Re: Fw: Үр хойчийнхоо төлөө хамтран ажиллацгаая

6 views
Skip to first unread message

Save Infants Эрүүл Үрс

unread,
Nov 13, 2011, 6:45:13 AM11/13/11
to Save Infants NPO


2011/11/10 Save Infants NPO <savei...@yahoo.com>

Сайн байцгаана уу. Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-аас та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
 
Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ нь  Монгол хүүхдүүд Эх орондоо эмчлүүлж эдгэрэх, эрүүл чийрэг өсөн торних боломжийг нэмэгдүүлэхэд туслах зорилгоор байгуулагдсан дэлхийн олон оронд сурч ажиллаж буй залуусыннэгдэл бөгөөд 2010 оны 1-р сараас эхлүүлэн үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж байгаа юм. 
Одоогийн байдлаар Монгол Улсын Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн (ЭХЭМҮТ) Сэхээн амьдруулах тасагт 3 монитор бэлэглэх, Харааны бэрхшээлтэй хүүүхдүүдийн 116-р сургуульд орон зайн сургалтын талбайг байгуулах зэрэг ажлыг санаа нэгдсэн залуусын хамтын ажиллагаа болон сайн санаат хүмүүсийн хандивын хүчээр гүйцэтгээд байна.
Харин манай ТББ-ийн дараагийн төсөл бол ЭХЭМҮТ-Монгол Улсын Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Дутуу нярайн эрчимт эмчилгээний тасгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил юм. Бид эхний ээлжинд 25.6 сая төгрөгийн өртөг бүхий ХБНГУ-д үйлдвэрлэсэн Draeger фирмийн инкубаторын хөрөнгийг босгохыг зориж байгаа бөгөөд уг төсөл маань амжиллтай хэрэгжвэл бид тус тасагт хэрэгтэй бусад тоног төхөөрөмжийг худалдаж авах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах болно. 
Тиймээс та бүxнийг энэхүү сайн санааны аянд тусламж үзүүлж, Монгол хүүхдүүд Эх орондоо эмчлүүлж эдгэрэх, эрүүл чийрэг өсөн торних боломжийг нэмэгдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна. 

Хандивыг Голомт Банкны 1105039384 тоот данс болон, Paypal-аар авч байна.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг www.saveinfants.mn-ээс авч болно. 
Мөн та бүxнийг энэхүү и-мэйлийг өөрийн найзууддаа forward хийж өгөхийг хичээнгүйлэн гуйж байна.
 
Монголын Үрс Эрүүл бөгөөд Олон болтугай
Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын хамт олон
__._,_.___






Reply all
Reply to author
Forward
0 new messages