Алгоритм ба програмчлал

548 views
Skip to first unread message

N.Bulgantamir 93

unread,
Dec 7, 2011, 8:29:41 PM12/7/11
to Мэдээлэл зүйн багш
Сайн байцгаана уу?

Дахин нэг зүйлийг нухацтайхан хэлэлцэхгүй бол болохгүй нь ээ.

Алгоритм ба програмчлалыг ЕБС-н дунд ба ахлах ангиудад заах нь
хэрэгтэй юу?
Энэхүү хэрэгтэй хэрэггүй гэсэн олон үзлийн хэрэгтэй гэдэг тал дээр би
зогсдог.
Учир нь:
1. Сурагчдадаа бага наснаас нь алгоритм програмчлалын цагаан
толгойноос нь зааснаар ирээдүйн авьяаслаг програм зохиогч кодчид төрөх
их замын эхлэлийг тавих юм гэж боддог. Гэтэл манай улсын МХТ-н
чиглэлийн програм хангамж, програмчлалын чиглэлээр төгсөж буй
мэргэжилтнүүд их, дээд сургуульд бахь, түлхүүр л барьдаг болохоос биш
шинэ, шинэлэг зүйлс бичдэг(машин зохион бүтээх ч ахдана. гэхдээ бага
зүйлээр ихийг олох ухаан дутмаг хөгжиж байна) кодчид олноор төгсөж
ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна.
2. ЕБС-д зааснаар унаган авьяастай нь эрт илэрч ирээдүйд сурах
чиглэлээ эрт сонгочихвол манай Монголын МХТ-н софт чиглэлийн хөгжил
үнээр хаашаа чиглэж яаж хөгжих нь ойлгомжтой бус уу?
3. Ихэнх мэдээлэл зүйн багш нар уучлаарай. Алгоритм, програмчлал,
програмын хэл заана гэхлээр хойрго хандаж дан ганц Си хэл мэтээр
ойлгон ухрах зам руу орж байх шиг. Бусад ШУ-ны хичээлүүд дээр бидний
заах гээд үйлээ үзээд байгаа "Алгоритм, логик"-н элемэнтүүд маш ихээр
нуугдмал байдлаар ороод байдгийг олж тунгаан МЗ багш нар оньсыг нь
мултлан сурагчиддаа ойлгуулж чадах аваас тэднийг зөвхөн загварчлан
өөрсдийн заадаг зүйл айдаа тохируулан хэрэглэхэд л болох мэт.
4. Нэг санал програмчлал, олимпиадын чиглэлийг барьсан сургалтыг
Япончууд зөвхөн тусгай сургалттай сургуулиудад л явуулдаг гэнэ. Энэ
манай улсад нийцэх үү? "Бухал өвсөн дотор гээгдсэн нэг сувдыг хайх"
мэт болдог нь манай улсын боловсролын нэг онцлог юм шигээ. Хаа нэгэн
сумаас ШУ-ны сор болсон эрдэмтэд төрдөг нь зөвхөн манайд ч бус дэлхийд
гайхам зүйл. Үүнээс алгоритм, програмчлалын сургалтаа дунд сургуульд
үргэлжлүүлэн ормоор санагдана.
5. Багш нь болохгүй байгаа бол аттестатлаад дахин мэргэжил дээшлүүлэх
сургалт явуулж эхлэх цаг нь болчихжээ.

Хэн нэгэнд миний бичсэн зүйл таалагдах албагүй билээ. Харин та бүхэн
үзэл бодлоо ууртай ч бай, инээж ч бай, шоолсон ч хамаагүй бичээрэй

N.Bulgantamir 93

unread,
Dec 7, 2011, 8:38:39 PM12/7/11
to Мэдээлэл зүйн багш
Мэдээлэл зүйн програмчлалын олимпиадыг зөвхөн Си хэл дээр явуулах нь
зөв үү?
Ганц Си хэл дээр явуулахыг хэн санаачилсан юм бэ?
ОУ-нх бол өгөгдлийн сантай ажилдаггүй бүх хэлийг хүлээн зөвшөөрдөг
гэдгийг та бүхэнд дуулгая.

muugii

unread,
Dec 7, 2011, 10:42:04 PM12/7/11
to Мэдээлэл зүйн багш
Би ч мөн адил хэрэгтэй гэдэг тал дээр нь байгаа шүү. Мэдээлэл зүйн
хичээлийг анх эхлэж орж байгаа 5-р ангиас л эхлээд алгоритм /үйлдлийн
дараалал/ зохиолгож сургах хэрэгтэй гэж бодож байна.

