Fwd:Uram zorigiin lektsend urij bna

1 view
Skip to first unread message

munk...@gmail.com

unread,
May 11, 2011, 11:59:13 AM5/11/11
to mongo...@googlegroups.com
This email has been forwarded to you by munk...@gmail.com
Click here if you would like to opt-in to this mailing list


 
Мэйлийн зарим агуулга харагдахгүй бол дараах линкийг дарж вэб дээрхи хувилбараар үзнэ үү Click to view this email in a browser
Найздаа дамжуулна уу, баярлалаа Forward this message to a friend

Монголын Эзотерик Ухааны Академи нь олон нийтийг соён гэгээрүүлэх туйлын зорилгынхоо хүрээнд үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага юм. Академийн сонсогчдын хүрээнд нууц мэдлэгийн цуврал хичээлүүд, 7 хоног бүр олон нийтэд зориулсан хичээлүүд явуулахаас гадна ШАМБАЛЫН ГЭРЭЛ улирал тутмын сэтгүүл гаргадаг. Ээлжит олон нийтэд зориулсан томоохон хэмжээний лекцэндээ урьж байна.

Асуулт: Ээлжит лекц ямар асуудал хөндсөн юм бол?

Н.Сома: Монгол үндэстний тусгаар тогтнол дээсэн дөрөөн дээр, орших, эс оршихоо шийдэж буй энэ цаг үед Монголын ард түмнийг мөхөл сөнөлөөс гэтэлгэж, хөгжил цэцэглэлтэнд хөтлөн жолоодох удирдагч амин чухал байна. Хэдийгээр түүхийг ард түмэн бүтээдэг ч зөв мэргэн жолоодлогын хүчээр гэсэн тодотгол заавал хийх хэрэгтэй. Нөгөө талаас Монголын ард түмэн өөр дээр нь юу ч хамаагүй сараачиж болдог цагаан цаас биш, харин ч удирдагчдаа гэгээн ухаанаар шүүж, шинжилж, хүмүүжүүлж, төлөвшүүлэгч агуу их хүч юм. Сэтгэц эрүүл, үзэл сэтгэлгээ зөв, бие хүнийхээ хувьд бүрэн төлөвшсөн, дотоод чанараа төгс номхотгосон, сүргийн манлай удирдагчийг хэрхэн таних ухааныг сүүлийн үеийн тэргүүлэх шинжлэх ухааны салбаруудын цоо шинэ нээлт баримтуудад түшиглэн олон түмэндээ таниулах нь манай лекцийн гол зоилго юм.

Асуулт: Ямар сэдвээр лекц явагдах вэ?

Н.Сома: Гэгээрсэн удирдагчид Алтан эринийг дөтлүүлнэ гэсэн нэртэй. Гэгээрэгсэд төрийн жолоо атгахад алтан эрин ирнэ гэж Өрнө ба Дорнын мэргэд нэгэн дуугаар зөгнөн бошиглосон байдаг. Хүн төрөлхтөн оюунлаг шинэ үнэт зүйлс давамгайлах эринд орж буй энэ үед төрийн жолоо атгах хүмүүсийг ч цоо шинэ шалгуураар танин тогтоодог цаг ирж байна. Ирээдүйн зуунууд бол Соён гэгээрсэн удирдагчдын үе байх юм. Улс төрийн гол хоёр хүчний жинхэнэ үүрэг зорилгын тухай, эдгээрийн үндсэн дэх сэтгэлзүйн суурь хэрэгцээ, жинхэнэ лидер, харанхуй ба гэгээн удирдагчийн үндсэн шинж чанарууд, ялангуяа хүмүүст нэн их дутагдаж байгаа өөрийгөө ба бусдыг ойлгоход хэрэгтэй эрүүл ба эрүүл бус Эго буюу Би-гийн шинж зэрэг олон амин чухал баримт мэдээллийг та бүгдэд дамжуулж, хэн нэгний зомби утсан хүүхэлдэй бололгүй, тархиа угаалгахгүй, эрх чөлөөтэй, эрүүл зөв сэтгэгч хүн байхад тань туслах мэдлэгийг хуваалцах юм.


Эзотерикч Н.СОМА-ийн ГЭГЭЭРСЭН УДИРДАГЧИД АЛТАН ЭРИНИЙГ ДӨТЛҮҮЛНЭ лекц UB Palace -т ганцхан удаа.

2011 оны 5 сарын 14-ны 17 цагаас.

Олон түмний оломгүй далай мэт их хүчийг зөв мэргэнээр жолоодон, бүтээн туурвигч гольдролоор чиглүүлж чадсан удирдагчид хөгжил цэцэглэлт, сэргэн мандалтыг улс үндэстэндээ авчирч байлаа. Зөв  харилцаа сайн санааны гэгээн уур амьсгал Алтан эринийг гараг дэлхийд цогцлоох болно.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД

  


Лекцийн билет захиалах утас:

88118215, 98636032, 96655807, 88083571, 99747957, 99904357, 99284443


Та энэхүү лекцэнд оролцох хүсэлтэй бол дараах товчийг дарж өөрийн товч мэдээллээ оруулна уу, Бид тантай холбогдон билет үнэгүй хүргэж өгөх болно. Түүнчлэн та Монголын Эзотерик Ухааны Академиас зохион байгуулж буй сургалт, лекцүүдийн мэдээлэл авах бол өөрийн мэдээлэлээ оруулна уу.


Та өөрийн бизнесийн мэдээлэлээ ийм хэлбэрээр олон мянган идэвхитэй интернэт хэрэглэгчдэд нэгэн зэрэг илгээхийг хүсвэл 70114080, 99728414 утсаар холбогдоно уу! 
 



Unsubscribe Info: This email was forwarded to you by munk...@gmail.com. This action did not cause your email address to be added to any mailing lists. You will not receive any future emails unless you choose to subscribe to the list by clicking the opt-in link at the top of this email.

General Lights
Red Cross building -102
Ulaanbaatar, Central Post Office - 2123
MN

Read the VerticalResponse marketing policy.

Try Email Marketing with VerticalResponse!
Reply all
Reply to author
Forward
0 new messages