МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН “ОНЫ ХҮН-2014”-ХЭНИЙ ХЭН БЭ? нэр дэвшүүлэх ажиллагаа

2 views
Skip to first unread message

Bolortuya Purevdorj

unread,
Nov 4, 2014, 2:12:46 AM11/4/14
to mongolian-...@googlegroups.com
Мэдээлэл-холбооны технологийн өнөөгийн хөгжил, ололт нь дэлхий даяар эдийн засаг, хүний нийгмийн хөгжлийг дэмжигч гол хүчин зvйл болж, бидний амьдралд салшгүй хэсэг болон улам ихээр нэвтэрсээр байгаа билээ. Энэ цаг vетэй уралдан “Монголын Хөгжлийн Гарц” (МХГ) төрийн бус байгууллагаас санаачлан хамтран ажиллагч байгууллага, мэргэжилтнvvдийн дэмжлэгтэйгээр гуч гаруй жилийн түүхэн замнал бүхий мэдээллийн технологийг Монголд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, мөн оруулсаар ч байгаа хувь хүнийг сонгон шалгаруулж, олон нийтэд таниулан алдаршуулах зорилгоор Мэдээллийн технологи (МТ)-ийн “ОНЫ ХҮН” шалгаруулалтыг арван нэг дэх жилдээ зохион байгуулж байна.

ШАЛГАРУУЛАЛТ
Доорхи есөн чиглэлийн номинацад холбогдох мэргэжлийн болон дэмжих үйл ажиллагааг 2014 онд амжилттай явуулсан, явуулж буй хувь хүний нэрийг дэвшүүлэн шалгаруулна:

1. Манлайлагч
МТ-ийн салбарын ажил, үйлчилгээ эрхэлдэг байгууллагын удирдах ажилтан

2. Програм зохиогч
Компьютерийн бүх төвшний програм, мэдээллийн бааз, вэб хуудас зохиогч

3. Судлаач
Их, дээд сургуулийн багш, эрдэм шинжилгээний ажилтан, бие даасан судлаач, эрдэмтэн

4. Инженер
Микропроцессорын удирдлагатай тоног төхөөрөмж зохион бүтээгч-инженер, электроник, автоматжуулалт болон сүлжээний инженер

5. Техникч
Админ, операторч, техникч, эрдэм шинжилгээний туслах ажилтан

6. Анхдагч
МТ-ийн салбарыг Монголд үүсч хөгжихөд хувь нэмрээ оруулсан, анх удаа МТ-ийн техник, технологи нэвтрүүлсэн хувь хүн, зохион байгуулагч (Энэ номинацид он хамаарахгүй)

7. Бизнесмэн-дэмжигч
МТ-ийн бус салбарт МТ-ийг хамгийн үр дүнтэй нэвтрүүлдэг ажил хэрэгч хүн

8. Тvшээ-дэмжигч
МТ-ийг хамгийн сайн дэмждэг төрийн ажилтан, албан хаагч, УИХ-ын гишvvн

9. Гадаад-дэмжигч
МТ-ийг хамгийн сайн дэмждэг гадаад улсын иргэн, олон улсын байгууллагын ажилтан

Оны хүнийг шалгаруулах үйл ажиллагаа нэр дэвшүүлэх, урьдчилсан сонгон шалгаруулалт, төгсгөлийн сонгон шалгаруулалт гэсэн гурван үе шатаар явагдана. Ажлын албанд хүлээн авсан огноог баримтлан хугацаанаас хоцорсон тодорхойлолт, саналыг сонгон шалгаруулалтанд оруулахгүй.

Нэр дэвшvvлэх:
2014 оны 11-р сарын 3-ны өдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд нээлттэй явуулна. Байгууллага, хувь хүн нэр дэвшүүлж байгаа хүнийхээ талаар тухайн номинацид тохирсон тодорхойлолтын маягтыг бөглөж ажлын албанд албан бичгээр буюу электрон шуудангаар ирүүлнэ.
Маягтыг энд дарж авна уу.

Урьдчилсан сонгон шалгаруулалт:
Нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш 5 хоногт багтаан шагнал санаачлагчдын хороо ажлын албанд ирсэн тодорхойлолтыг үндэслэн номинац тус бvрт 5 хүртэлх нэр дэвшигчийн нэр бүхий жагсаалтыг гаргана. Санаачлагчдын хороо нь тодорхойлолттой холбогдох нэмэлт тайлбар, шаардлагатай нотолгоог нэр дэвшигчээс гаргуулж авч болно.

Төгсгөлийн сонгон шалгаруулалт:
Төгсгөлийн сонгон шалгаруулалтанд оролцох нэр дэвшигчдийн нэр, товч тодорхойлолтыг үндэслэн холбогдох байгууллагуудын мэргэжлийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй шалгаруулах комиссын саналыг 70%, олон нийтийн саналыг 30%-иар тус тус үнэлэн эцсийн дүнг 12-р сард гаргана. Номинац тус бүрт зөвхөн эхний байр эзэлсэн хүнийг шалгаруулна.

Олон нийтийн санал хураалт:
Төгсгөлийн сонгон шалгаруулалтанд оролцох нэр дэвшигчдийн талаархи мэдээллийг Интернэтэд байрлуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарласнаас хойш 15 хоногийн дотор олон нийтийн саналыг ажлын албанд электрон буюу ердийн шуудангаар хүлээн авна. Байгууллага, хувь хүмүүс тухайн номинацаар зөвхөн нэг удаа санал өгөх эрхтэй. Байгууллагын саналыг арван хүний саналтай тэнцүүлэн тооцно.

Шагнал:
“Оны хүн”-д цом, гэрчилгээ олгоно.

ШАГНАЛ САНААЧЛАГЧДЫН ХОРОО

Ажлын албаны хаяг:
Монголын Хөгжлийн Гарц ТББ, Утас/Факс: 319367, 99030648
Улаанбаатар 14201, СБД, Их сургуулийн гудамж 2/3, Хурд хотхон, 10А-38 тоот,
Вэб: www.mongolia-gateway.mn/itprize, Э-шуудан: in...@mongolia-gateway.mn
Монголын Хєгжлийн Гарц ТББ


--

БОЛОРТУЯА Пүрэвдорж

======================================================

Монголын Хөгжлийн Гарц ТББ


Хаяг: СБД, 6-р хороо, Хурд хотхон, 10А байр, 38 тоот

Их сургуулийн гудамж 3/2, Улаанбаатар 14200Монгол улс

Тел/Факс: (+976-11) 319367, 77339367

Гар утас: (+976) 95261129
И-мэйл: info@mongolia-gateway.mn
 

Reply all
Reply to author
Forward
0 new messages