Олимпиадыг бол ганц С хэл дээр явуулахгүй байгаа ш дэ цаашдаа жава,
жаваскрипт, айкшинскрипт, питон гэх мэт хэлүүдыг оруулвал зүгээр.
Тэхдээ олимпиадад ирж байгаа бодлого маань 16бит, 32бит гэх мэт
орчингуудад бодогдохоор ирэхээр жава, питон гэх мэт хэлүүд хасагдаад
байгаа байх. сайн мэдэхгүй юм өө. Олон улс яадаг бол багш нараа
саналаа сайн бичээрэй.

enhtsetseg syhee

unread,
Dec 7, 2011, 11:18:46 PM12/7/11
to teacher_i...@googlegroups.com
МУИС-ийн А.Мекей багш бидэнд хэлэхдээ:
Манай улсын хүн ам цөөн,  Хятад  болон бусад олон хүн амтай улсын
хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлэх нь ач холбогдол бага .
Учир нь олон хүн амтай улсын ерөнхий хөтөлбөр нь бичиг үсгийн
боловсролтой болгоход чиглэгддэг. Харин тусгайлсан хөтөлбөрүүдээр
жинхэнэ өндөр боловсролтой хүүхдүүдээ бэлтгэдэг.
Манай улсын хувьд бол бүх хүүхдүүдээ тусгайлсан хөтөлбөрөөр
заах нь зүйтэй. Бүх хүүхдүүдийг заавал сургах ёстой шүү гэж 1985 онд хэлсэн.
Иймээс сурагчдаа зөвхөн бичиг үсгийн боловсролтой болгох уу?
арай арвин мэдлэгтэй болгох уу?


From: N.Bulgantamir 93 <aruul...@gmail.com>
To: Мэдээлэл зүйн багш <teacher_i...@googlegroups.com>
Sent: Thursday, December 8, 2011 9:29 AM
Subject: Алгоритм ба програмчлал

N.Bulgantamir 93

unread,
Dec 7, 2011, 11:39:18 PM12/7/11
to Мэдээлэл зүйн багш
Том улсын эсвэл хэт өндөр хөгжилтэй улсуудыг дагаж байхаар нийт рүү
хандаж сор болсон элит сурагчдаа олох сургалтаа явуулсан зүгээр үү?

Өөрийн орны хөгжих ирээдүйгээ харсан сургалтаа барих эсвэл гадны бэлэн
зүйлийг бодлогогүй дагах уу?

Хэт өндөр хөгжсөн улсууд бидний арай хүнлэг гэх үү? гэрсэг нандин
сургалтыг судлаад та нар үүнийгээ мартсан гээд байх нь зөв үү? Миний
бодлоор хөгжлөө дагаад арай өөр сурган хүмүүжүүлэх харьцаанд шилжчих
гээд учраа олоогүй яваад байгаа боловсрол маань хөөрхиЙ мэт.

Манай сурганы эрдэмтэд гадны элдэв төсөлд оюуны хөрөнгө оруулалт
хийгээд яваад байх нь хэр зохистой вэ? Тэд биднээс будаа идчихээд,
өнгө хувиргаж гуриланд ороосон будаа болгоод бидний ам руу чихээд байх
хэцүү л байна шүү.

Үндэсний сэхээтнүүд хаана байнаа?

Erdenebat

unread,
Dec 8, 2011, 4:14:28 AM12/8/11
to teacher_i...@googlegroups.com

Мэдээлэл зүйн багш

Page
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Мэдээлэл зүйн багш ажилд авна.
Ажлын байранд тавигдах шаардлага:
МУБИС-КМТС-ийг төгссөн.
Мэргэжлийн ур чадвар сайтай.
Компьютер засвар, сүлжээний талаар мэдлэгтэй
Тогтвор суурьшилтай ажиллах
Цалин: 300,000 - 450,000
Төрөл: Бүтэн цагийн
Түвшин: Мэргэжилтэн
Салбар: Боловсрол, Шинжлэх ухаан



