Re: [Mongol Bichig] Re: Монгол бичгийн фонтууд хийх талаар

111 views
Skip to first unread message

Anunur G

unread,
Feb 17, 2011, 9:39:02 AM2/17/11
to mongol-bich...@googlegroups.com
Сайн байцгаана уу? Бүгдэд нь 2011 оны болон Туулай жилийн мэнд хургэж мэндчилье.

Бүлгийн ажил сайхан явагдаж байгааг хараад баяртай байдаг. Харин миний бие техникийн тал дээр 'А' ч байхгүй тул, та нарын хэлэлцэж байгааг хараад л сууж байх юм даа. Алмасын дээр үед нэг бичсэн шиг 'юу ч хийхгүй байж худлаа аахилаад ч' байгаа юм шиг. хэхэ. Гэхдээ бас хүргэх шинэ мэдээлэл байнаа:

Өнгөрсөн жил доор мэдээлж байсанчилан, манай төсөл энэ оны 5 дугаар сард эхлэх билээ. Одооноос бид бэлтгэл ажилдаа ороод, Бельги профессортоо тусалж эхлээд байна. 

Харин би энэ професорын хамт энэ оны 7-8 дугаар сард УБ-т очиж, Монгол бичигтэй холбоотой ажил хийдэг эрдэмтэн мэргэжилтнүүд, уран бичээч нар, программ хангамж, сурах бичиг зохиогчид, судалгааны ажил хийдэг хүмүүс, Монгол бичигийн сурвалж ном судар хадгалдаг номын сангууд, Монгол бичгээр ном, сонин, сурах бичиг хэвлэдэг хэвлэлийн газрууд болон Монгол бичиг заадаг их, дээд, дунд сургуулиуд, Монгол бичгийн тухайд бодлого боловсруулагчид зэрэг хүмүүсийн төлөөлөгчидтэй уулзаж ярилцан, судалгааны ажилд тусгах хэрэгтэй байгаа тул үүнд хамруулж болох хүмүүс, байгууллагуудын нэрсийн жагсаалтыг гаргахад туслалцаа үзүүлэхийг хүсье. Юуны түрүүн Чоймаа багш, Цэвэл багшийн хүү г.м. хүмүүс заавал уулзах жагсаалтад орох ёстой байх. Нэмээд өөр ямар хүмүүс байж болхов, өөрсдөө таньдаг мэддэг хүн байвал холбож өгөхийг хүсье. Хүн бүр нэг холбогдох газар,  
и-мэйлийн хаяг өгөхөд бараг болчих байхаа.  Наад зах нь Чоймаа багшийг таньдаг хүн байвал холбоо тогтооход туслана уу. 

Мөн энэ бүлгийн гишүүдтэй уулзах хүсэлт тавьж байна. Ярилцаж байгаад хэнтэй уулзаж болох, эсвэл группээрээ уулзах, тэр дундаа Эрка, Билэгээ, Алмас, Баярхүү, Баянаа зэрэг андуудтай энэ хүнийг уулзуулах ажлыг хэрхэн зохион байгуулж болох талаар санаа оноогоо хуваалцана уу? Судлаачаа энэ групп рүү оруулчих уу?

Судалгааны ажлын зорилго нь, Монгол бичгийн фонтуудын түүхийг Барууны эрдэмтдэд болон мэргэжилийн байгууллагуудад хүргэх, Оxфорд Юниверсити Пресс-ийн хэвлэлтэд ашиглах  шинэ фонт зохиох, эцэст нь ном хэвлүүлэх ажил юм. Энэ нь Монгол Улсад Монгол бичиг сэргээх аян явагдаж байгаа тухай олон улсын мэргэжилийн байгууллагын түвшинд гаргаж тавих, цаашдаа ижил төстэй төслийг Монголчууд хэрэгжүүлж болох боломжийг нээж өгнө.

Хүндэтгэсэн,

Өнөрөө
Лондоноос


--- On Thu, 26/8/10, Anunur G <anu...@yahoo.com> wrote:

From: Anunur G <anu...@yahoo.com>
Subject: Re: [Mongol Bichig] Re: Монгол бичгийн фонтууд хийх талаар
To: mongol-bich...@googlegroups.com
Date: Thursday, 26 August, 2010, 5:28

Сайн байцгаана уу.

