Хотын нийтийн төв номын сан $75000 гэрээнд гарын үсэг зурлаа.

3 views
Skip to first unread message

Khaidav T.

unread,
Sep 27, 2011, 9:40:04 PM9/27/11
to НОМЫН САН
эх сурвалж: http://jbegzsuren.posterous.com/75000
Дөнгөж саяхан 2011-9-27 өдрийн 15 цагт АНУ-ын Засгийн газраас 75000 ам
долларын хөрөнгө оруулалтыг Хотын нийтийн төв номын сан нь Америкийн
соёл мэдээллийн төвийнхөө үйлчилгээг өргөжүүлэхэд зориулан хүлээн авч,
гарын үсэг зурлаа.

Америкийн болон Монгол улсын Засгийн газар хоорондын хамтран ажиллах
Харилцан ойлголцолын санамж бичигт тулгуурлан
АНУ-ын ЭСЯ нь Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай 2004 онд
Америкийн соёл мэдээллийн төвийг байгуулах санамж бичиг /MoU –
Memorandum of Understanding/-ийг анх үйлдэж, улмаар энэ төв нь Хотын
нийтийн төв номд байгуулагдаж, номын сангийн үйлчилгээний нэг хэсэг
болсон.

Дэлхийн улсуудад ийм байдлаар ажиллаж байгаа 400 гаруй American Corner
байгаагаас 2 нь Улаанбаатар хот болон Ховд аймгийн төвд ажиллаж байна.

Бид Америкийн соёл мэдээллийн төвийнхөө төлбөргүй WiFi үйлчилгээ, 6
компьютертай төлбөргүй интернэт үйлчилгээ, Пүрэв гариг бүрийн лекц,
гэрээр ном авч унших төлбөргүй үйлчилгээ зэргийг бахархан дурдаж,
улмаар хэн ч энэ төвөөр Уншигч бүртгэлийн хураамж төлөхгүйгээр
үйлчлүүлэх боломжтой байх ёстой гэдэг шаардлагыг нь дахин санаж,

Энэ төв нь АНУ-ын Нийтийн номын сангуудын стандартыг Монгол улсад
харуулах орчин нөхцөл болж чаддагт бахархан үлгэр дууриалал авч,
техник технологийн ололтыг ашиглан хэрхэн үйлчилгээг хөнгөн шуурхай,
хялбар энгийн, сонирхолтой болгож байгаад суралцах боломжтой байна.


Хамтын ажиллагаа бидний хөдлөх хүч!
Ж.Бэгзсүрэн

Reply all
Reply to author
Forward
0 new messages