AVIRA вирусны эсрэг програм

123 views
Skip to first unread message

Khaidav T.

unread,
Oct 26, 2011, 1:28:16 AM10/26/11
to НОМЫН САН
Компьютер ашиглаж байгаа хүмүүст тохиолддог олон бэрхшээлийн нэг нь
вирус, түүний эсрэг програм байдаг.
Вирус бол ч яахав өдөр бүр гарч байдаг "хорлонтой" зүйл. Энэ хорлонтой
зүйлээс таны мэдээлэл, компьютерийг вирусны эсрэг програм хамгаалан
зогсдог шүү дээ.
Тэр програм сайн, энэ програм муу гэж янз бүрээр ярьдаг ч өдөр бүр
шинэчлэлтээ (update) хийж байдаг тэрхүү програмыг сайн програм гэж би
хувьдаа боддог.
Өнөө цагт вирусны эсрэг ихэнх програмууд нь үнэгүй болон төлбөрэй
хувилбараа хэрэглэгчдэд санал болгодог болсон. Тэдгээрийн нэг нь AVIRA
хэмээх програм юм.

Энэ програмын үнэгүй хувилбарыг нэг жилээс дээш хугацаагаар хэрэглэсэн
хэрэглэгчид Avira Internet Security програмыг 18 сарын турш ашиглах
эрхтэй лиценз өгдөг юм байна.
Энэхүү програмын үнэгүй хувилбарыг би жил гаруй хугацаанд хэрэглэсэн
тул өнөөдөр надад Интернэт секьюрити ашиглах 18 сарын эрх электрон
шуудангаар ирж бөөн баяг болоод сууж байна.
Үнэгүй хувилбар нь ч надад дажгүй л санагддаг. Учир нь үнэгүй,
хамгаалалтын бүх модул нь ажиллахгүй хэдий ч байнга шинэчлэлт хийдэг,
тухайн үед унтаа байдалд оруулж болдог тул янз бүрийн хулгайн
програмын крак суулгахад асуудалгүй байсан.
Хэрэв та вирусны эсрэг ямар програм ашиглахаа сонгож амжаагүй бол
AVIRA програмыг туршаад үзэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: http://library-mn.blogspot.com/2011/10/avira-internet-security.html

Reply all
Reply to author
Forward
0 new messages