Өөрийн блог дахь мэдээллийг зохион байгуулж сурах нь блог хөтөлж
байгаа хэн бүхэнд чухал асуудлын нэг мөн.
Хөтөлж буй блог дэх мэдээллийн тоо харьцангуй цөөн байх тохиолдолд
түүнийг эрэмблэхгүй, замбараагүй байдалтай байсан ч асуудал
үүсгэдэггүй.
Блогийн мэдээлэл олон болоод ирэхийн цагт эрэмбэлж цэгцлээгүй
(ангилаагүй) мэдээлэл нь жинхэнэ асуудал болон босож ирдэг ба түүнийг
хайлт хийх замаар, эсвэл блогт орсон бүх бичлэгийг нэг бшрчлэн нээж
үзэх замаар олж болно.
Мэдээллийг "ангилсанаар" хэчнээн их мэдээлэл орсон ч тухайн ангиллын
сэдэвтэй холбоотой түлхүүр үгээр богино хугацаанд ойролцоо агуулгатай
мэдээллүүдийг гарган ирж болно.
Блогийн мэдээллийн ангилахыг "ЗҮЙЛЧИЛСЭН КАТАЛОГ" зохион байгуулахтай
зүйрлэж болно.
Блогийн мэдээллийг агуулгаар хэрхэн ангилах талаар дурдъя.
Юуны өмнө таны блогт ямар агуулгатай вэ гэдийг та урьдчилан тогтох
ёстой. (тодорхой нэг салбар шинжлэх ухааны мэдлэгүүд багтах уу, эсвэл
ертөнцийн хамаг зүйлийг багтаасан "танин мэдэхүйн" чиглэлийн
мэдээллүүд багтах уу гэдгийг тогтоно.)
Блогт бичих агуулгын ерөнхий "РААМЫГ" гаргасан бол одоо ямар түлхүүр
үгнүүд ашиглахаа тогтох ёстой. Түлхүүр үг ашиглахдаа сайтар бодож
тунгаах хэрэгтэй. Жнь: би өөрийн блогтоо (
Автоматжуулалт Тоон НС, зөвлөгөө, Инээцгээе..., Каталогжуулалт,
лавлагаа, маркетинг, Менежмент, Мэндчилгээ, Нийтийн номын сан, Номын
сан судлал, Номын санч, номын худалдаа, НС Холбоод, нэр томъёо,
Стандарт, статистик, Судалгаа Шинжилгээ, Тайлан, төлөвлөгөө, Хууль
Тогтоол Тушаал) гэх мэт түлхүүр үгнүүдийг ашигладаг бөгөөд тэднийгээ
хүмүүст харуулахдаа НИЙТЛЭЛИЙН АГУУЛГА гэдэг нэрийг ашигладаг.
Блогт хэрэглэх ангиллаа тогтмон бол та одоо бичлэг нэмэхдээ дээрх
ангиллуудаасаа ашиглаж болно.
Түүнчлэн таны урьдчилан үүсгэсэн агуулгад шинэ бичлэг тохирохгүй бол
шинэ агуулга нэмж болно.
эх сурвалж :http://library-mn.blogspot.com/