Дэлгэцийн орчин бүрээсээ хамаараад текст дээр ажилладаг програм нь өөр өөр.
Гноме дээр "gedit", LXDE "leapad" гээд янз янз байдаг.
Яг бүх дэлгэцийн орчинд байдаг нь бол "vi", "nano" 2 шүү дээ.
"vi" бол ер нь дажгүй гэж боддог.
хурдан бас илүү олон боломжтой.
Ер нь ажиллаад сурчихад илүүдэхгүй л зүйл.
Линукс дээр мэргэшсэн хүмүүс голдуу текст горимд ажилладаг.
График горимд ажиллахад удаан бас гацаад хамаг нөөц идээд байдаг болохоор тэгдэг байх.
Нээрээ "gedit" дээр нэг боломж байдаг.
"Plugin" дотор нь "terminal" гэсэн нэмэгдэл байгаа.
"Gedit" дээр текст янзлах хоорондоо зэрэг терминал дээр ажиллах боломжтой. Бичээд л ажиллуулна гэсэн үг.
Уг нь текст л файл юм чинь ямар ч програм дээр болно гэж бодож байна.
Ямар "binary" файл байгаа биш.
"gedit", "vi" дээр аль алинд нь "syntax highligher" байдаг.
харин "vi" дээр мөрийн дугаар үндсэн горимд харагддаггүй.
түүнийг
:set number
гээд харагдуулж болдог юм байна лээ.
Хүндэтгэсэн
Wisdom