Хөтөлбөрийн салбар хорооны хурал, мэдээлэл

0 views
Skip to first unread message

Mijiddorj

unread,
Apr 3, 2026, 3:38:41 AMApr 3
to msue...@googlegroups.com
Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Салбар хорооны хурлын үед яригдсан асуудлуудыг холбогдох мэргэжилтнүүдээс тодруулан та бүхэнд мэдээлэл өгч байна. Үүнд:
Хичээлийн стандарт боловсруулалттай холбоотой мэдээлэл:
  1. PLO  дугаарлахдаа тэнхим нэгж нэмж оруулсан PLO-г 13-с хойш дугаарлан оруулна. Мэдлэг, чадвар, хандлага хэмээн ангилж дунд нь оруулахгүй.
  2. CLO  хувьд 1 кр хичээл 3-4, 2кр хичээл 5, 6, 3кр хичээл 7,8 байна.
  3. Хичээлийн тодорхойлолт товч, тодорхой бичнэ.
  4. Стандарт дотор хүснэгтийг дугаарлахдаа стандарт бүрд шинээр дугаар үүсгэнэ. 
  5. CLO-г 1.1, 1.2 гэх мэт дэд дугаараар дугаарлана
  6. Нэг хичээлийг хэд хэдэн хөтөлбөрт заах бол тухайн мэргэжлийн PLO-г CLO-тэй холбосон хэд хэдэн стандартын хувилбарыг хийж өгнө. Үүнтэй холбоотойгоор энэ хавтсанд тэнхимүүд хөтөлбөрийн PLO- г оруулаарай.
  7. Дидактикийн тэнхимээс МБУС-ийн хөтөлбөрүүдэд заах хичээлийн стандартуудыг тэнхимийн хурлаар оруулж дараа нь дэд хороо(4 дүгээр сарын 6-8 хооронд болох), салбар хорооны (4 дүгээр сарын 9-д болох) хурлаар мөн оруулна.
Багц хөтөлбөр боловсруулахтай холбоотой асуудлууд:
  1. Хөтөлбөрийн ерөнхий хороо 4 дүгээр сарын 10-д хуралдана. Ерөнхий хорооны хурлаар багц хөтөлбөр хэлэлцүүлнэ.
  2. Иймээс 4 дүгээр сарын 6-8 хооронд Байгалийн ухааны дэд хороо хуралдаж багцыг хэлэлцүүлж,  салбар хороогоор 4 дүгээр сарын 9-д оруулна. Мэдээлэл зүй, Математикийн тэнхим багц хөтөлбөрийг дэд хороо хэлэлцүүлсэн учраас салбар хороонд зөвхөн Математикийн тэнхим багцаа оруулж ирнэ үү.
  3. Багц хөтөлбөрийн агуулгын 1.2-д байгаа "Хөтөлбөрийг албан ёсоор баталгаажуулсан тухай мэдээлэл" -ийн хөтөлбөрийн хороо, дэд салбар салбар, ерөнхий хороогоор хэлэлцүүлсэн огноог бичнэ үү.
  4. Багц хөтөлбөрийн агуулгын 4.9-д байгаа "ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН СТАНДАРТ, ТАНИЛЦУУЛГА" гарчгийг "ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ, ТАНИЛЦУУЛГА" болгон өөрчилж болно.
  5. ДОЛОО. ХӨТӨЛБӨРИЙН БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУДАЛГАА бүх багш нарын мэдээллийг хүснэгтээр оруулна. Алба, нэгжээр оруулж болохгүй гэсэн мэдээлэл өгсөн.
  6. ЕС. ХӨТӨЛБӨРИЙН ДОТООД ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ хүснэгтүүдийг нь байгаагаар нь оруулахад л болно.
  7. Ерөнхий суурь болон багш суурийн хичээлийн стандарт, PLO CLO хамаарал нэгдсэн байдлаар өгнө. 
Хүндэтгэсэн
Б. Норжинбуу  

--
Norjinbuu Baljinnyam (Ph.D.)
Head of the Programm Office,
School of Mathematics and Natural Science,
Mongolian National University of Education
Baga toiruu, Khoroo 8, Sukhbaatar district
Ulaanbaatar 14191
Mongolia
Phone(o):976-77779669 ()
Phone:      976-80120874
Reply all
Reply to author
Forward
0 new messages