Холбоо барих:
Утас: 88050816
Э-шуудан:
Байгууллага: Төрийн байгууллага

Нийтэлсэн огноо: 2011-н оны 12-р сарын 08
Анкет аваx сүүлийн огноо: 2011-н оны 12-р сарын 13

tso...@gogo.mn

unread,
Dec 8, 2011, 10:08:45 AM12/8/11
to teacher_i...@googlegroups.com
Мэдээлэл зүйн хичээл анх эхлэхдээ програмчлалын чиглэлээр эхэлсэн учраас
хуучны багш нар програмчлал, алгоритмчлалыг гол чиглэл гэж үзээд байна уу.
Эсвэл алгоритмчлал, програмчлал нь энэ Мэдээлэл зүйн хичээлийн амин сүнс юм
уу.

Нийт сурагчдад алгоримтчлал програмчлал зайлшгүй хэрэгтэй байх уу, Эсвэл
Мэдээлэл зүйн багш авъяаслаг хүүхдээ сонгоод алгоритмчлол, програмчлалаа
заагаад нийтийг хэрэглээ төдийхөнөөр аргалаад яваад байх уу.

Бидэнд Кембриджийн боловсрол юу сургах вэ

N.Bulgantamir 96614104

unread,
Dec 9, 2011, 12:35:48 AM12/9/11
to Мэдээлэл зүйн багш
> Эсвэл алгоритмчлал, програмчлал нь энэ Мэдээлэл зүйн хичээлийн амин сүнс юм уу.

Мэдээлэл зүйн хичээлийн амин сүнс нь угаасаа алгоритмчлал, програмчлал
юм шүү дээ. Ирээдүйн програм зохиогчдын эх булаг гэж ч болох талтай.
Хаана нь яаж алгоритмчлал, програмчлалаа оруулж заахаа тухайн багшийн
мэдлэг чадвар мэдэг.

Дээхнэ Цогбадрах багшийн хэлснээр бусад бүх хэрэглээний програмуудыг
ирээдүйдээ бусад хичээлийн багш нарын заадаг хичээлийн нэг зайлшгүй
бүрэлдхүүн хэсэг болчихвол бид Мэдээлэл зүйн багш нар юу заах вэ? гэж
ярьж байсан. Эсвэл ийм хичээл алга болох байх??
Одоо бодоход нээрээ юу заах вэ? Миний бодлоор алгоритмчлал,
програмчлал дээр тулгуурласан ямар нэг зүйл л заах байх. Харин ЮУ?

> Нийт сурагчдад алгоримтчлал програмчлал зайлшгүй хэрэгтэй байх уу, Эсвэл
> Мэдээлэл зүйн багш авъяаслаг хүүхдээ сонгоод алгоритмчлол, програмчлалаа
> заагаад нийтийг хэрэглээ төдийхөнөөр аргалаад яваад байх уу.

Зөвхөн програм зохиогчидыг төрүүлэхийн төлөө ч бус ухаантай U-
computing эсвэл Cloud-computing, хаа сайгүй бий болох цахим ирээдүйн
иргэдэд заах хичээл ямар байх бол? гэж төсөөлөөд үздээ.

> Бидэнд Кембриджийн боловсрол юу сургах вэ?
Энэ талаар бол өөрсдөө нутагшуулаад монголжуу болгоод авчих манай
үндэсний эрдэмтэд байвал ч нэг их муудахгүй байхаа.
Яг тоть мэт дууриах нь ч юу л бол?

Энэ боловсролын стандартаар сургах сурагчдаа шилж сонгон авч байгаа нь
над таалагддаггүй.

Үндсэн хуулиа зөрчсөн санагддаг.

Otgontsetseg Shagdarjav

unread,
Dec 9, 2011, 5:07:29 AM12/9/11
to teacher_i...@googlegroups.com
Algoritm programchlal manai surguulid orsoor l baigaa, odoo orj baigaa surgaltiin hotolbort ch baij l baigaa. hen ch tuuniig hasaagui sh uu dee. Shine garsan hotolborteigee sain unshij taniltsaarai.


