Fwd: Tsaxim Medleg-Online surgaltuudad urij baina

11 views
Skip to first unread message

Bolortuya Purevdorj

unread,
Jan 2, 2013, 10:55:44 PM1/2/13
to mongolian-...@googlegroups.com

image002.png

ЦАХИМ МЭДЛЭГ КАМПУС

www.mongolcampus.org

 

2013 оны 1улирал

Сайн байцгаана уу,

 

Цахим Мэдлэг кампусаас 2013 оны эхний улирлын сургалтуудаа зарлаж байна.

 

Үүнд:

-       “Онлайн курс төлөвлөлт”

-       “Онлайн курсын агуулга хөгжүүлэлт”

-       “Онлайн сургалтын төслийн менежмент”

 

Сургалт тус бүр 4 долоо хоног онлайнаар үргэлжилнэ. Хөдөө орон нутаг, гадаадаас суралцах бүрэн боломжтой. Эхлэн суралцагч “Онлайн курс төлөвлөлт” курсээс эхлэх нь тохиромжтой. Гурван курсыг амжилттай төгсөгчдөд Германы GIZ байгууллагын сертификат олгоно.

 

 

Дэлгэрэнгүй танилцуулга

 

Бүртгүүлэх

 

 

“Онлайн сургалтын төслийн менежмент” 20 цагийн онлайн сургалт

Тус курс нь аливаа сургалтын байгууллагын менежер, шийдвэр гаргагчид, сургалтын албаны мэргэжилтнүүд, багш нарт онлайн сургалтын менежментийн арга ухааныг эзэмшүүлж, өөрийн байгууллага, сургуульд амжилттай хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг, ур чадвар олгох зорилготой юм.

 

Курст суралцсанаар та:

-       Санааг онлайн хичээл болтол нь хөгжүүлэх бүх алхам, процессыг судална.

-       Онлайн сургалтын төслийг хэрэгжүүлэхэд тулгамддаг гол бэрхшээлүүд, түүнийг даван туулах арга замуудыг мэдэж авна.

-       Онлайн сургалтыг хэрэгжүүлэхэд оролцох шаардлагатай ажилтан, албан тушаалтнууд, тэдгээрийн ажил үүргийн талаар суралцана.

-       Онлайн сургалтын төслийн төсвийг хэрхэн тооцоолох арга ухааныг эзэмшинэ.

-       Онлайн сургалтанд чанарын хяналт тавих, үнэлгээ хийх мэдлэг чадвартай болно.

-       Онлайн сургалтыг өөрийн байгууллага, сургуульд төлөвлөж, хэрэгжүүлэх менежментийн арга ухааныг эзэмшинэ.

Курсын явцад та өөрийн гэсэн онлайн сургалтын төсөл боловсруулж багшаас зөвлөмж хариу авна.

Дөрөвхөн долоо хоногийн дотор та цахим сургалтын мэргэшсэн менежер болох боломжгүй юм. Гэвч энэхүү курст суралцсанаар та цахим сургалтыг нэвтрүүлэх ажлыг тодорхой мэдлэгт суурилан, системтэйгээр төлөвлөж хэрэгжүүлэх арга ухааныг эзэмших болно.

Төлбөр 180 000 төгрөг.

“Онлайн курс төлөвлөлт” 20 цагийн онлайн сургалт

Сургалтын хэрэгцээнээс урган гарч буй аливаа онлайн курсыг төлөвлөхөд зайлшгүй шаардагдах мэдлэг, ур чадварыг суралцагчдад олгох зорилготой сургалт юм. Юун түрүүнд курсын сэдэв, зорилго болон зорилтот суралцах бүлэг зэрэг ерөнхий нөхцөлүүдэд шинжилгээ хийнэ. Эдгээрт үндэслэн курсын агуулга ба зорилго гарч ирэх юм. Түүнчлэн суралцагсад курсын зорилгод амархан хүрэх сургалтын орчинг бодож төлөвлөх ёстой. Энэ бүх шинжилгээ болон төлөвлөлтийн процессыг нэгтгэн Курс төлөвлөлт (Instructional design) хэмээн нэрлэж байна.

 

Курст суралцсанаар суралцагч:

-       Курс төлөвлөлт гэж юу болохыг мэдэж, курс төлөвлөх алхмуудтай танилцана.

-       Сургалтын хэрэгцээг тодорхойлох чадвартай болж, аливаа курсыг хөгжүүлэхэд онцгой чухал нөхцөлүүдтэй танилцан, тэдгээрт хэрхэн шинжилгээ хийдэг талаар мэдэх болно.

-       Зорилтот суралцагчдыг курст хамаатай шинж төлвүүдээр нь шинжилж, суралцагчийн төлөв байдлыг дүрслэх чадвартай болно.

-       Сургалтын зорилго, түүний үүрэгтэй танилцана. Сургалтын зорилгын ангиллууд, зорилгын түвшнүүдийг мэддэг болно. Сургалтын нарийвчилсан тодорхой зорилгыг боловсруулах чадвар эзэмшинэ.