Юуны өмнө амжилт хүссэн андууддаа баярлалаа. Би  их гэрт биш, бага гэрт тууж яваа шүү дээ! :) Ажлын чөлөө гарахгүй оройтож хариулж байна.

Бидний зүгээс Бельги профессортой хамтран хэрэгжүүлэх гэж буй төслийн талаар танилцуулья. Энэ хүн өөрөө Их Британи болон Бельгийн хоёр дээд сургуульд багшлахаас гадна мэргэжилийн хувьд хэвлэлийн үсгийн дезайнер хүн юм. Өмнө нь товч танилцуулсанаар Хинди болон Төвд хэлний хэвлэлийн фонт хийж байсан, түүнийг нь нэр хүндтэй хоёр хэвлэлийн газар ашигладаг юм билээ. Энэ хүнд Монгол бичиг маш их таалагдсан учир өөрөө судалгаа хийж байгаад Монгол бичгийн хэвлэлийн фонт хийх төсөл бичиж 2-дугаар сард өргөдөл гаргасан нь саяхан хариу ирүүлж, түүний төсөл шалгарсан болохыг мэдэгджээ.

Төсөл нь Европын хэл шинжлэлийн нэг байгууллагаар санхүүжүүлэгдэж байгаа бөгөөд, өөрийхөө ажилладаг Бельгийн дээд сургууль, Их Британий Номын Сан, техникчид болодн дезайнеруудтай хамтран ажиллах юм. Монголын талыг манай компани болон миний бие төлөөлж менежмент/модератор, орчуулга хийх болон  судалгааны ажилд оролцох бөгөөд   зураач Сүхбаатар бас фонт зурах тал дээр манай байгууллагаар дамжуулан хамтран ажиллана. Төсөл маань 2011 оны 5 дугаар сараас эхлэн 2 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд үүний ач холбогдол их өндөр гэж бодож байна. Гол учир нь гэвэл, гадны эрдэмтэн судлаач/дезайнер Монгол бичгийг сонгон авч төсөл бичиж, түүнийгээ авч, үүний үндсэн дээр бас Монголчуудтай хамтран ажиллах гэж байгаа явдал юм. Нөгөө талаар төслийн ихэнх хувь нь бас судалгаанд зориулагдаж байгааг олзуурхууштай гэж бодож байна. Бельги профессорын танилцуулсанаар бид олон улсын хурал зөвлөлгөөнд оролцож илтгэл тавин сурталчилахаас гадна өөрөө эрдэм шинжилгээний судалгаа их хийх ба Монгол бичгээр хэвлэгдэж байсан олон ном судар гадаадын олон орны номын сан, эрдэм шинжилгээний байгууллагуудад хадгалагдаж байдаг тул үүн дээр судалгаа хийх юм.Энэ ч утгаар Их Британий Номын Сан болон бусад олон газраар явж судалгаа гаргах нь хожим Монголчууд бидэнд их хэрэг болох учиртай гэж бодож байна. Энэ төслийг хэрэгжүүлж эхлэх гэж байгаатай холбогдуулж би тэр хүнд энэ группынхээ талаар хэлсэнд тэр хүн маш их сонирхож байгаа. Миний бие модератор хийх замаар энд хэлэлцэж байгаа драйвер болон техникийн асуудлуудыг товч орчуулан явуулж байхад та нөхөд дургүйцэхгүй байх гэж найдаж байна. Мөн энэ хүнийг УБ ороход нь би бас байнга хамт очиж байх юм. Тэр үеэр бас энэ группынхээ гишүүдтэй уулзуулах боломжтой юм. Фонт зурагдаад, ажил эхлэхээр та бүхнээс бас санаа бодлыг чинь байнга асууж явж болно. Хэдийгээр профессор бид 2 техникийн болон Монгол бичгийн талаар сайн мэдлэггүй ч, нэгэнт сонирхол сэтгэл 2 байгаа болохоор өөрсдөдөө байгаа бүх холбоо хэлхээг бүрэн ашиглана гэж тохиролцсон болно. Үүнд, энэ хүн өөрөө бас тухайн салбартаа нилээн нэр хүндтэй, бас хариуцлагатай ажил хийдэг тул техникийн хувьд хамгийн чадвартай хүмүүсийг төсөлдөө татан оролцуулна гэж хэлсэн байгаа. Түүнчлэн, миний бие энэ хүнийг Монголд очиход нь Монгол бичгийн  мэргэжилтнүүдтэй уулзуулах, энэ группийнхэнтэйгээ холбоотой байлгах, өөр бидэнд санал зөвлөлгөө өгөх ямар л хүн байна, тэдэнтэй хамтран ажиллахад бэлэн байгаа.

