Online surgaltuudad urij baina

10 views
Skip to first unread message

Bolortuya Purevdorj

unread,
Apr 7, 2015, 4:29:23 AM4/7/15
to mongolian-...@googlegroups.com

image002.png

ЦАХИМ МЭДЛЭГ КАМПУС

www.mongolcampus.org

 

2015 оны 4-р сар

Сайн байцгаана уу,

 

Цахим Мэдлэг кампус Таныг дараах 4 сургалтад урьж байна.

-       “Онлайн курс төлөвлөлт”

-       “Онлайн сургалтын төслийн менежмент” /2015.4.13-нд эхэлнэ/

-       “Онлайн курсын агуулга хөгжүүлэлт”

-       “Онлайн сургалтанд багшлах нь”

 

Сургалт тус бүр 2 долоо хоног онлайнаар үргэлжилнэ. Хөдөө орон нутаг, гадаадаас суралцах бүрэн боломжтой. Эхлэн суралцагч “Онлайн курс төлөвлөлт” курсээс эхлэх нь тохиромжтой. Гурван курсыг амжилттай төгсөгчдөд Германы GIZ байгууллагын сертификат олгоно.

 

Дэлгэрэнгүй танилцуулга

 

Бүртгүүлэх

 

 

“Онлайн сургалтын төслийн менежмент” 20 цагийн онлайн сургалт

image008.pngТус курс нь аливаа сургалтын байгууллагын менежер, шийдвэр гаргагчид, сургалтын албаны мэргэжилтнүүд, багш нарт онлайн сургалтын менежментийн арга ухааныг эзэмшүүлж, өөрийн байгууллага, сургуульд амжилттай хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг, ур чадвар олгох зорилготой юм.

 

Курст суралцсанаар та:

-       Санааг онлайн хичээл болтол нь хөгжүүлэх бүх алхам, процессыг судална.

-       Онлайн сургалтын төслийг хэрэгжүүлэхэд тулгамддаг гол бэрхшээлүүд, түүнийг даван туулах арга замуудыг мэдэж авна.

-       Онлайн сургалтыг хэрэгжүүлэхэд оролцох шаардлагатай ажилтан, албан тушаалтнууд, тэдгээрийн ажил үүргийн талаар суралцана.

-       Онлайн сургалтын төслийн төсвийг хэрхэн тооцоолох арга ухааныг эзэмшинэ.

-       Онлайн сургалтанд чанарын хяналт тавих, үнэлгээ хийх мэдлэг чадвартай болно.

-       Онлайн сургалтыг өөрийн байгууллага, сургуульд төлөвлөж, хэрэгжүүлэх менежментийн арга ухааныг эзэмшинэ.

Курсын явцад та өөрийн гэсэн онлайн сургалтын төсөл боловсруулж багшаас зөвлөмж хариу авна.

Дөрөвхөн долоо хоногийн дотор та цахим сургалтын мэргэшсэн менежер болох боломжгүй юм. Гэвч энэхүү курст суралцсанаар та цахим сургалтыг нэвтрүүлэх ажлыг тодорхой мэдлэгт суурилан, системтэйгээр төлөвлөж хэрэгжүүлэх арга ухааныг эзэмших болно.

Төлбөр 230 000 төгрөг.

“Онлайн курс төлөвлөлт” 20 цагийн онлайн сургалт

Сургалтын хэрэгцээнээс урган гарч буй аливаа онлайн курсыг төлөвлөхөд зайлшгүй шаардагдах мэдлэг, ур чадварыг суралцагчдад олгох зорилготой сургалт юм. Юун түрүүнд курсын сэдэв, зорилго болон зорилтот суралцах бүлэг зэрэг ерөнхий нөхцөлүүдэд шинжилгээ хийнэ. Эдгээрт үндэслэн курсын агуулга ба зорилго гарч ирэх юм. Түүнчлэн суралцагсад курсын зорилгод амархан хүрэх сургалтын орчинг бодож төлөвлөх ёстой. Энэ бүх шинжилгээ болон төлөвлөлтийн процессыг нэгтгэн Курс төлөвлөлт (Instructional design) хэмээн нэрлэж байна.

 

Курст суралцсанаар суралцагч:

-       Курс төлөвлөлт гэж юу болохыг мэдэж, курс төлөвлөх алхмуудтай танилцана.

-       Сургалтын хэрэгцээг тодорхойлох чадвартай болж, аливаа курсыг хөгжүүлэхэд онцгой чухал нөхцөлүүдтэй танилцан, тэдгээрт хэрхэн шинжилгээ хийдэг талаар мэдэх болно.

-       Зорилтот суралцагчдыг курст хамаатай шинж төлвүүдээр нь шинжилж, суралцагчийн төлөв байдлыг дүрслэх чадвартай болно.

-       Сургалтын зорилго, түүний үүрэгтэй танилцана. Сургалтын зорилгын ангиллууд, зорилгын түвшнүүдийг мэддэг болно. Сургалтын нарийвчилсан тодорхой зорилгыг боловсруулах чадвар эзэмшинэ.

-       Цахим сургалтыг тодорхойлж өгдөг шинж чанаруудын талаар мэдэж, тэдгээрийг тайлбарлах чадвартай болно.

