, Tsetseg Yadamsuren (Manpower), i...@ict.mn, mongolian-...@googlegroups.com, de...@magicnet.mn, sol...@softline.mn, Nar...@softline.mn, 'Ariunaa' (info@cyber-solution.biz), mongolian-...@googlegroups.com, mek-a...@googlegroups.com, teacher_i...@googlegroups.com
WindowsPhone -ны Marketplace бишээ. Тэр бараг зах зээлгүй болохоор хүмүүст бараг сонирхол төрөхгүй байсан л даа. 
Харин гэтэл одоо Windows8 бол өөр болж гарч ирж байх шиг байна.
Түүний тухай л сонирхоод байгаа юм. Монголыг маань жижиг болохоор цаадуул нь ч тоохгүй, дээр нь өөрсдөд нь одоогоор ашиггүй болохоор манай төрийнхөн (ictpa, ...) ч энэ тал дээр ажиллахгүй байх шиг байгаан. 

Уг нь бид олон улсын VISA, MasterCard нтр эзэмшдэг болоод, PayPal -р зөвхөн төлбөр шилжүүлдэг болоод удаж байна. Цаад талаасаа (Google, Microsoft,...) бас манай талаасаа (ICTPA, ...) санаачлага гарган ажиллаж бид тэдгээр үйлчилгээнүүдийг бүтнээр нь авдаг болох цаг хугацааг наашлуудахыг л хүсээд байгаа юм. 

 
Уг нь дээр Гүүглийн Eric Schmidt ирээд энэ талаар хальт ярилцсан л гэсэн, гэсэн хэдий ч хэзээ юу боломжтой болох гэж байгаа, ямар ямар асуудлууд байгаа талаар ямар ч мэдээлэл байхгүй байгаан. 

Эдгээрт нөлөөлж, ямар нэг юм хийж чадах хүн байвал аль болох эртхэн юм хийгээч л гэж хүсээд байгаа юм. Тэхгүй бол нөгөө алтнаас үнэтэй цаг хугацаанууд маань урсан өнгөрсөөр...

Ядаж Microsoft, Google, ... -д ажилладаг Монголчууд маань боломжийнхоо хэрээр юм хийж, бас бидэнд мэдээлэл өгөөсэй гэж хүсэж байна. 



2012/2/22 Jagdagdorj Erkhembayar <jagd...@yahoo.com>

Mergen Chuluun

unread,
Mar 1, 2012, 8:41:39 PM3/1/12
to mek-bu...@googlegroups.com, Tsetseg Yadamsuren (Manpower), i...@ict.mn, mongolian-...@googlegroups.com, de...@magicnet.mn, sol...@softline.mn, Nar...@softline.mn, 'Ariunaa' (info@cyber-solution.biz), mongolian-...@googlegroups.com, mek-a...@googlegroups.com, teacher_i...@googlegroups.com
Зөв шүү, Батбилэгээ.  Чиний хэлснийг дэмжиж байна.  Монголчуудад, Монголын залуучуудад өсөж дэвжих, олон улсын зах зээлд өрсөлдөх боломжыг нь нээж өгөх хэрэгтэй гэдэгт 100 хувь санаа нийлж байна.  

Төр засаг маань биднийг дэмжэх болтугай.



Mergen Chuluun

Advisor, Board of Advisory, AIESEC (international student exchange &  leadership development program)

Member, Rotary Club of Ulaanbaatar

 

Mobile: +976 99102300, +1 (303) 945-3290

Twitter: @mergenchuluun @webguruco @mongoliabiz 


All that we are is the result of what we have thought.  The mind is everything.  What we think, we become.  -Buddha




2012/3/1 Batbileg D <bile...@gmail.com>
Reply all
Reply to author
Forward
0 new messages