Бусад хичээлүүдээс
1. Физик болон бусад хичээлээс усны хөлдөх хайлах мөн буцлах температур 0 ба 100 хэм Цельс
2. Биологи ба эрүүл мэнд хичээлээс Хүний биеийн эрүүл үеийн температур. Эрүүл, өвчтэй эсэх тухай 37 хэм Цельс
3. Геометр ба газар зүйгээс Хэмжих ба хуваар зохиох тухай. 1:1, 1:5
Хэрэглэгдэхүүн: Суурьнаас нь авсан Термометрийн гол 6 ш, мм-н хуваартай шугам, картон цаас, бэхлэх наалт, хуваарь хийх тухай видео хичээл,
Хичээлийн явцад анхаарах зүйлс. Термометрийн голоо зөв байршуулсан эсэх (хуваарь ба доод үзүүр), багын сурагчид багынхаа хүүхдүүдийн 3 төрлийн хэмжилтийг тэмдэглэж авч байгааг хянах, сурагч бүрийн биеийн температур яагаад өөр байгааг, буцалсан усыг халуун удаан барьдаг гэхдээ 100 ба 50 хэм байх, урьдчилж бэлтгэсэн мөстэй ус 0 хэм
Үйл ажиллагаа: Мөстэй усны заалтыг 0, Буцалж буй усны заалтыг 100 гэх ба хуваарийг 1:5 хуваариар хийлгэн зуруулах.
Баталгаажуулалт: Биеийн Т-г хэмжсэн хуваарьгүй шугмын урт бүрийг хуваарьт хэмжээс дээр жишин хэмжиж 36-37 хэм орчим байгааг сурагч бүрт өөрт нь бичүүлэх