“ЧАНАРЫН МЕНЕЖЕР” СЕРТИФИКАТ ОЛГОХ 50 ЦАГИЙН СУРГАЛТ

153 views
Skip to first unread message

Oyundari Byambaa

unread,
Oct 25, 2012, 1:01:06 AM10/25/12
to mongolian-...@googlegroups.com

“ЧАНАРЫН МЕНЕЖЕР” СЕРТИФИКАТ ОЛГОХ 50 ЦАГИЙН СУРГАЛТ

Та бүхэн яараарай 2012-11-02 хүртэл бүртгэнэ.

 

СУРГАЛТЫН ЗОРИЛГО

 

Суралцагч чанарын удирдлага, хүрээлэн байгаа байгаль орчин, хөдөлмөр хамгаалал, хүнсний аюулгүй байдлын олон улсын стандартуудыг нэвтрүүлэх, стандарт боловсруулах чадвартай болно.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

  1. Чанар, чанарын удирдлагын тухай үндсэн ойлголтууд
  2. Чанарыг тодорхойлогч үндсэн баримт бичиг- стандарт болох нь
  3. Стандартыг хэрэглэх арга зам, эрх зүйн болон сэтгэл зүйн асуудлууд
  4. Олон улсын стандартыг хэрэглэх шаардлага, боломж
  5. Чанарыг тодорхойлох буюу стандарт боловсруулах аргачлал
  6. Чанар, хүрээлэн байгаа байгаль орчин, хөдөлмөр хамгаалал, хүнсний аюулгүй байдлын олон улсын стандартуудын агуулга, ач холбогдол
  7. Чанар, хүрээлэн байгаа байгаль орчин, хөдөлмөр хамгаалал, хүнсний аюулгүй байдлын олон улсын стандартуудыг нэвтрүүлэх арга зүй
  8. Чанар, аюулгүй байдал, өрсөлдөх чадварт хийх шинжилгээ
  9. Чанарын удирдлагын  гарын авлага боловсруулах арга зүй

 

Сургалт үргэлжлэх хугацаа: 30 хоног

Сургалтын хэлбэр: 50-аас ихгүй хувь нь зайн сургалт байна.

 

Хичээллэх өдрүүд: Долоо хоногийн 4 өдөр

Хичээлийн цаг: 17.30-20.00

 

Зохион байгуулагч байгууллага: Монголын Чанарын Холбоо нь 1998 онд байгуулагдсан төрийн бус нийгэмд үйлчлэх мэргэжлийн байгууллага юм. Тус байгууллага нь өнгөрсөн хугацаанд төр, бизнесийн 15 байгууллагын захиалгаар чанарын удирдлагын олон улсын стандарт /ISO 9001:2008/-ыг нэвтрүүлэх талаар мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн бөгөөд үзүүлж байгаа билээ.

 

Багшлах боловсон хүчин: Стандарт, чанарын удирдлага, эрх зүй, мэтгэл судлал, мэдээллийн системийн чиглэлээр ХБНГУ, АНУ, Англи, БНСУ, БНХАУ, Австрали, Франц зэрэг улс орнуудад мэргэжил эзэмшсэн, эрдмийн зэрэг хамгаалсан өндөр зэрэглэлийн  олон жилийн дадлага туршлагатай багш нар хичээл заана.

 

Сурах бичиг, гарын авлага: Стандарт, чанарын удирдлагын сурах бичиг, гарын авлага, тараах материал үнэгүй.  

Сургалтын төлбөр: 300,000 төгрөг, Гишүүн, гишүүн байгууллагын мэргэжилтэн – 240,000 төгрөг

Сургалтын байр: Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн байрны 302 тоот, Бага тойруу 49, Улаанбаатар 210646, Монгол улс

Та бүхнийг урьж байна.

 МОНГОЛЫН ЧАНАРЫН ХОЛБОО

Утас: 9918-2851, 99840816, 319367

Хичээл: 2012-11-05ы өдөр эхэлнэ

Reply all
Reply to author
Forward
0 new messages