Мэдээллийн Технологийн Оны Хүн 2012 шалгаруулалтанд олон нийтийн саналыг авч байна.
Төгсгөлийн сонгон шалгаруулалтанд олон нийтийн саналыг 2012 оны
12-р сарын 19-ны 18.00 цаг хүртэл ажлын албанд онлайн буюу бичгээр хүлээн авна.
Хувь хүн онлайн хэлбэрээр, байгууллага албан бичгээр саналаа өгнө. Санал хураалтанд оролцогч тухайн номинацид нэр дэвшигчдийг дотор нь 1-5 байр эзлүүлэн эрэмбэлүүлнэ. Онлайн санал хураалтанд оролцогч тухайн нэр дэвшигчийн холбогдох талбарт харгалзах байрыг оруулна. Бичгээр санал хураалтанд оролцогч байгууллага нэр дэвшигчдийг 1-5 дугаар байр эзлүүлэн эрэмбэлсэн жагсаалтыг ирүүлнэ.
Санал хураалтанд оролцогч тухайн номинациар зөвхөн нэг удаа саналаа өгнө. Байгууллагын саналыг 10 хүний саналтай тэнцэхээр тооцно.
Та дэмжиж буй нэр дэвшигчдээ саналаа өгөөрэй. Онлайн санал хураалтанд оролцохдоо шалгаруулалтын вэб хуудас болох
http://www.mongolia-gateway.mn/itprize/ хандаж санал өгөх боломжтой.
Мөн http://www.mongolia-gateway.mn/itprize/sanal.php энэ хаягаар хандаж саналаа ирүүлээрэй.
Хүндэтгэсэн,
Шагнал санаачлагчдын хороо
Ерөнхий зохион байгуулагч:
Монголын Хөгжлийн Гарц