FW: “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн хохирогчийн эрхийн хамгаалал, үйлчилгээ” хэлэлцүүлэг

8 views
Skip to first unread message

Munkhsaruul

unread,
Mar 4, 2013, 8:38:16 PM3/4/13
to localb...@googlegroups.com, nc...@googlegroups.com

Мэдээлэл хүргүүлж байна

 

From: Mandkhai [mailto:in...@monfemnet.org]
Sent: Thursday, February 28, 2013 3:58 PM
To: khnomi...@gmail.com
Cc: 'undarya'; 'Zaya MFT'; off...@monfemnet.org
Subject: FW: “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн хохирогчийн эрхийн хамгаалал, үйлчилгээ” хэлэлцүүлэг

 

Сүлжээний гишүүд, түншлэгчид ээ

 

Доорх хэлэлцүүлгийн талаарх мэдээллийг хүлээн авна уу.

 

Хүндэтгэсэн, Ц.Мандхайхатан

Олон нийтийн харилцаа, мэдээллийн менежер

МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ

Утас/факс: 7011-0355



Сайн байна уу, ХЗЯ-наас хэрэгжүүлж буй Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлаар аяны талаарх зарыг сүлжээгээр тарааж өгнө үү. 

 

“Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн хохирогчийн эрхийн хамгаалал, үйлчилгээ” хэлэлцүүлэгт урьж байна. 

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд 2013 оны 3 дугаар сарын 1-ны 13.00 – 15.30 цагийн хооронд “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн хохирогчийн эрхийн хамгаалал, үйлчилгээ” хэлэлцүүлэг болох гэж байна. Энэхүү хэлэлцүүлэг Хууль зүйн яамны эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг гэмт хэргүүдэд анхаарлаа хандуулан Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг угтан явуулж буй аяны хүрээнд болох гурван цуврал хэлэлцүүлгийн эхнийх нь юм. Хэлэлцүүлгээр эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн хохирогчид үзүүлэх үйлчилгээ, гэрч, хохирогчийн эрхийн хамгааллын өнөөгийн байдал, нэг цэгийн үйлчилгээний тулгарч буй асуудлуудыг холбогдох төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтдаа хэлэлцэх, цаашдын алхамаа тодорхойлох зорилготой.

Хэлэлцүүлгийн хөтөлбөр: 

13.00-13.15         Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн  өнөөгийн байдал

Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболд 

13.15-13.30         Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, хохирогчид үзүүлэх үйлчилгээ

Хүчирхийллийн эсрэг үндэсний  төвийн ажилтан н.Арвинтариа

13.30-13.45         Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хамгаалах үйлчилгээ

Хүйсийн тэгш эрхийн төв Г.Ганбаясах

13.45-14.00         Нэг цэгийн үйлчилгээний тулгарч буй бэрхшээл

ШШҮХ-ийн хэлтсийн дарга н.Цэрэнбат

14.00 -15.30        Чөлөөт хэлэлцүүлэг

15.30 Хаалт

Бусад хэлэлцүүлэгүүд

3-р сарын 4-нд 14.30 – 17.00                      “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх бодлого”  зөвлөлдөх уулзалт

3-р сарын 6-ны 10.00 – 13.00                     “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл ба эрх зүйн шинэчлэл” өргөн хүрээний уулзалт

Хэлэлцүүлэгүүд мөн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг www.moj.gov.mn вебсайтаар мөн 261953 утсаар авна уу. 

--
Nomingerel,

Reply all
Reply to author
Forward
0 new messages