|
УРИЛГА
Эрхэм таныг ШУТИС-ийн Нээлттэй Инновацийн Лаб-OIL-оос долоо хоног бүр тогтмол зохион байгуулдаг Tech Talk нээлттэй лекцэнд урьж байна.
Энэ удаагийн зочин илтгэгчээр Цахим Мэдлэг ТББ-ын Удирдах Зөвлөлийн дарга Я.Цэцэг-Өлзий оролцож "ЦАХИМ СУРГАЛТ БА ИННОВАЦИ" сэдвээр илтгэл тавих болно.
Илтгэгчийн тухай:
Я.Цэцэг-Өлзий нь мэдээллийн технологи, интернэтийг хөгжилд, түүний дотор хүний хөгжилд бүтээлчээр ашиглах чиглэлээр сүүлийн 15 жил ажиллаж байна.
Тэрээр:
- 2003-2007 онд Оракл Боловсролын сангаас төсөлд суурилсан сургалтын хэлбэрийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг олон улсын Think Quest уралдааны Монгол дахь үндэсний зохицуулагч, олон улсын уралдааны шүүгчээр;
- 2011-2012 онд Майкрософт корпорацийн Монгол дахь Боловсролын хөтөлбөр хариуцсан менежерээр ажилласан.
Мөн цахим сургалтыг нэвтрүүлэх зорилготой Цахим Мэдлэг байгууллагыг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр 2007 онд үүсгэн байгуулж, одоог хүртэл 350 гаруй багш, сургалтын менежерүүдийг цахим сургалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх ур чадварт сургаж төгсгөөд байна.
|