MySQL [Error : 1040] Too many connection

13 views
Skip to first unread message

pdeegii

unread,
Aug 20, 2011, 8:04:53 AM8/20/11
to Пайтончдын клуб
Django дээр ийм алдаа гараад байдаг. Яавал дээр вэ?

Нэг сервер дээр олон mysql суулгаж болох уу? max_connection - г нь
нэмэх үү? Хэд хүртэл нэмж болдог юм бол?

Ankhbayar Lhagvadorj

unread,
Aug 20, 2011, 11:08:37 AM8/20/11
to pyc...@googlegroups.com
MemCache суулгаад тохируулаад холбочих. 
Тэгээд их том том query тэй хэсгүүдээ cache хийчүүл асуудал шийдэгдэж магадгүй. 
бас Max connection нэмэж л таарах болуу даа. 

2011/8/20 pdeegii <pdelge...@gmail.com>

Django дээр  ийм алдаа гараад байдаг. Яавал дээр вэ?

Нэг сервер дээр олон mysql суулгаж болох уу? max_connection - г нь
нэмэх үү? Хэд хүртэл нэмж болдог юм бол?



--
Хүндэтгэсэн Анхбаяр

Delgermurun Purevkhuu

unread,
Aug 21, 2011, 2:01:22 AM8/21/11
to pyc...@googlegroups.com
Max connection - г хамгийн ихдээ хэд байлгаж болох уу?

Tulga Ariuntuya

unread,
Aug 21, 2011, 8:20:18 PM8/21/11
to pyc...@googlegroups.com
MAX CONNECTION нь MySQL-ийн тохиргоон дээр байдаг. Джанго хүсэлт ирэхэд бааз руугаа холболт үүсгээд дуусах үед нь холболтоо хаадаг гэнэ, тэгэхээр ирсэн хүсэлт болгонд холболт бий болоод бааз нь дийлэхгүй байгаа юм шиг байна. 

Энэ хуудсан дээр илүү дэлгэрэнгүй байна: http://stackoverflow.com/questions/1125504/django-persistent-database-connection


MySQL-ийн 1040 гэсэн алдаа гарах үед авч болох арга хэмжээнүүдийг энэ хуудсанд дурдаж: http://rackerhacker.com/2008/06/24/mysql-error-1040-too-many-connections/

Миний бодлоор "Slow Query" л байх. Баазтай холбогдож байгаа Query-нүүд л удаашруулаад ачааллыг нь мяаруулаад байж магадгүй. Боломжтой бол кодоо савчих. 

2011/8/21 Delgermurun Purevkhuu <pdelge...@gmail.com>

Delgermurun Purevkhuu

unread,
Aug 21, 2011, 8:23:28 PM8/21/11
to pyc...@googlegroups.com
Нэг машин дээр олон вэб ажиллаж байгаан. Нэг query дээр биш хаяа ийм алдаа гараад байдаг болчихлоо. Ер нь cache энэ тэр ашиглаж, кодоо чанаржуулах хэрэгтэй юм шиг байна. Вэб олон болох тусам их гарах байх тэ

Tulga Ariuntuya

unread,
Aug 21, 2011, 10:39:45 PM8/21/11
to pyc...@googlegroups.com
хам нь тийм олон хандалттай веб хийж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна :) cache л ашиглана байхдаа. 

2011/8/22 Delgermurun Purevkhuu <pdelge...@gmail.com>

Ankhbayar Lhagvadorj

unread,
Aug 22, 2011, 4:26:49 AM8/22/11
to pyc...@googlegroups.com
Бас нэг чухал асуудал байдагийг мартсан байна.
Apache тэй холбохдоо 
Хэрвээ mod_wsgi ашигласан бол доорхийг уншаарай. 

Mod_python ашигласан бол дээрх асуудалууд бас үүсэх магадлалтай. 

Над дээр иймэрхүү асуудал нэлээд гарч байсан юм. Би mod_python ашиглаж байгаад mod_wsgi рүү шилжүүлээд. 
Дараа нь application group, thread count, process count зэргийг нь маш хянуур маш олон удаа туршиж байж тохируулсан. 

Заримдаа 1 хүн хандсан байхад 50 process үүсээд 50 connection баазруу үүсээд. Дараагийн хүн хандангууд 100 болох жишээтэй. Энэ нь вэбийн онцлогоос шалтгаалаад параметерүүд нь нэлээд өөр өөр байхаар юм байлээ. 

django ийнхон mod_python ийг болиод mod_wsgi ийг эхлээд санал болгодог болцон байлээ. 

Хүмүүс бага ханддаг үеэр нь тохируулагуудаа өөрчлөөд үз. 
Нэлээд юм болно доо. 
Амжилт хүсий. 


2011/8/22 Tulga Ariuntuya <sw06...@gmail.com>



--
Хүндэтгэсэн Анхбаяр
Reply all
Reply to author
Forward
0 new messages