Сайн байцгаана уу, Python сурах гээд монголд сургалтын төв энэ тэр байдаг юм болов уу гээд хайгаад үзсэн нэг байдаггүй юм байна. Гүүглдээд үзсэн энэ грүпээс өөр юм ч байдаггүй юм байна. Яагаад монголд юм сурах гэхээр ийм байдаг байна аа, Гадаадын үнэгүй хичээлийн сайт энэ тэр маш их байх юм. Англи хэл нээх сайн мэдэхгүй болхоор сайн ойлгойхгүй юм аа. Python үнэхээр сурмаар байна аа... Залуусаа туслаач яах вэ, та нар янз бүрийн сургалт энэ тэр явуулдаг биш биз, эсүүл мэдэхгй биз?За юутай ч миний Python сурах болсон шалтгаан гэвэл би Компьтер графикч юм аа, энэ чиглэлээрээ үнэхээр хоббитой, сайн сурахын тулд бүхийл онол үндэсээс нь үзэж судалж яваа. Монголд бас олигтой сургууль сургалт ч байдаггүй юм аа. Тэгээд л гадаадын янз бүрийн үнэтэй, үнэгүй сайтад бүртгүүлж мөнгө төлөөд энэ тэр их хичээл үздэг. Digitaltutors , Udemy гээд... Гол зүйл нь 3Ди болон физикийн симуляцууд явуулах хийх гэхээр гэхээр дандаа Python хэл дээр скрипт бичиж хийгээд байх юм. Тэгээд судлаад байхаар одоо бүүр Python ашиглахгүй програмгүй болчлоо... Foundry Nuke, Autodesk Maya гээд л... Зүгээр энгийн зүйлийг хийж болж байгаа ч яг нарын зүйл дээр Python бичихээс өөр аргагүй юм. Жишээ нь Autodesk Maya л гэхэд наад зах нь биетэд материал өгөхөөр зураг биш арзгар гадаргуу хийх гэхээр хэрэглэж байгаан цаашлаад салхи, гал энэ тэр гээд л. За миний сурах болсон гол шалтгаан энэ байна. Зөвлөгөө өгөөч залуусаа, яаж сурах вэ? Би өдөрт маш олон цагийг хичээл үзэж өнгөрүүлдэг, одоо Python гээд гацчихаад байна аа хэхэ, ажлынхаа хажуугаар өөрийгөө хөгжүүлж энэ чиглэлээр монголд маш том зүйл хиймээр байгаа юм.
--
You received this message because you are subscribed to the Google Groups "Пайтончдын клуб" group.
To unsubscribe from this group and stop receiving emails from it, send an email to pyc-mn+unsubscribe@googlegroups.com.
For more options, visit https://groups.google.com/d/optout.
To unsubscribe from this group and stop receiving emails from it, send an email to pyc-mn+un...@googlegroups.com.
For more options, visit https://groups.google.com/d/optout.
--
You received this message because you are subscribed to the Google Groups "Пайтончдын клуб" group.
To unsubscribe from this group and stop receiving emails from it, send an email to pyc-mn+un...@googlegroups.com.
Харин интернэтийн янз бүрийн сайтаар Python сурах гээд хэцүү болхоор нь монгол хэлээр байдаг болов уу гэж хайж үзсэн юм аа. Учир нь график интерфэйстэй програмуудыг бол англи хэл дээр үзээд болж байгаа ч програмын хэл арай хэцүү байдаг юм байна. Учир нь яг хэллэгүүдийг нь орчуулаад ч юм уу үзэхээр сонин сонин юм гараа. Тэгээд зүгээр нэршил болон утга энэ тэр нь л юм байна даа гэж бодох юм. Жишээ нь хувьсагчыг эхлээд орчуулж ойлгох гээд хийсвэрлэж бодоод баахан юм болж байж зүгээр нэг утгуудын нэршил гэдгийг нь ойлгосон. Би өөрөө их хийсвэрлэдэг болхоор ч юм уу, учрыг ойлгох гээд янз бүрээр боддог болхоор, яг монголоор биш болхоор ойлгохгүй байх шиг. Жишээ нэг өгүүлбэрт 3н мэдэхгүй нэр томёо байлаа гэхэд нэг бүрчлэн толь бичиг ашиглаж, мөн гүүгэл дээр what is ... гэж хайгаад, wikipedia ороод л, тэгээд дахиад тэр үгийн тайлбар дээр мэдэхгүй зүйл байвал хайж яваад гээд хэдэн цаг болчихож байгаа юм аа. Гэтэл энэ чинь зүгээр нэр ч гэдэг юмуу хэлчихвэл заримдаа хамаагүй дээр ч юм шиг. Хэхэ гэхдээ баярлалаа. Зөвөлгөө өгсөн сайт бүрээр нь орж үзэж хийнэ ээ, бас тэр оруулсан номыг нь нь татаж аваад хэвлэчихсэн сайн уншина аа. Өөр зөвөлгөө байвал хүлээж авхад бэлэн байна шүү.
--
You received this message because you are subscribed to the Google Groups "Пайтончдын клуб" group.
To unsubscribe from this group and stop receiving emails from it, send an email to pyc-mn+unsubscribe@googlegroups.com.