Сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Эдийн Засаг Хөгжлийн Яамнаас эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, шинэ технологи, мэдлэг ур чадварыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулагч, аж ахуй нэгжүүдтэй холбох, төр-эрдэм шинжилгээ-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд "Шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулалт хийх боломж" 7 хоног арга хэмжээг 2025 оны 03 дугаар сарын 30-наас 04 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээний хүрээнд “Судалгаанаас бизнес рүү” уриан дор ШУА нь Оюуны Өмчийн Газартай хамтран аж үйлдвэрийн оюуны өмч болон шинэ технологи, инновацын төслийн судалгаа хөгжүүлэлтийг дэмжих, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нэмэгдүүлэх, эрдэмтэн судлаач, инженер, мэргэжилтэнг хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд танилцуулах зорилготой “ЭРДЭМ ИДЕАТОН-2026” инновацын санал, санаачилгыг уралдуулах тэмцээнийг зарлаж байна.
“ЭРДЭМ ИДЕАТОН-2026” арга хэмжээний талаарх товч мэдээлэл:
Зохион байгуулагч: Эдийн Засаг Хөгжлийн Яам, Монгол Улсын Оюуны Өмчийн Газар
Шинжлэх Ухааны Академи, Үндэсний Шинжлэх Ухаан, Технологийн Сан
Хугацаа: 2026 оны 3 сарын 31-ны өдрийн 14:00-17:30 цагт
Хаана: ЭЗХЯ-ны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”
Бүртгэл: QR код эсвэл дараах бүртгэлийн линкийг ашиглана уу!
[https://forms.cloud.microsoft/r/iqkXEaBv4s?origin=lprLink]
Чиглэл:
Мэдээллийн технологи
Шинэ материалын технологи
Биотехнологи/үйлдвэрлэлийн технологи
Сэргээгдэх эх үүсвэртэй эрчим хүчний технологи
Үндэсний онцлог бүхий соёлын инновац, бүтээлч үйлдвэрлэл
Хамрах хүрээ: Шинжлэх ухааны байгууллага, их, дээд сургууль, судалгааны хүрээлэн, лабораторид ажиллаж буй эрдэмтэн судлаач, инженер, технологи хөгжүүлэгчид, мөн гарааны компанийн үүсгэн байгуулагчид, сонирхогч хувь иргэн болон хуулийн этгээдүүд оролцох боломжтой.
Оролцох хэлбэр: Баг хамт олноороо болон ганцаарчилсан байдлаар оролцох.
Иймд та бүхнийг “Эрдэм Идеатон-2026” арга хэмжээнд идэвхтэй оролцохыг урьж байна.
Энэхүү арга хэмжээний талаарх мэдээллийг өөрийн байгууллага, хамт олны хүрээнд түгээн, сонирхсон эрдэмтэн судлаач, инженер, технологи хөгжүүлэгчид, гарааны бизнес эрхлэгч, хувь иргэн болон хуулийн этгээдүүдэд дамжуулан хүргэж хамтран ажиллахыг хүсье.

Regards,
Badamkhatan Tuguldur (Ph.D)
Intellectual Property and Technology Transfer Officer
Department of Innovation
Mongolian Academy of Sciences
Peace Avenue 54B, Ulaanbaatar 13330
Mongolia
Mobile: +976 8807 7802
Email: badamkhatant@mas.ac.mn