Баганыг мөрт шилжүүлэх нь:
Бидний өдөр тутмын ажилд хэрэглэгддэг Excel програмд ажиллах явцад
мөрийг баганд шилжүүлэх, баганыг мөрт шилжүүлэх шаардлага нэг бус удаа
тулгардаг.
Мөр баганыг шилжүүлэхийн тулд дараах алхмыг хийгээрэй.
1. Хөрвүүлэх гэж буй мөр, эсвэл баганыг идэвхжүүлээд Copy команд өг.
2. Өгөгдлийг гаргаж тавих газраа хулганы заагчийг байрлуулаад баруун
товчийг товш.
Нээгдсэн хураангуй цэснээс Paste Special командыг сонго.
3. Paste Special харилцах цонх нээгдэхэд баруун доод хэсэгт байрлах
Transpose сонголтыг идэвхжүүлээд OK товчийг дарна.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосноос харна уу.