From: N.Bulgantamir 93 <aruul...@gmail.com>
To: Мэдээлэл зүйн багш <teacher_i...@googlegroups.com>
Sent: Thursday, December 8, 2011 9:29 AM
Subject: Алгоритм ба програмчлал

N.Bulgantamir 96614104

unread,
Dec 12, 2011, 9:09:49 PM12/12/11
to Мэдээлэл зүйн багш
> Algoritm programchlal manai surguulid orsoor l baigaa, odoo orj baigaa surgaltiin hotolbort ch baij l baigaa. hen ch tuuniig hasaagui sh uu dee. Shine garsan hotolborteigee sain unshij taniltsaarai.

Орсоор байгааг мэдэж байнаа. Мэргэжлийн бус, мэдлэг дутуу дульмаг багш
нар Цогоо багш програмчлал япончууд заадаагүй юм байна гэж хэлсний
дуулианаар шууд заахаа зогсоочихсон тохиолдол гарч байна. Тэдгээр багш
Япончууд шиг хөтөлбөрөө боловсруулж, хичээлээ зааж байгаа болч яахав.
Гэтэл одоогийн мэдээлэл зүйн стандарт хөтөлбөрөөсөө алгоритм ба
програмчлалыг нэг багш өөрийгөө бодоод шууд хасчихаж байна. Ийм юманд
монголчууд сайндаа.

Харин хөтөлбөрөө файлаар явуулж туслаач алга болгосонд туслаач

Tsogbadrakh Banzragch

unread,
Dec 13, 2011, 8:29:12 AM12/13/11
to teacher_i...@googlegroups.com
Мэдээлэлийн технологи өндөр хөгжөөд байхын хэрээр зүгээр л хэрэглэгчид олшроод код бичигч нар хэт цөөрч, код бичих хүнийг дэлхийн том компаниуд хайдаг болсон тухай гадаадын ажлын зараас харж болно. 
Тэгэхээр монгол багш нар код биччих чадвартай сурагчдыг бэлтгэж байх нь чухал байх аа. Харин код бичих тухай зааж байх үед код ойлгохгүй байгаа сурагчдыг заавал код бичигч болгохоор хүмүүжүүлэх нь хэр чухал вэ?
Эсвэл хувьсгалын хэрэгт золиос байх ёстой гээд байх уу.

Shinebayar

unread,
Dec 16, 2011, 12:20:50 PM12/16/11
to teacher_i...@googlegroups.com
Programchlal zaah ni buruu ogt zaahgui gej yamar ch medeelel zuin bagsh heleegui bhaa, harin yamar aguulgaar herhen heddugeer angid ni yaj zaah, dan programchlal gololson chiglel baih uu ugui yu gedeg deer bodoh l asuudal. Ogt oilgohgui, huleen avah bolomjgui, chadvargui tsaashid code bichih ni tuunii mergejil  busad orchind ni chuhal ach holbogdol uguhgui humuust e-society niigemdee herhen amidrah medeelliin tehnology-iin heregleeg zuv ezemshih zergiig ni sn zaaj ugvul zugeer bh, harin huleej avah chadvartai ene chigleliig sonirkhdog oilgodog math setgelgee saitai huuhduudiig bagaas ni demjij programchlalaa zaah ni zuitei, ogt zaahgui bna gedeg manai hicheeliin huvid bas bolomgui . Tgd ch zaana zaahgui medleg dutuu enee teree gej uzeltseed yahav ee...
Cambridge bidend yu uguh ve? enee teree gsn asuult bas sonin. Bidnii zaaj bgaa programchlal, tuunii undes, hereglee gej goldog amidral udur tutmiin IT chadvaruudiig bugdiig uguhuur bh shig. Gol ni nadad medeelel zuin hicheeliig songolttoi tavij ugsun ni zugeer sanagddagiin. bichih zuil bsan ch ajil garlaa sorry.
 
Shinebayar.E   

tso...@gogo.mn

unread,
Dec 19, 2011, 12:07:12 AM12/19/11
to teacher_i...@googlegroups.com

Кэймбрижийн Мэдээлэл зүйн хичээлийн стандарт 

8984_8985_8986_y11_sy.pdf

N.Bulgantamir 96614104

unread,
Dec 20, 2011, 2:49:55 AM12/20/11
to Мэдээлэл зүйн багш

Цогбадрах /НБГ-ын мэргэжилтэн/

unread,
Dec 25, 2011, 12:50:38 AM12/25/11
to Мэдээлэл зүйн багш
Мэдээлэл зүйн бүх багш нартаа Сүлд модны наадам (Merry Christmas)-ын
баярын мэнд дэвшүүлье!