Бид эхний ээлжийн фонт зурах туршилтаа эхэлсэн бөгөөд зураач Сүхбаатарын зурсны дагуу туршилт хийсэн. Хэдийгээр төслийн мөнгө 5 сарын 1-нд орж ирэх ч бид ажлаа бага сагаар урагш явуулж байгаа. Монгол бичгээр гарсан ном, сонин цуглуулж мань эрд бас өгсөн. Өөрөө хэлэхдээ, 'миний эхлүүүлсэн энэ ажил Монголын Засгийн Газраас бас дэмжлэг аваасай. Мөн миний судалгааны ажлыг бас цааш нь хөгжүүлээд аваад явахад ач холбогдолтой бөгөөд бас надаар болон төслөөр дамжуулаад олон улсын тавцан дээр эрдэмтдийн сонирхолыг татах ач холбогдолтой' гэж хэлж байна лээ. Цаашид нарийн мэдээлэл гарвал би явуулнаа. Ер нь энэ төсөл эхэлмэгц бас хэвлэл мэдээлэлээр цацвал олон нийтийн анхаарлыг татааад зүгээр болов уу гэж бодож байна.

Цэк, Алмас 2-ын гаргасан ТББ байгуулах асуудлыг маш зөв гэж бодож байна. Үүн дээр хамтран ажиллахад бэлэн байна. Бас судалгаа явуулна гэдэг тун зөв санаа даа. Ер нь бид нэг төлөвлөгөө гаргах л нэн тэргүүнд хэрэгтэй байх шиг санагдаж байна. Наад зах нь 5 жилийн төлөвлөгөө босгож байгаад ул суурьтай юм хийхгүй бол, дэмжлэг авахгүй, эсвэл бидний ажил болохгүй, санхүүжилт байхгүй г.м шалтгаанаар хамаг юм дахиад 0-ээс эхлэх хэрэг гарах вий гэж санаа зовж байна. Техникийхэн маань бас энийгээ нухаад сууж байх санхүүжилттэй болвол уг нь зүгээр юм. Үүний тулд харин тэр ТББ чинь төсөл хийгээд олон улсын дэмжлэг авбал бололцоотой юм гэж бодож сууна. Андууд энэ талаар юу гэж бодож байгаа юм бол.

Бусад андуудын ярилцаж байгаа техникийн асуудлыг төслийнхэндээ товч бичиж хүргэвэл ямар вэ? Угаас бидний ажил нэг зорилготой, хоёр өөр чиглэлээр явагдах тул хоёр тал руугаа мэдээлэл солилцож байвал зүгээр болов уу. Манай талаас шинэ мэдээлэл гарвал би бас та бүхэнд хүргэж байя.

Хүндэтгэсэн,

Өнөрөө
Лондон хот.



