Монгол хэл бичгийн ийм хөрвүүлэлтийн талаар материалууд байдаг уу?
Төслийг хөгжүүлэхэд спонсор олдох болов уу? Эсвэл үүнийгээ цаашид бизнес болгох санаа байж болох юм тийм үү?
Ямар програмчлалын хэл ашиглах вэ?
За тэгээд мэдээж багт нэгдэх хүмүүс байвал энд шууд хариулж болно бас миний хувийн мэйл al...@dusal.net рүү бичиж холбогдож болно шүү.
--
--
Танд хасагдах болон бусад тусламж хэрэгтэй бол http://groups.google.com/group/mongol-bichgee-sergeeye/ хаягаар бүлгэмийн хуудас руу орж Хуудас хэсгээс Шинэ гишүүдэд зориулсан бичлэг рүү орж авна уу.
---
You received this message because you are subscribed to the Google Groups "Монгол бичгээ сэргээе" group.
To unsubscribe from this group and stop receiving emails from it, send an email to mongol-bichgee-se...@googlegroups.com.
For more options, visit https://groups.google.com/d/optout.
Энэ өдрийн мэнд залуус аа, цагтаа бас миний мөрөөдөл байв aa. :)
1. Ийм хөрвүүлэлтийн
систем бүүр 1992 онд өвөр Монголын их
сургуулийн монгол хэл судлалын төвд
том тооцон бодох машин дээр хийгдсэн
байсныг очиж үзсэн юм. Их
хэмжээний дата бааз ашиглаад үг бүтэх
үндсэн санаан дээр тулгуурлаж Үгийн
үндэс, бүтээх дагаврууд (үйл
үг, нэр үг, тэмдэг нэр ...), тийн ялгал
гээд бүх зүйлийг нь тооцоод зарчим аа
гаргаж,түүн дээр нь тулгуурлаад бүтээсэн
байв. Энэ сайтын копирайтын мэдээллээс
үзэхэд тэд онлайн болгосон юм шиг байна.
2. Монголд энэ
чиглэлээр МУИС-ын эх хэл бичиг судлалын
төв дээр хийгдсэн ажил маш их бий, тэнд
хэдэн сая үгтэй хэлний тайлбар толинууд
бүтээж бэлтгэхдээ олон багш нар оролцон
ажиллаад хэвлүүлсэн, үгийн сан дээрээ
монгол бичиг-кирилл бичгийн хөрвүүлэг
хийгдэх алгоритмыг монгол хэл бичгийн
талаас нь Мөнх-Учирал судалгааны ажил
хийж зэрэг дэв хамгаалах ажилдаа оруулсан
байгаа.
3. МУИС-ийн
электрон програм хангамжийн сургууль
дээр Корпус-аар ажилладаг групп бий,
машин транслайшинг -д зориулж хэдэн сая
үгтэй сан байгуулж олон янзын судалгаандаа
хэрэглэдэг, хэлний мэргэжлийнхний
бэлтгэсэн зарчим дээр тулгуурлаж
кирилл-монгол бичгийн хөрвүүл гийн
толио гаргасан, тэр нь муис-ийн холбоосоор
Очирхуяг харуулсан байна..
4. Болор толио хөгжүүлэх явцдаа Бадрал хүү МУИС-ийн эх хэлнийхэнтэй нягт ажиллаж монгол бичиг- кирилл бичгийн хөрвүүл гийн алгоритм дээр нь портоотайп буюу загварын туршиж гаргаснаа хоёр гурван жилийн өмнө үзүүлж байсан. Саяхан Болор толь монгол бичгийг сууриараа дэмжиж монгол бичгээр үг хайх боломжтой болсон, үүнээс үзэхэд хөрвүүлэгч хэрэгсэл онлайн гарч ирэх магадлал өндөр байгаа нь харагдаж байна.
5. ШУТИС- ийн
Компьютер менежментийн сургууль дээр
бас олон жилийн өмнө хэсэг багш оюутнууд
хамтраад хөрвүүл гийн судалгаа туршилт
хийгээд байсантай бас танилцаж байсан.
Ямар бүтээгдэхүүн гаргасныг нь бол
мэдэхгүй байна.
6. Дээр бичсэн
сургуулиудын нэр нь одоо өөрчлөгдсөн
байгаа. Энэ бүгдээс үзэхэд судалгааны
ажлын хэвлүүлсэн материалуудыг холбогдох
номын сангуудаас олж үзэж болно оо,
түүнээс онлайн байхгүй байх аа. Хуучин
шинжлэх ухааны соёлын төв гэж байсан
тэнд оюуны өмч хамгаалах төвийн номын
санд судалгааны ажил дээр хийгдсэн бүх
бүтээл байдаг, одоо ч байгаа, нэр нь өөр
болсон байж магад.
7. Программ
хангамж нээлттэй хөгжүүлнэ гэдэг
хөгжүүлэгчид бие биеэсээ суралцах,
хөгжүүлэгчид цаашид өөрөө юуг яаж өөрөө
бүтээж чадах аа олж хардаг хэрэгсэл шиг
санагддаг. Юу юу хийгдэх юм ямар хэсэг
нь ямар ямар лицензтэй байхаар байх
гээд олон зүйлийг бодох хэрэгтэй байх
гэж бодогдов.
Ёсолсон,
Эрдэнэчимэг
3 жилийн өмнө нэг бичээд таг болжээ... Уг нь надаас олигтойхон тууштайхан шиг хүн байсан бол ядаж нэг эхлүүлээд бүтсэн бүтээгүй нэг үр дүн гарсан л байх байсан байх даа...Ямар ч байсан дахиад өөртөө нэг сануулаад орхиё...
To unsubscribe from this group and stop receiving emails from it, send an email to mongol-bichgee-se...@googlegroups.com.