Silent night, holy night – Аниргүй шөнө, ариун шөнө
All is calm, all is bright – Аливаа бүхэн намуухан, гэгээтэй
Round yon Virgin Mother and Child – Ариун эх, хүүг хүрээлэн
Holy Infant so tender and mild – Ариун хүү булбарай, дөлгөөн
Sleep in heavenly peace – Амгалан бурхан нойрсоно
Sleep in heavenly peace – Амгалан бурхан нойрсоно

Silent night, holy night! - Аниргүй шөнө, ариун шөнө
Shepherds quake at the sight – Хоньчин хараад сандарна
Glories stream from heaven afar – Алсын тэнгэрээс тансаг горхи урсан
Heavenly hosts sing Alleluia! - Эзэн бурхан аялна Аллелуяа
Christ, the Saviour is born – Христ, аврагч төрлөө
Christ, the Saviour is born – Христ, аврагч төрлөө

Silent night, holy night - Аниргүй шөнө, ариун шөнө
Son of God, love's pure light – Бурхны хүү, хайраар гэрэлтүүллээ
Radiant beams from Thy holy face – Ариун царайнаас гэрэл үүсэн
цацарлаа
With the dawn of redeeming grace – Ивээлийн амлалтын үүрийн гэгээтэй
Jesus, Lord, at Thy birth – Исүс, Лорд, Чиний тавилан
Jesus, Lord, at Thy birth – Исүс, Лорд, Чиний тавилан

zeeree Baatar

unread,
Dec 25, 2011, 1:03:49 AM12/25/11
to teacher_i...@googlegroups.com
баяраллаа. танд ч бас баярын мэнд хүргэе

2011/12/24 Цогбадрах /НБГ-ын мэргэжилтэн/ <tso...@gmail.com>

enhtsetseg syhee

unread,
Dec 25, 2011, 10:50:38 PM12/25/11
to teacher_i...@googlegroups.com
Танд болон бүх багш нартаа шинэ оны мэнд хүргэе. 
Аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.


From: Цогбадрах /НБГ-ын мэргэжилтэн/ <tso...@gmail.com>

To: Мэдээлэл зүйн багш <teacher_i...@googlegroups.com>
Sent: Sunday, December 25, 2011 1:50 PM

Subject: Re: Алгоритм ба програмчлал

Цогбадрах /НБГ-ын мэргэжилтэн/

unread,
Dec 27, 2011, 8:32:00 PM12/27/11
to Мэдээлэл зүйн багш
Өчигдөр физикийн багш нартайгаа ТЭЦ4 дулааны цахилгаан станц үзлээ. Уг
станц дээр цахилгаан, дулаан, ус, уур, үнс гэх мэт олон бүтээгдэхүүн
эсвэл хаягдлыг солилцох мэдээллийн хяналт их чухал юм байна лээ.
Цахилгаан цехийн инженерүүд нь үйлдвэрлэсэн цахилгаан, ОХУ-аас авч
байгаа цахилгаан, мөн турбинд өгч байгаа уурын дулаан гэх мэт
мэдээллийг хянаж байдаг программыг бичсэн байх юм. Түүнийгээ монгол
инженерүүдийн бүтээл гэж бахархан ярьж байна лээ.
Мөн Цахилгаан цехийн дарга нь сүлжээний инженер бидэнд хэрэгтэй байна.
Гэвч сүлжээний инженер гэхээрээ зөвхөн компьютер дотор ажилладаг
хүүхдүүд ирээд байна. Сүлжээ гэхээр цахилгаан, дулаан, уурийн
мэдрэгчидтэй компьютерийг холбох чадалтай, тэдгээрээс ирэх дохиог
компьютердаа оруулах чадвартай байх ёстой. Гэтэл зөвхөн компьютерын
операторчин шиг ажилдаг хүүхдүүд ирэх юм гэж ярьж байна лээ.
Тэгээд ТЭЦ4-ийн үүд хаалга ажил хаяж яваа хүүхдүүдэд бүрэн нээлттэй
харин шалгалтыг л давах чадалтай байх хэрэгтэй гэх юм аа.
Шалгалтад мэдлэг, оюун ухаан нь тэнцвэл бусдыг нь сургаад авна гээд
авчихаар цааш ажиллах ачаалал даалгүй 3 сар ажиллаад л ажлаасаа гараад
байна гээд халаглаж байна.
Багш нар та нар 20 орчим сурагчаа дагуулаад уг станцыг үзэж танилцаж
болох юм билээ. Гэхдээ гол нь сургуулийн захирлын албан бичиг хүсэлт
хэрэгтэй.
Тэгээд ярьж тохироод очиход болох юм байна.
Дулааны цахилгаан станцынханы ярьж байгаагаас үзвэл Хүүхдүүдэд :
1. Байгалийн ухааны суурь мэдлэг чухал юм байна.
2. Англи болон гадаад хэл их чухал
3. Технологийн мэдлэг, чадвар, техникийн асуудлыг технологийн аргаар
шийдвэрлэх чадвар
4. Програмчлалд сайн хүүхдүүд чухал юм байна
Харин операторчин төвшинд ажиллах хүн хэрэггүй юм байх аа.