--- On Sun, 22/8/10, Almas <al...@dusal.net> wrote:

From: Almas <al...@dusal.net>
Subject: Re: [Mongol Bichig] Re: Монгол бичгийн фонтууд хийх талаар
To: mongol-bich...@googlegroups.com
Date: Sunday, 22 August, 2010, 10:42

Миний хувьд бас нээлттэй байдлаар хөгжүүлээд, нээлттэй байдлаар зохиогчийн эрхийн асуудлыг шийдээд мөнгөтэй, мөнгөгүй хэн бүхэн дураараа авч ашиглах боломжтой байвал илүү санагдана. Яг алгоритм маань бүрэн хийгдээд фонтууд зурах ажил эхэлбэл видео болон бусад хэлбэрийн интернет зааврууд хийж тавиад хүмүүсийг уриалбал дэмжээд хийгээд оролцох хүмүүс олон гарч ирэх байх гэж бодож байна. Харин бичгийн хэвийн хувьд бол нэгэнт нээлттэй зүйл тул хуучны ном судар болон бусад ном судар бичлэгүүдээс авч ашиглах, зарим сайн дураараа энэ зүйлийг төлбөргүй хийж өгөх хүмүүсээр зуруулах зэрэг боломжууд ч байж болох л санагдана.
Мэдээж гэхдээ өөр зохиогчийн эрхтэй нь ч бас давхар байх л зүйл л дээ.

Ер нь хүмүүс яагаад ерөнхийдөө чимээгүй болцгоочихов? Тооцоолуурт дүрслэх ажлуудын талаар энд мэдээлэл өгөх боломж бий юу? Бас тэр фонтын алгоритмын талаар юу нь болохгүй байгаа, болж байгаа бол хаанаас аваад фонтуудаа хийж эхэлж болох талаар жаахан бичиг баримтжуулалт энэ тэр байвал хүмүүс харах сонирхох хүсэлтэй байгаа байх аа? Зурах нь бол дараагийн асуудал зурж болох байх. Харин наана нь юникод стандартаар зөв харуулчих тэр алгоритм маань байх хэрэгтэй байна даа...

On Sun, 2010-08-22 at 02:23 -0700, Tsek wrote:
Фонт зурах төсөлд хөрөнгө оруулалт орж байгаа бол мэдээж ямар нэг
байгууллагад, мөн юу хийх үйл ажиллагаагаа тодорхойлсон жижиг төсөл
тодорхойлолт маягийн юм дор хаяж байх хэрэгтэй.
Тиймээс фонт зурах, монгол бичгээ дэлгэрүүлэх, сэргээх ажлуудыг
үнэхээр нэг мөр сэтгэл шулуудан гүйцэтгэх гэж байгаа бол:
- "Монгол Бичгээ Сэргээх Танхим" ТББ гэх мэтээр нэр оноож өгөөд
байгууллага байгуулан ажиллах,
- Одоо байгаа энэ төрлийн ямар нэг ТББайгууллагын гишүүнчлэлд нь
бүртгүүлэн түүн дотроо "Монгол бичгийн фонт
зурах" баг, групп үүсгэн
ажиллах
- Ингэж байгуулагын нэгжид орж ажиллахгүй бол санхүүжилт яаж орж ирэх
нь тодорхойгүй болно.
- Зохиогчийн эрхийн асуудлыг "МБСТ ТББ, Алмас" гэх мэтээр
зохицуулчихаж болох биз
- Компъютрийн системд дэмжигдэх монгол бичгийн технологийн хувьд тийм
чухал шаардлагатай биш. Виндөүс Виста, Виндөүс 7-той хамт гарч байгаа
гарын драйвруудыг ашиглаад явах боломжтой. Эс бөгөөс ArialMon,
DanzanArial, ....................
- Эхний ээлжинд энэ драйвруудад тохирсон, холбогдох шаардлагуудад
нийцсэн олон төрлийн
фонтууд гаргах хэрэгтэй.
Ингэж байж монгол бичгээ сэргээх ажил маань дараагийнхаа шатанд орох
боломжтой болно.

Өнөрөө анддаа ажлын амжилт хүсье. Ажил хийхэд асуудлууд гардаг л юм.
Бүгдээрээ яриад шийдчихэж болох биз дээ. Шүүмжлэлүүд төлөвлөж буй
ажлыг улам тодруулж, тодорхой болгодог. ТББ-ын хувьд гадаадын аль /
жишээ нь Бельгийн/ байгууллагын харъяа юмуу салбар байж болох хэдий ч
Монголчууд хийх ажил учраас гаднаас санхүүжилт авсан Монгол
байгууллага байх нь зөв байх гэж бодож байна.