-       Цахим сургалтын олон хэлбэрийг авч үзэн, тэдгээрийн давуу ба сул талыг үндэслэн төлөвлөж байгаа курсынхээ хэлбэрийг шийдэж чаддаг болно.

Төлбөр 230 000 төгрөг.

“Онлайн сургалтанд багшлах ур чадвар” 20 цагийн онлайн сургалт

Онлайн сургалтанд багшлахад танхимын сургалтанд багшлахаас ялгаатай зарим ур чадварыг шаарддаг. Тэд суралцагчдын хоорондох орон зай, цаг хугацааны ялгааг нөхөх гүүр болж, дэлгэцний ард бие даан суралцаж байгаа хүнийг дэмжин чиглүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Түүнчлэн ихэнх харилцаа бичгээр явагдах учир багш харилцааны хэрэгсэл

бүрд мөрдөх дүрмүүдийг баримталж, бүлгийг удирдана.

 

“Онлайн сургалтанд багшлах” курст суралцсанаар суралцагч онлайнаар хичээл заах, дэмжин чиглүүлэхтэй холбоотой онол, арга зүйн мэдлэг ур чадвар эзэмшиж, “Онлайнаар сургагч багш” болон бэлтгэгдэнэ.

 

Курст суралцсанаар суралцагч:

-       Онлайн сургалтын орчин дахь багшийн олон янзын ажил, үүргийг мэддэг болно.

-       Харилцааны дүрмүүдтэй танилцаж, аливаа харилцаа, зөрчилдөөнийг зохицуулах чадвар эзэмшинэ.

-       Нэг бүлэг дэх олон төрлийн зан ааш, соёлын хэв маяг, суралцах хэлбэр бүхий суралцагчдыг зохицуулж удирдах ур чадвартай болно.

-       Онлайн сургалтанд ашиглагддаг харилцаа холбооны хэрэгсүүдийг хэрхэн ашиглах талаар мэдлэгтэй болно.

-       Бүлгийг удирдан зохион байгуулахад шаардагдах менежментийн аргуудыг хэрэглэх чадвар эзэмшинэ.

Төлбөр 230 000 төгрөг.

“Онлайн сургалтын агуулга хөгжүүлэлт” 20 цаг онлайн + 12 цаг танхим

Энэхүү курс нь суралцагчдад цахим сургалтын агуулгын хэлбэрүүдийг танилцуулж, хялбар ойлгомжтой агуулга бэлтгэх арга зам, ашиглагдах програм хангамжийн талаар мэдлэг олгож, агуулга бэлтгэх дадлага ур чадвар олгох зорилготой юм. Курст суралцсанаар та санамсаргүйгээр агуулга хөгжүүлэх биш, харин тодорхой мэдлэгт суурилан, системтэйгээр төлөвлөлт хөгжүүлэлт хийх мэдлэг, ур чадварыг олж авна.

 

Курст суралцсанаар суралцагч:

-       Цахим сургалтын агуулгын түгээмэл хэлбэрүүдийг нэрлэж, тэдгээрийн давуу ба сул талыг үнэлж чаддаг болно. Төлөвлөж буй сургалтын агуулгынхаа аль хэсгийг онлайнаар, аль хэсгийг офлайнаар өгвөл зохихыг шийдэж сурна.

-       Сургалтын материалыг цуглуулах, сонгох, зохион байгуулах, засварлах төрөл бүрийн аргуудыг нэрлэж чаддаг болно. Ганцаарчлан болон хамтран суралцах арга хэлбэрүүдийг мэдэж, тэдгээрээс зөв сонголт хийн өөрийн хичээлд ашиглаж сурна.

-       Өөрийгөө шалгах тестийн хэлбэрүүд, сургалтын явцыг шалгах төрөл бүрийн аргуудтай танилцана. Өөрийгөө шалгах зөв оновчтой тестүүдийг боловсруулж, сургалтын явцыг хянаж чаддаг болно.

Цахим сургалтын агуулга хөгжүүлэх зориулалттай нээлттэй эх үүсвэр бүхий үнэгүй програмууд ашиглан цахим сургалтын агуулга бэлтгэж сурна.

Төлбөр 300 000 төгрөг.

Сонжоо

-       Цахим сургалт надад зохимжтой юу?

-       Яагаад цахим сургалт гэж?

Сургалтын хуваарь

 

Сар тутам

 

Бүртгүүлэх

 

 

Холбоо барих

Хаяг: Хүүхдийн урлан бүтээх төвийн ард 10A байрны 38 тоот

Тел/Факс: (+976-11) 319367, 9909-1156 
Вэб: http://www.mongolcampus.org 
И-мэйл:
 in...@mongolcampus.org

Бидэнтэй нэгдэх

image012.jpg

http://www.facebook.
com/tsahim.medleg

 image013.jpg

http://twitter.com/
mongolcampus

image014.jpg

http://groups.
google.com/group/
mongolian-eknowledge

 




--

BOLORTUYA Purevdorj

=========================================================
Mongolian e-Knowledge NGO
Suite 38, Apt 10A, Khurd khotkhon, Ikh surguuliin street 3/2, Ulaanbaatar 14200

Tel/Fax: (+976-11) 319367, Mobile: (+976) 9526-1129
Email: bolo...@mongolcampus.org
Web: http://www.mongolcampus.org

Reply all
Reply to author
Forward
0 new messages