Debug bar дээрх "logs & msgs" хэсэг рүү орж хартал хамгийн сүүлд
sfFillInFormFilter ажилласан байна. Үүнээс болоод өөрөө хаагддаг html
tag-ууд нь бүгд асуудалтай болсон байсан. Жишээлбэл:
<br/> нь <br>
<meta ... /> нь <meta ... >
<img ... /> нь <img ... >
гэх мэт.
Тэгэхлээр энд forward slash ("/") -ууд нь алга болсон нь тодорхой.
sfFillInFormFilter нь ажиллахдаа тэдгээр тэмдэгтүүдийг арилгасан
бололтой. Тиймээс YML файл дээрээ өөр нэг мөр нэмээд эдгээр асуудлаа
амархан шийдчихлээ. Гэхдээ одоо болтол яг яаж янзлах учраа олсонгүй.
fillin:
enabled: true
param:
name: topic_form
content_type: xhtml # энд html, xhtml, xml 3-ийн аль нэгийг нь
тавьж болно.
xhtml, xml ийн хувьд ажиллаж байгаа ч utf-8 ийн тэмдэгтүүд бүгд формыг
алдаатай үед өөрчлөгдчихсөн байсан.
Асуулт нь Эхлэл
Хэрэв танд ийм бэрхшээл гарвал энэ сэдвийг хараад туршаад үзээрэй.
Хэрэв өөрөөр засчихаж болохоор арга байвал бичиж үлдээхийг хүсье!
-Ариунбаяр