Цогбадрах /НБГ-ын мэргэжилтэн/

unread,
Dec 27, 2011, 8:34:12 PM12/27/11
to Мэдээлэл зүйн багш
ажил хаяж биш ажил хайж байгаа шүү.

On Dec 28, 9:32 am, Цогбадрах /НБГ-ын мэргэжилтэн/ <tso...@gmail.com>
wrote:

muugii

unread,
Dec 28, 2011, 1:59:45 PM12/28/11
to Мэдээлэл зүйн багш
Нийт мэдээлэл зүйн багш нартаа болон Цогоо багшдаа шинэ жилийн мэнд
хүргье.

2011 оны улсын мэдээлэл зүйн олимпиадын сурагчдын бодлогуудыг олж өгч
тус болооч багшй нараа ямарч хэлбэрээр байж болно шүү. Нэтэд л
тавьчихсан байвал зүгээр байна.

Цогбадрах /НБГ-ын мэргэжилтэн/

unread,
Dec 29, 2011, 7:40:34 PM12/29/11
to Мэдээлэл зүйн багш
Туулсанаа дурсаж,
Туучсанаа цэгнэдэг,
Тоолол цагийн
Төгсгөл, эхлэл дээр

Ажлын их амжилт
Амьдралын аз жаргал
Ашдын билэг ерөөлийг
Айлтган дэвшүүлж

Мэдээлэл зүйн бүх багш нартаа

Мэндийн дээд ерөөлийг
Мэндчилэн дэвшүүлж
Мэхийн ёслож байна.

Хүлээн авна уу.

Tsomirlog Osokh

unread,
Dec 29, 2011, 9:54:58 PM12/29/11
to teacher_i...@googlegroups.com
маш их баярлалаа. танд бас шинэ оны мэндийг хүргэе!
 

From: Цогбадрах /НБГ-ын мэргэжилтэн/ <tso...@gmail.com>
To: Мэдээлэл зүйн багш <teacher_i...@googlegroups.com>

Shinebayar

unread,
Jan 3, 2012, 1:37:16 AM1/3/12
to teacher_i...@googlegroups.com

 Orchlon surguuli IT engineer ajild avna.  
Shinebayar.E   


From: Цогбадрах /НБГ-ын мэргэжилтэн/ <tso...@gmail.com>
To: Мэдээлэл зүйн багш <teacher_i...@googlegroups.com>
Sent: Friday, December 30, 2011 8:40 AM

Subject: Re: HAPPY new YEAR

Buyantsetseg Munkhjargal

unread,
Jan 5, 2012, 6:09:56 AM1/5/12
to teacher_i...@googlegroups.com
Hi bayarlalaa tand ch gesen shine oni mend hvrgej 2012 ondoo sanasan bvhen chin biyelj sarwaisan bvhnee awaarai gej yuruuy mun ger bvld tani ervvl enh az jargal sain saihniig hvsiy


From: Shinebayar <shba...@yahoo.com>
To: "teacher_i...@googlegroups.com" <teacher_i...@googlegroups.com>
Sent: Monday, January 2, 2012 10:37 PM
Subject: Zar

Storm Dev

unread,
Jan 21, 2012, 10:01:07 AM1/21/12
to Мэдээлэл зүйн багш
Сайн байна уу?