-       Цахим сургалтыг тодорхойлж өгдөг шинж чанаруудын талаар мэдэж, тэдгээрийг тайлбарлах чадвартай болно.

-       Цахим сургалтын олон хэлбэрийг авч үзэн, тэдгээрийн давуу ба сул талыг үндэслэн төлөвлөж байгаа курсынхээ хэлбэрийг шийдэж чаддаг болно.

Төлбөр 180 000 төгрөг.

“Онлайн сургалтын агуулга хөгжүүлэлт” 20 цаг онлайн + 20 цаг танхим

Энэхүү курс нь суралцагчдад цахим сургалтын агуулгын хэлбэрүүдийг танилцуулж, хялбар ойлгомжтой агуулга бэлтгэх арга зам, ашиглагдах програм хангамжийн талаар мэдлэг олгож, агуулга бэлтгэх дадлага ур чадвар олгох зорилготой юм. Курст суралцсанаар та санамсаргүйгээр агуулга хөгжүүлэх биш, харин тодорхой мэдлэгт суурилан, системтэйгээр төлөвлөлт хөгжүүлэлт хийх мэдлэг, ур чадварыг олж авна.

image007.png

 

Курст суралцсанаар суралцагч:

-       Цахим сургалтын агуулгын түгээмэл хэлбэрүүдийг нэрлэж, тэдгээрийн давуу ба сул талыг үнэлж чаддаг болно. Төлөвлөж буй сургалтын агуулгынхаа аль хэсгийг онлайнаар, аль хэсгийг офлайнаар өгвөл зохихыг шийдэж сурна.

-       Сургалтын материалыг цуглуулах, сонгох, зохион байгуулах, засварлах төрөл бүрийн аргуудыг нэрлэж чаддаг болно. Ганцаарчлан болон хамтран суралцах арга хэлбэрүүдийг мэдэж, тэдгээрээс зөв сонголт хийн өөрийн хичээлд ашиглаж сурна.

-       Өөрийгөө шалгах тестийн хэлбэрүүд, сургалтын явцыг шалгах төрөл бүрийн аргуудтай танилцана. Өөрийгөө шалгах зөв оновчтой тестүүдийг боловсруулж, сургалтын явцыг хянаж чаддаг болно.

Цахим сургалтын агуулга хөгжүүлэх зориулалттай нээлттэй эх үүсвэр бүхий үнэгүй програмууд ашиглан цахим сургалтын агуулга бэлтгэж сурна.

Төлбөр 250 000 төгрөг.

Сонжоо

-       Цахим сургалт надад зохимжтой юу?

-       Яагаад цахим сургалт гэж?

Сургалтын хуваарь

2013 оны 1 дүгээр сар

 

Да

Мя

Лх

Пү

Ба

Бя

Ня

 

image011.gif

 

 

1 

2

3

4

5

6

 

 

7

8

9

10

11

12

13

 

 

14

15

16

17

18

19

20

 

 

21

22

23

24

25

26

27

 

 

28

29

30

31

1

2 

 

 

 

 

1-р сарын 14 – 2-р сарын 8

- Онлайн сургалтын агуулга хөгжүүлэлт курс,

- Онлайн курс төлөвлөлт курс явагдана.

 

Бүртгүүлэх

 

 

2013 оны 2 дугаар сар

 

Да

Мя

Лх

Пү

Ба

Бя

Ня

 

image011.gif

 

 

 

 

 

1 

2

3

 

 

4

5

6

7

8

9

10

 

 

11

12

13

14

15

16

17

 

 

18

19

20

21

22

23

24

 

 

25

26

27

28

1

2

3

 

 

 

2-р сарын 4 – 3-р сарын 1

- Онлайн сургалтын төслийн менежмент курс явагдана.

 

 

Бүртгүүлэх

 

Холбоо барих

Хаяг: Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний
Паркийн байр, 305 тоот

Тел/Факс: (+976-11) 319367, 99030648, 95261129
Вэб: http://www.mongolcampus.org 
И-мэйл:
 in...@mongolcampus.org

Бидэнтэй нэгдэх

image012.jpg

http://www.facebook.
com/tsahim.medleg

 image013.jpg

http://twitter.com/
mongolcampus

image014.jpg

http://groups.
google.com/group/
mongolian-eknowledge

 


Та энэхүү листээр цаашид мэдээлэл хүлээж авахыг хүсэхгүй бол

 mongolian-eknowl...@googlegroups.com хаягаар имэйл илгээнэ үү.

Хэрэв листээр мэдээлэл цацахыг хүсвэл mongolian-...@googlegroups.com  хаяг руу явуулаарай,
админ зөвшөөрвөл таны мэдээллийг цацах болно.

Вэб хувилбарыг үзэхийг хүсвэл http://groups.google.com/group/mongolian-eknowledge?hl=en  хаяг руу орно уу.

 

image012.jpg
image003.png
image004.png
image014.jpg
image005.png
image002.png
image013.jpg
image007.png
Reply all
Reply to author
Forward
0 new messages