Сургалтанд техник технологийн дэвшил ашигласан олон янзын хэрэглэгдэхүүн, үзүүлэн материал ашиглах нь сурагч оюутнуудын сонирхлыг татах, сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх ихээхэн ач холбогдолтой юм. Цахим сургалтыг хэрэгжүүлэх нэг урьдач нөхцөл нь багш хичээлийн агуулгаа интерактив ажиллагаатай үзүүлэн болон цахим хичээл байдлаар бэлтгэсэн байх явдал бөгөөд өдгөө манай их дээд сургууль, МСҮТ, коллеж, дунд сургуулийн багш нарын өмнө тулгамдаад байгаа чухал асуудлуудын нэг билээ. Мэдээллийн технологийн мэргэжлийн бус багш нар ч Adobe Captivate програмыг ашиглан хичээлийн агуулгаа маш хялбархнаар цахим хичээл болгон бэлтгэх боломжтой. Сургалтанд хамрагдсанаар та: - Өөрийн байгууллага, сургуульд интерактив ажиллагаатай үзүүлэн, цахим хичээл нэвтрүүлэхэд шаардагдах мэдлэг, ур чадварыг эзэмшинэ.
- Онлайн сургалтанд өөрийн хийсэн интерактив үзүүлэн, хичээлийг ашигласнаар ажил, мэргэжлийн шинэ боломжийг нээнэ.
- Вэбинар сургалт, танхимын сургалт, бие даасан сургалтанд зориулсан интерактив хичээл бүтээснээр эдгээр сургалтыг дангаар нь эсвэл холимог байдлаар явуулах бололцоотой болно.
- Дэлхийн олон оронд хэрэглэгддэг SCORM, AICC зэрэг Сургалт Удирдах Системтэй холбогдон ажиллах бололцоотой програмыг эзэмших болно.
Сургалтын зорилго: - Цахим хичээлийн медиа төрлүүд болох аудио, видео, зураг, анимацтай хэрхэн ажиллах, тэдгээрийг яаж боловсруулах талаар суралцаж, дадлага хийнэ.
- Агуулгыг суралцагчдад хялбар ойлгомжтойгоор боловсруулах, цахим сургалтын шинж төлөвт нийцүүлэн хэрхэн хэсэгчилж үзүүлэх талаар суралцана
- Агуулгыг илүү харилцан ажиллагаатай (интерактив) болгох талаар суралцаж, хэрэгслүүдийг ашиглах чадвар эзэмшинэ.
- Багш нар явцын шалгалт болон улирлын шалгалтын сорилыг өөрийн цахим хичээлд 7-8 янзаар оруулж болох талаар үзнэ.
- Програмчлалын загварчлал буюу симуляцийг хэрхэн хийх тухай сурах ба өөрийн цахим хичээлд оруулах чадвартай болно.
Сургалтын онцлог: - Интерактив ажиллагаатай үзүүлэн, цахим хичээл бэлтгэхэд зориулагдсан Adobe Captivate 5.5 болон шаардлагатай бусад програмуудыг маш ойлгомжтой видео хэлбэрээр монгол орчуулгатай заана.
- Сэдэв тус бүрд зориулагдсан дасгал файлуудтай ажиллах ба суралцагч хүсвэл өөрийн материалыг авчирч даалгавраар интерактив үзүүлэн, цахим хичээл бэлтгэж болно.
- Бизнес эрхэлдэг хүмүүс бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ сурталчилгааг интерактив ажиллагаатай үзүүлэнгээр хийх бололцоотой болно.
- Багш нарт энэ сургалт маш тохиромжтой ба их, дээд, дунд сургууль, коллежийн багш нар өөрийн гэсэн цахим хичээлтэй болж болно.
- Байгууллагын хүний нөөцийн хэлтсүүд боловсон хүчний шалгалт, сонголт, зэрэг дэвийг ахиулахад сорил, үнэлгээний функцийг ашиглаж болно.
- PowerPoint програмтай ижил функцүүдийг Adobe Сaptivate програм агуулж байдаг нь сурахад хялбар болгож, програмчлал кодчлолын мэдлэгийг шаардахгүй.
Тавигдах шаардлага: Суралцагч цахим хичээл болгох агуулгаа MS Power Point слайд хэлбэрээр авчирвал сайн. Мөн өөрийн нөүтбүүктэй ирвэл шаардлагатай програм хангамжуудыг суулгаж өгнө.
Сургалтын цаг: 32 цаг (45 мин) |
Хичээлийг Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Холбоо Мэдээллийн Технологийн Сургуулийн докторант Д.Болдбаатар заана. Багштай холбогдох утас: 95954199, э-шуудан: dashbol...@yahoo.com Сургалтанд бүртгүүлэх болон илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоорой. Хаяг: Монголын Хөгжлийн Гарц ТББ, Гарц сургалтын төв Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн байр 113, 305 тоот Утас: 319367, 99840816 Э-шуудан: in...@mongolia-gateway.mn, oyun...@mongolia-gateway.mn ond...@yahoo.com Вэб хуудас: www.mngateway.wordpress.mn |