1. Сурагчдыг багаар ажиллуулах тухай бичсэн ном, сурвалжууд байдаг байх. Би тэр тухай интернетээс л хайж уншиж олж мэдсэн зүйлээсээ бичье:
багийн гишүүдийг хуваарилахад гол анхаарах зүйл нь багуудад өгөгдөх даалгавраас шалтгаалах болно. Тухайлбал:
- Хүүхдүүдийн ялгаатай сонирхолын үүднээс даалгавар тавигдаж байгаа бол сонирхолын бүлгүүдийг үүсгэх нь зүйтэй. Жишээ нь: спортын тухай, урлагийн тухай, машин техникийн тухай, мэдээллийн технологийн тухай, байгалийн ухааны тухай гэсэн чиглэлүүдээр даалгавар өгч байгаа үед сонирхолын чиглэлээр нь хүүхдүүдээ багт хуваах нь зүйтэй юм.
- Хүүхдүүдийн дунд төсөлт ажлаар даалгавар өгсөн байгаад тэр даалгаварт нь өөр өөр чиглэл сонирхолыг зүйлс багцлагдан орж байгаа үед сонирхолын чиглэлүүдээр эхэлж хуваагаад дараа нь сонирхолын чиглэл бүрээсээ нэг нэг хүүхдүүдийг сонгон багуудыг бүрдүүлэх хэрэгтэй.
- Багш нар хүүхдүүдийг өнгө сонгуулж багуудад хуваадаг. Гэвч энэ арга нь ижил даалгавар гүйцэтгүүлэх үед тохирдоггүй билээ. Харин улаан өнгө сонгосон хүүхдүүдэд илүү удаан бодож гүйцэтгэх даалгавар, Шарыг сонгосон хүүхдүүдэд болж өгвөл даалгавраа гүйцэтгээд ярих хэлэлцэх үүрэг өг, Хөх өнгө сонгосон хүүхдүүдэд улам их зүй тогтол гаргах даалгавар өгөх, Ногоон өнгө сонгосон хүүхдүүд бодох болоод гүйцэтгэх, ярих болоод харилцахын тухайд жигд байдаг тул тохирсон даалгавар өгөх хэрэгтэй
- Зарим багш нар геометрын дүрс сонгуулдаг тохиолдол байдаг. Энэ нь өнцөгийн хурц байдлаасаа шалтгаалан харилцааны хувьд дагах гээд байдаг тал ажиглагдсан.
Гэхдээ өнгө ба дүрс сонгуулах тухайд та бүхэн өөрсдөө судалгаа хийж, эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих хэрэгтэй.
Мэдээлэл зүйн хичээлийн хувьд багаар ажиллуулах нь их учиртай байх. Хүүхдүүд багаар ажиллахдаа интернет, дотоод сүлжээ зэргийг ашиглах, баг дотроо асуудал дэвшүүлэхдээ мөн л МХТ хэрэглэх шаардлагатай болно. Төсөлт ажил гүйцэтгэх даалгавар хийж байгаа бол мэдээллээ интернетээс хайж олох, мэдээллээ ангилж, нэгтгэх зэрэг ажлыг хэрэглээний програм дээр хийх зэрэг байдалд хэн хэн ямар үүрэгтэй оролцохыг тодорхой зааж өгөх болдог. Энэ чиглэлээр ашиглах програм хангамууд нь:
- Google drive
- Google apps
- Google plus
- Moodle систем зэрэг байж болно
2. Багш хүний заавал унших эрх зүйн актуудаар тестийн материал
zaluubagsh.edu.mn сайт дээр байдаг гэсэн. Энэ чиглэлээр БМДИ-ийн
esurgalt.itpd.mn сайт дээр л би хэдэн асуулт бэлтгэж байршуулж байгаа.
Унших материалууд нь:
- Монгол улсын боловсролын тухай хууль
- Бага, дунд боловсролын тухай хууль
- Боловсролын талаар баримтлах бодлого
- БШУ-ны сайдын тушаалуудаас уншаарай
- Багшийн ажлыг үнэлж дүгнэх тухай журам
- Багшийн мэргэжил дээшлүүлэх журам
- Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох хасах журам
- Суралцагчдыг үнэлж дүгнэх журам
гэх мэт