FW: Нээлттэй хэлэлцүүлэг: Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл

17 views
Skip to first unread message

Munkhsaruul

unread,
Mar 4, 2013, 10:03:18 PM3/4/13
to localb...@googlegroups.com, nc...@googlegroups.com

 

 

From: Mandkhai [mailto:in...@monfemnet.org]
Sent: Tuesday, March 05, 2013 10:02 AM
To: 'AA National Coordinator Undarya'; 'AA General Manager Amarzaya'; 'Gerelee'
Subject: FW: Нээлттэй хэлэлцүүлэг: Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл

 

Та бүхэн, “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛ: НИЙГМИЙН ХЭВШМЭЛ ХАНДЛАГА” Нээлттэй хэлэлцүүлгийн мэдээллийг хүлээн авна уу.

Хүндэтгэсэн, Ц.Мандхайхатан

Олон нийтийн харилцаа, мэдээллийн менежер

МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ

Утас/факс: 7011-0355


“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛ: НИЙГМИЙН ХЭВШМЭЛ ХАНДЛАГА”

Нээлттэй хэлэлцүүлгийн танилцуулга

 

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх нь Хууль зүйн яамны эрх зүйн шинэчлэлийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг бөгөөд эрх зүйн орчин төдийгүй хэрэгжилтийн үе шат болгонд тухайн асуудалд анхаарал хандуулахаар бодлогоо боловсруулан ажиллаж байна.

 

Шударга, үр нөлөөтэй, хүртээмжтэй хууль зүйн тогтолцоо нь хүний үндсэн эрхэд суурилсан,  онцлог байдлыг нь тооцож үзсэн тогтолцоо юм. Ийм тогтолцоо жендэрт суурилсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогч болон гэрчийг хамгаалах, тэдэнд үйлчлэх, тогтолцооны бүхий л  үе шатад жендэрийн сөрөг хандлагатай тэмцэж ажиллах ёстой.

Эмэгтэйчүүдийн эсрэг жендэрт суурилсан хүчирхийлэл нь хүний биологийн хүйс, түүнд суурилсан нийгэмд эзлэх байр суурь, эрх мэдлийн тэнцвэргүй байдалд дулдуйдан үйлдэгддэг. Эдгээр нөхцөл байдлуудыг тооцож үзээгүй нийгмийн тогтолцооны үр дагавар болсон хүчингийн гэмт хэрэг, ураг төрлийн хүчин, гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймаа, бэлгийн дарамт зэрэг гэмт хэргүүд нь ихэвчлэн далд хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд хууль тогтоомжийн зохицуулалтын асуудал нь жендэрийн тогтолцоог цогцоор харахыг шаардаж байдаг.

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл: Нийгмийн хэвшмэл хандлага” хэлэлцүүлэг нь эмэгтэйчүүдийн эсрэг жендэрт суурилсан хүчирхийллийн асуудалд бодлого боловсруулагчид, холбогдох төрийн байгууллага болон нийгмийн анхаарлыг хандуулахдаа нийгэм-соёлын суурь шалтгааны үүднээс хөндөх зорилготой.

 

Хууль Зүйн Үндэсний хүрээлэн,

Хуульчдын танхим

2013 оны 03 сарын 06

 

 

14.00-14.20               Нээлт

 

14.20-14.35               “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн таслан зогсоох чиглэлээр хууль зүйн салбарын баримтлаж буй бодлого, цаашдын чиг хандлага”

Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболд

 

14.35-14.55               “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоо, өнөөгийн

                                    байдал”

                                                Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал

                                                Х.Энхжаргал

 

14.55-15.10               Цайны завсарлага

 

15.10-15.25               “Хүчирхийлэл, эрх мэдэл, соёл”

                                                   “Монфемнэт” Үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч

                                                    Т.Ундаръяа

 

15.25-15.40               “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл ба үлхүнчлэх хандлага”

                                                             Хууль зүйн Сайдын зөвлөх Х.Номингэрэл

 

15.40-16.40               Чөлөөт хэлэлцүүлэг

                                                             

16.40                          Хаалт 

 

--

Best regards

Anu 

9903-6187 

 

 

Reply all
Reply to author
Forward
0 new messages