|
Онлайн курс
төлөвлөлт
4 долоо
хоног үргэлжлэх 20 цагийн
онлайн сургалт
Онлайн сургалтыг
хэрэгжүүлэх цогц чадамж олгох Цахим Мэдлэгийн багц сургалтын нэг бүрэлдэхүүн
“Онлайн курс төлөвлөлт” курс нь сургалтын хэрэгцээнээс урган
гарч буй
аливаа онлайн курсыг
төлөвлөхөд зайлшгүй шаардагдах мэдлэг, ур чадварыг суралцагчдад олгох
зорилготой.

Юун түрүүнд курсын
сэдэв, зорилго болон зорилтот суралцах бүлэг зэрэг ерөнхий нөхцөлүүдэд
шинжилгээ хийнэ. Эдгээрт үндэслэн курсын агуулга ба зорилго гарч ирэх
юм. Түүнчлэн суралцагсад курсын зорилгод амархан хүрэх сургалтын орчинг
бодож төлөвлөх ёстой. Энэ бүх шинжилгээ болон төлөвлөлтийн
процессыг нэгтгэн
Курс төлөвлөлт (Instructional design) хэмээн нэрлэж байна.
Курст суралцсанаар суралцагч:
-
Курс
төлөвлөлт гэж юу болохыг мэдэж, курс төлөвлөх алхмуудтай танилцана.
-
Сургалтын
хэрэгцээг тодорхойлох чадвартай болж, аливаа курсыг хөгжүүлэхэд онцгой
чухал нөхцөлүүдтэй танилцан, тэдгээрт хэрхэн шинжилгээ хийдэг талаар мэдэх
болно.
-
Зорилтот
суралцагчдыг курст хамаатай шинж төлвүүдээр нь шинжилж, суралцагчийн
төлөв байдлыг дүрслэх чадвартай болно.
-
Сургалтын
зорилго, түүний үүрэгтэй танилцана. Сургалтын зорилгын ангиллууд, зорилгын
түвшнүүдийг мэддэг болно.
-
Сургалтын
нарийвчилсан тодорхой зорилгыг боловсруулах чадвар эзэмшинэ.
-
Цахим
сургалтыг тодорхойлж өгдөг шинж чанаруудын талаар мэдэж, тэдгээрийг тайлбарлах
чадвартай болно.
-
Цахим
сургалтын олон хэлбэрийг авч үзэн, тэдгээрийн давуу ба сул талыг үндэслэн
төлөвлөж байгаа курсынхээ хэлбэрийг шийдэж чаддаг болно.
. .
. . . . .
|