Ер нь бол цаашдаа компютер бидний амьдралд улам ихээр орж ирэх нь
тодорхой гэхдээ хүн болгон програмист, скриптэр, төслийн ар дахь
толгой нь болоод явахгүй нь тодорхой. Тиймээс тусдаа сонирхон судлах
хүүхдүүдэд заах нь зөв болов уу.. Энэ тал дээр Politechnic, Institute
гэх мэтчлэн гадаадынхан авч явдаг. Ерөнхий боловсролын сургалтад
Алгоримт програмчлал орно гэдэг нь манай улсын санхүүгийн байдал
( "нөгөө нэг талхныхаа" ярианд орчихоогүй шүү ) тоног төхөөрөмжөөр
хангах асуудал ч харагдана. Зөвхөн цаасан дээр бичээд тэрийгээ
"компайл" хийгээд сурахгүй нь тодорхой. Үнэхээр сонирхолтой хүн бол
багаасаа үзээд явдаг, хайгаад ирдэг байх.


On Dec 8 2011, 2:29 am, "N.Bulgantamir 93" <aruulus....@gmail.com>
wrote:

mergengerel dashzeveg

unread,
Jan 27, 2012, 6:47:51 AM1/27/12
to teacher_i...@googlegroups.com
hi dawtlaga awii, 99833103 ba died...@ymail.com xyagaar xolboo bariarai

N.Bulgantamir 96614104

unread,
Jan 29, 2012, 12:20:04 AM1/29/12
to Мэдээлэл зүйн багш
> Ерөнхий боловсролын сургалтад
> Алгоримт програмчлал орно гэдэг нь манай улсын санхүүгийн байдал
> ( "нөгөө нэг талхныхаа" ярианд орчихоогүй шүү )  тоног төхөөрөмжөөр
> хангах асуудал ч харагдана.

Том нэртэй сэдэв толгойг нь эргүүлчихжээ. Энэ сэдвийн сургалт нь
хамгийн энгийн эмх цэгцтэй сэтгэн бодож сургах сургалтын эхлэл байдаг
юм гэж би боддог. Үйлдлийн зөв дэс дарааллыг тодорхойлохыг бүүр бага
ангиас нь заадаг. Багаас нь их рүү. Дусал дуслаар эрдэм гэх мэт.
Хамгийн энгийн код бичих аргад сургаж байна.

Харин ирээдүйд ухаантай утас шиг ухаантай байшинтай болчихоод гэрт
хийгдэх ажлуудаа төлөвлөн оруулж гаднаас(эзнээс)ирэх тушаалыг юу гэж
ирснээс нь хамааран яаж гүйцэтгэхийг заасан алгоритмийг байшингийн
эзэн өөрөө бичих хэрэгтэй цаг хугацаа их хол биш ойрхон санагдмой. Энд
алгоритмийн мэдлэг хэрэг болох болов уу?

Гэхдээ манай улсад хэзээ хэдэн онд
оруулж ирэхийг хурдасгах бидний
одоогийн бяцхан шавь нар шийдлийг нь
гүйцэтгэх ирээдүйн агуу инженерүүд
байх болов уу?

> Зөвхөн цаасан дээр бичээд тэрийгээ
> "компайл" хийгээд сурахгүй нь тодорхой. Үнэхээр сонирхолтой хүн бол
> багаасаа үзээд явдаг, хайгаад ирдэг байх.

Харин урлаг, спортын төрлөөр гүнзгийрсэн ба төрөлжсөн сургалт явуулж
болдог Яамны хөтөлбөрийг яалтай.

Tsogbadrakh Banzragch

unread,
Jan 29, 2012, 8:35:31 AM1/29/12
to teacher_i...@googlegroups.com
Олон улсад код бичдэг мэргэжилтнүүдийг их хайдаг болсон цаг үед зориулж хойч үеэ бид бэлтгэж байна. Код бичих эхний алхам нь "Алгоритм" сэтгэлгээ байдаг. Цаашлаад системийн програмчлалын хэл дээр код бичих чадвар хэрэгтэй байх. Ийм чадвартай ирээдүйн хүний нөөцийг бид бэлтгэж чадвал 10 жилийн дараа энэтхэг улс шиг "Бид Software үйлдвэрлэлээрээ дэлхийд нэгдүгээрт явж байна" гэж хэлэх цаг ирнэ.
Хойч үе минь Мэдээлэл зүйн багш бид нараас шалтгаална!!!

