FW: Их дээд сургуулийн багш нарыг АНУ-д сургах тэтгэлэг зарлагдлаа

14 views
Skip to first unread message

Tsetseg

unread,
Dec 17, 2012, 9:04:48 PM12/17/12
to mongolian-...@googlegroups.com

 

From: Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв [mailto:sayamaa=earcm...@mlgnmx.com] On Behalf Of ??????????? ???????? ?????????? ???
Sent: Monday, December 17, 2012 10:32 PM
To: de...@magicnet.mn
Subject: Их дээд сургуулийн багш нарыг АНУ-д сургах тэтгэлэг зарлагдлаа

 

Хэрэв танд доорх зураг харагдахгүй байгаа бол ЭНД дарна уу.       |       Найздаа илгээхийг хүсвэл ЭНД дарна уу.

Image 

Их дээд сургуулийн багш нарыг АНУ-д сургах тэтгэлэг зарлагдлаа

http://www.opensocietyfoundations.org/grants/global-faculty-grants-program

АНУ дахь Нээлттэй Нийгэм Хүрээлэнгээс Азербайжан, Армен, Афганистан, Гүрж, Египт, Йордан, Казахстан, Киргизстан, Ливан, Монгол, Непал, Палестин, Сири, Тажикистан, Тунис улсын их дээд сургуулийн нийгэм, хүмүүнлэгийн ухааны багш нарын дунд АНУ-д тэтгэлгээр суралцах тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна. Тус хөтөлбөрийн зорилго нь дээрх орнуудын нийгмийн ухааны тэнхмийг хөгжүүлэх, багш нарын заах арга зүйг сайжруулах, хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгох, судалгааны ажил хийж олон улсын хэмжээнд хамтарч ажиллахыг нь дэмжих явдал юм.

Эрдмийн зэрэг олгохгүй энэхүү хөтөлбөрт шалгарсан багш нар АНУ-ын их дээд сургуульд тав болон ec хүртэлх сарын хугацаатайгаар сурч ажиллана. Энэ хугацаанд олж авсан мэдлэг чадвараа өөрийн сургуульдаа хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Шалгарсан хүмүүс 2013 оны 8 эсвэл 9-р сараас эхлэн энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Доорх хоёр төрлийн тэтгэлэг олгоно:

Залуу багш нарыг дэмжих нь – нийгэм хүмүүнлэгийн ухааны залуу багш нарын судалгаа хийх болон заах арга зүйг дээшлүүлж, улмаар хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгох энэ хөтөлбөр нь ec хүртэлх сарын турш үргэлжлэнэ.

Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа 2013 оны 2 дугаар сарын 23.

Судалгааны арга зүйг сайжруулах нь – нийгэм хүмүүнлэгийн ухааны арвин туршлагатай багш нарын судалгаа хийх аргыг нь дээшлүүлж, улмаар хийж гүйцэтгэсэн судалгааг нь олон улсын хэмжээний сэтгүүлд хэвлүүлэх зорилготой энэ хөтөлбөр нь тав хүртэлх сарын турш үргэлжлэх бөгөөд хөтөлбөр дууссаны дараагаар эх орондоо нэг жилийн хугацаанд ажиллаад дахин энэхүү хөтөлбөрт оролцох боломжтой.

Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа 2013 оны 4 дүгээр сарын 1.

Өргөдлийн маягт болон бүх хавсралт материалуудын эх хувийг нэг хуулбарын хамт заасан хугацааны дагуу ирүүлнэ үү. Хугацаа хэтэрсэн болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээж авахгүй болохыг анхааруулж байна.
Хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл болон өргөдлийн маягтыг www.earcmn.org цахим хуудаснаас авч болно. Мөн хөтөлбөрийн талаарх зөвлөгөөг Баасан гариг бүрийн 16.30 цагааc БЗМТ дээр өгөх тул та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирнэ үү (тус мэдээллийг 2013 оны 1 дүгээр сарын 4-өөс эхэлж өгөх болно).

Global Faculty Grants 2013 - Academic Sabbatical Grants - Application Form.doc

Global Faculty Grants 2013 - Academic Sabbatical Support - Recommendation Form.docx

Global Faculty Grants 2013 - Research-Publication Support - Application Form.doc

Global Faculty Grants 2013 - Research-Publication Support - Host University Invitation.docx

Global Faculty Grants 2013 - Research-Publication Support - Recommendation Form.docx

Global Faculty Grants Program 2013 - Academic Sabbatical Awards - Guidelines.pdf

Global Faculty Grants Program 2013 - Research-Publication Award - Guidelines.pdf

Холбоо барих хаяг:

Сүхбаатар дүүрэг, 8-хороо
Оюутны гудамж, MKM-24 байр
Утас: 976-11-319016
Э-шуудан: say...@earcmn.org
Цахим хуудас: http://www.earcmn.org

 

 

   

Орчин үеийн  сурталчилгааны шинэ боломж  МэйлМаркетинг ашиглан өөрийн үйлчилгээ,  мэдээллийг олон мянган интернэт  хэрэглэгчдэд  хүргэхийг хүсвэл www.bbssoft.biz сайтаар мөн tbatb...@yahoo.com хаягаар эсвэл 9907-6364, 9966-3334 утсаар хандана уу. Үнийн санал

 

 

Вэб хувилбарыг үзэхийг хүсвэл энд дарна уу. Найздаа илгээх бол энд дарна уу

 

Таныг манай сүлжээнээс мэдээлэл авч байхыг хүсвэл энд дарж өөрийн мэдээллийг оруулна уу .

 

Өөрийн мэйлийг сүлжээнээс хасуулахыг хүсвэл энд дарна уу .

 

earcmn
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо МКМ 24-р байр, 1-р давхар /Худалдаа Үйлдвэрийн сургуулийн хойно 12 давхар барилга/, Ulaanbaatar, Mongolia, 976, Mongolia
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв

Reply all
Reply to author
Forward
0 new messages