--
Та энэхүү имэйлийг "Mongol Bichgee Sergeeye" группын гишүүний хувиар хүлээн авч байна.
Группд шинэ имэйлийг mongol-bich...@googlegroups.com хаягаар илгээгээрэй.
Группээс хасагдахыг хүсвэл mongol-bichgee-se...@googlegroups.com хаягаар хоосон имэйл илгээж болно.
Группын талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://groups.google.com/group/mongol-bichgee-sergeeye?hl=en хаягаас аваарай.


Bayarhuu Amar

unread,
Feb 18, 2011, 8:55:56 AM2/18/11
to mongol-bich...@googlegroups.com
Уухайс!
Асуух юу байхав дээ, энэ бүлэгт монгол бичгийг сэргээж л байвал чөтгөртэй унтахад ч бэлэн хүмүүс байгаа гэж ойлгоод байгаа шд. Бүлэгт элсүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа бол оруулаад ир. Уулзаж учрах асуудал дээр бол нээлттэй шдэ.

Баримт материалын хувьд би бас энд ганц нэг юм цуглуулаад л байгаа. Хоёр долоо хоногийн дараа нэг сайхан мэдээ дуулгах гээд л бэлдээд байгаа. /гэхдээ нэг юм хүлээгээд байгаа/

Нээрээ манайхан, наана цаанаа ил далд, монгол бичгийг талаар сайн муу ямар ч байсан хамаагүй материалуудыг сүлжээрүү явуулаарай...

2011/2/17 Anunur G <anu...@yahoo.com>
--
Танд хасагдах болон бусад тусламж хэрэгтэй бол http://groups.google.com/group/mongol-bichgee-sergeeye/ хаягаар бүлгэмийн хуудас руу орж Хуудас хэсгээс Шинэ гишүүдэд зориулсан бичлэг рүү орж авна уу.



--
Bayarhuu Amar

Enkhjin

unread,
Feb 18, 2011, 10:59:50 AM2/18/11
to mongol-bich...@googlegroups.com
Nadad 1980-aad ony suuleer nagats egchiin maan' oegson 1960-70-aad ony
uyed hevlesen boltoi Mongol bichgiin surah bichig ayatai nom baisan
yum. Ter nomyn hamgiin sain tal n gevel hamgiin ardaa ter Mongol
bichguud (evhmel, doervoljin, soyombo, geed l)-iin tsagaan tolgoitoi
baisan yum. 1989 ond Mongol bichig zaalgah sanaatai neg huniig gertee
avchraad gants udaa hicheel zaalgasny daraagaar ter "bagsh" maan' ter
nomyg zeelj unshij baigaad erguuleed og'ye gej avch yavaad odoo boltol
unshij duusaagui baigaa boltoi, erguulj oegoogui l baigaa.

Ter nomyn neriig martsan bolohoor gaduur yavj baigaad olohod hetsuu
baigaa yum aa. Ta hediin gar deer tiim nom baival scannerdeed yavuulah
bolomj baina uu?


--

enkhjin

Uchral Enkh

unread,
Feb 18, 2011, 9:21:09 PM2/18/11
to mongol-bich...@googlegroups.com
Hi, Enkhjind.
1989 onii nom gej Shagdarsuren bagshiin Mongol useg zuig helj baigaa baih aa.
Cinii helsen mongolchuudiin hereglej irsen buh usgiin tuhai baidag.
ter nomoos hoish iluu delgeruulsen sudalgaa ni Mongolchuudiin useg bichigiin tovchoon gedeg nom 2001 ond garsan baidag um.
Bagshiin ene buteel bolon Mongolchuudiin utga soyolii tovchoon gesen 2 nom ni Toriin shagnal avsan baidag um aa.
Gevch tedgeer nomuud odoo oldohod neleed berh bolson. End tend nomiin sand l gehees delguurt bol baihgui ee.