Тэр хөрсөн доорх баялаг 10 жилийн дараа ухаад дуусна. Харин дэлхий нийтээрээ бэлэн програм ашигласаар байгаад код бичих чадвар сулрах үед бидний бэлтгэсэн хүүхдүүд дэлхийн ажиллах хүч болох ёстой.

2012/1/29 N.Bulgantamir 96614104 <aruul...@gmail.com>

Nerguin bulgantamir

unread,
Feb 7, 2012, 4:39:53 AM2/7/12
to teacher_i...@googlegroups.com
http://minii-c.blogspot.com анхан шатны эхлэн суралцагсдад зориулж хийсэн
http://lime-c.blogspot.com дунд ба цаашид энэ чиглэлээр суралцах сурагчдад
http://vita-cc.blogspot.com гүнзгий ба хүндэрсэн хэсэг одоо эхлээгүй байна.
мөн би өөрөө гүнзгий ба хүндэрсэн гэдгээ ойлгохгүй байна. сүүлчийн блогыг цааш нь хөгжүүлээд аваад явах багш байна уу?

Мөн HTML, Javascript, фотошоп, индизайн, примиер, флаш зэргээр блог ажлуулмаар ч ганцаардаад байнаа. Туслах хэн нэгэн байвал надтай имэйлээр хариу бичнэ үү?

Мөн бичвэр, тоон хүснэгт, өгөгдлийн сан, үзүүлэн үзүүлбэр чиглэлээр хамтарвал цаашид нэгтгээд сурах бичиг хуулаагүй багшийн ба сурагчийн гарын авлага номыг дасгал ажлынх номын хамт электрон хэлбэрээ бэлтгэчих юмсан.

Мөн би ядаж нэг ангид цөөхөн хэдэн програмыг сурагчийн гарын алчуур мэт болох хэмжээнд эзэмшүүлэх бодол байна. Тэгээд ч анги бүрт тоотой чанартай хэдхэн гэсээр дусал дуслаар далай болох буйзаа. Харин энэ бодол маан МЗ стандарт зохиосон хүмүүст яаж шуу хүрэх бол???

Та бүхэн цаашид шүүмжтэй хандан тунгаан бичээрэй

mergengerel dashzeveg

unread,
Feb 9, 2012, 6:53:18 AM2/9/12
to teacher_i...@googlegroups.com
dev c++ programchlaliin hel zaaj ogoh xvn bn uu?

Туяа Э.

unread,
Mar 7, 2012, 4:00:19 AM3/7/12
to Мэдээлэл зүйн багш
Mergengerel Dashzeveg-t www.coder.query.mn сайтын зөвлөж байна. энэ
сайт дээрх бодлогуудыг бодоод чадахгүй бодлогоо энэ сайт дээрх
хүмүүсээс асуугаад суралцаж болно.

On Jan 27, 7:47 pm, mergengerel dashzeveg <diedline1...@gmail.com>
wrote:
> hi dawtlaga awii, 99833103 ba diedl...@ymail.com xyagaar xolboo bariaraiс

bulgan n

unread,
Mar 8, 2012, 6:04:23 AM3/8/12
to teacher_i...@googlegroups.com
www.coder.query.mn хаяг байдаг юм уу?

From: Туяа Э. <ebs10....@esrp.edu.mn>

To: Мэдээлэл зүйн багш <teacher_i...@googlegroups.com>
Sent: Wednesday, 7 March 2012 5:00 PM

Subject: Re: Алгоритм ба програмчлал

muugii

unread,
Mar 8, 2012, 11:59:07 PM3/8/12
to Мэдээлэл зүйн багш
Байгаа байгаа. coder.query.mn гээд орход л болно.


On Mar 8, 3:04 pm, bulgan n <ar_uul...@yahoo.com> wrote:
> www.coder.query.mnхаяг байдаг юм уу?
>
> ________________________________
>  From: Туяа Э. <ebs10.dark...@esrp.edu.mn>


> To: Мэдээлэл зүйн багш <teacher_i...@googlegroups.com>
> Sent: Wednesday, 7 March 2012 5:00 PM
> Subject: Re: Алгоритм ба програмчлал
>

> Mergengerel Dashzeveg-twww.coder.query.mnсайтын зөвлөж байна. энэ

Reply all
Reply to author
Forward
0 new messages