Suuliin uyiin medee gevel, bi odoo mgld bga, udahgui butsna.
Bagsh maani ene ond bas ene sedveer gehdee arai oor ontsogoos dahin neg nom bicheed duusaj baigaa geseen.
Mongolchuudiin useg bichigiin tovchoon nomiig nomiin sangaas olohgui baival yag heregtei hesgee heleerei. bi neg zavandaa yavuulj boloh um aa.
Yag odoohondoo butsah geed naashaa tsaashaa l bn.

hundetgesen,
Uchral


From: Enkhjin <eba...@gmail.com>
To: mongol-bich...@googlegroups.com
Sent: Fri, February 18, 2011 11:59:50 PM
>> mongol-bichgee-sergeeye+unsub...@googlegroups.com хаягаар хоосон имэйл

Uchral Enkh

unread,
Feb 18, 2011, 9:41:54 PM2/18/11
to mongol-bich...@googlegroups.com
Hi. Onorood,

Sain bn uu. Taniltsaj baigaadaa taatai baina.
Ta yag minii bagsh nariig asuusan baina aa. Odoo mgld baigaa bolohoor Choimaa bagshiig orj ireheer ene zahianii tani tuhai unshaad ogoy oo.
Tsevel guain huu bol Shagdarsuren bagsh um. Bagshid mon ene zahianii tuhai duulgaya.
Mon Tomortogoo akademich baina. Ed maani bugd neg tenhimd baidag bolohoor hervee Mgld ireh um bol neg dor uulzah bolomj oldoh baih aa gej naidaj baina.
Tanii belgi prof-in ner hen be? Mongol sudlaach bol Bid tanih baij magadgui. Tanii prof olon ulsiin mongolch erdemtenii hurald oroltsoh gej baigaa um uu.

Mongol bichigiin surah bichigiig undsendee Choimaa bagsh terguuleed bid heden shavi nar ni gargadag aa. Suuliin uyed 2, 3 surah bichigiig Bagshiin deediin prof-toi hamtarch baigaa. geh met. Dund surguuliin huvid buh l dund surguuliud mb zaaj baigaa. Ih deed surguulid ch mon ehnii kurst uzeh mergejiliin hicheeliin neg ni mongol bichig baidag um aa. Program hangamjiin tuhaid Medeelliin tehnologiin surguulitai holbogdoj bolno. Zahiral ni Lodoiravsal. Choimaa bagshiin huu. Bid 2 hamt mongol kirill bicigiin e-toli gargaj baisan um aa. Mon tednii surguuli deer computer linguistic-in tov bii.
Erdee egch medeej fontiin talaarh mergejilten shuu dee. Za tegeed Badral maani baina.
Soninii huvid Humuun bichig gej sonin olon jil togtmol garch bgaa. Tuuniig erhlen gargadag Elbegzaya ahtai uulzahad zugeer bolov uu.

Yeronhiidoo mb-in survalj ene ter gesen mongol bichigtei holbootoi zuils ihevchilen manai tenhimd tovlordog um aa. Hamgiin shuluuhan arga bol Choimaa bagshtai uulzahad minii helj baigaa buh humuus, ene buhentei holbogdoh bolomjitoi.

hundetgesen,
Uchral

From: Anunur G <anu...@yahoo.com>
To: mongol-bich...@googlegroups.com
Sent: Thu, February 17, 2011 10:39:02 PM

Enkhjin

unread,
Feb 19, 2011, 3:35:35 PM2/19/11
to mongol-bich...@googlegroups.com
Ter suuliin uyed hiigdeed bui nomyg haraaguoi bolohoor ih sonin baina.
Yalanguyaa mongol bichguudiin tsagaan tolgoitoi hesegiig n' yavuulah
bolomj baigaa bolov uu?

Minii dur'dsan nom bol 1989 ond hund aldsan, 1960-1970-aad ony nom
baih shig baisan yum. Mongol bichgiin bagsh huen "shetka-dsan"
bolohoor ih l chuhal nom baisan yum shig baigaam. He-he.

>>> mongol-bichgee-se...@googlegroups.com хаягаар хоосон имэйл

Reply all
Reply to author
Forward
0 new messages