Монгол фонт

438 views
Skip to first unread message

tugi e

unread,
Jan 3, 2012, 8:55:56 AM1/3/12
to mongol-bich...@googlegroups.com
Сайн байцгаана уу?

Та бид хэдийг хэдэн жил фонт хийнэ гэж хоосон ярилцаж байх хооронд mongolfont.com-ыг ажиллуулж буй өвөр Монгол залуу аль хэдийн дармал болон бичмэл GPL 2.0 лицензтэй фонт OpenType болон AAT хэлбэрээр хийчхэж. Хазсан алимны Safari хөтөч саяхнаас босоо лэйоут дэмждэг болсныг хэлэх үү, AAT фонтыг нь суулгаж үзлээ, Хазсан алим дээр сайхан харагдаж байна. Дэлгэцийн агшинг нь хавсраад явууллаа.

Бид нар уг нь фонтны дүрэм шалгах гээд OpenMN дээр энэ хуудсыг үүсгэсэн дээ: http://mongol.openmn.org/index.php?title=%D0%94%D2%AF%D1%80%D0%BC%D0%B8%D0%B9%D0%BD_%D1%84%D0%B0%D0%B9%D0%BB

Хэл ус боловсрол сайтай нөхдүүдээс энэ өвөр Монгол залуугийн хийсэн фонтыг суулгаад дээрх дүрмүүдийг шалгаад өгөх хүн байна уу? Фонт нь GPL лизентэй юм байна. Энэ нөхөртэй холбоо бариад хамтарч ажиллая гэвэл яах бол?

Сүүлийн үед манай сүлжээний ажил зогсчхов уу даа? Нацаг бид хоёр уг нь аль жилийн өмнө Монгол бичгийн дэмжлэгийг Harfbuzz руу оруулсан. Удахгүй Firefox, Chrom болон Qt дээр тэр дэмжлэг орох байх. Тэгвэл уг нь бүх цахим хөтчүүд Монгол бичиг дэмждэг болчих гээд байгаа юм.

Төгөлдөр
screenshot.png

Ochko

unread,
Jan 6, 2012, 10:35:14 PM1/6/12
to mongol-bich...@googlegroups.com
Mongolian Type Writer ийг хийсэн хүн мөн үү? Тийм бол би уулзаж
ярилцаж чадах байх

2012/1/3 tugi e <tugs...@yahoo.com>:

> --
> Танд хасагдах болон бусад тусламж хэрэгтэй бол
> http://groups.google.com/group/mongol-bichgee-sergeeye/ хаягаар бүлгэмийн
> хуудас руу орж Хуудас хэсгээс Шинэ гишүүдэд зориулсан бичлэг рүү орж авна
> уу.

Bat-Erdene Chimeddorj

unread,
Jan 7, 2012, 8:30:14 PM1/7/12
to mongol-bich...@googlegroups.com
Би биш шvv

enkh

unread,
Jan 8, 2012, 4:36:54 AM1/8/12
to Монгол бичгээ сэргээе
Windows XP дээр IE8/9, Google Chrome, Safari (latest version)
броузерүүдэд монгол бичгийг дэмжиж зөв гарч байна.
Хамгийн гайгүй нь Google Chrome шиг санагдлаа.
Firefox-т болохгүй байна.
Алмас-ын монгол үсгийн хувьд янз бүрийн жижиг алдаанууд байна.

Монгол фонтын тухайд гэвэл худам монгол, тод үсэг, манж үсгүүд,
дөрвөлжин үсгийг багтаасан нэг фонт хийлээ.
Нарийвчлан шалгаж байна.Удахгүй энд татаж авахаар байрлуулна.
Дөрвөлжин үсгийг Windows Vista/7 систем дэмжиж зөв харуулна, харин XP-
д боломжгүй байна.


On Jan 3, 9:55 pm, tugi e <tugst...@yahoo.com> wrote:
> Сайн байцгаана уу?
>
> Та бид хэдийг хэдэн жил фонт хийнэ гэж хоосон
> ярилцаж байх хооронд mongolfont.com-ыг ажиллуулж буй өвөр Монгол залуу
> аль хэдийн дармал болон бичмэл GPL 2.0 лицензтэй фонт OpenType болон AAT
>  хэлбэрээр хийчхэж. Хазсан алимны Safari хөтөч саяхнаас босоо лэйоут
> дэмждэг болсныг хэлэх үү, AAT фонтыг нь суулгаж үзлээ, Хазсан алим дээр
> сайхан харагдаж байна. Дэлгэцийн агшинг нь хавсраад явууллаа.
>

> Бид нар уг нь фонтны дүрэм шалгах гээд OpenMN дээр энэ хуудсыг үүсгэсэн дээ:http://mongol.openmn.org/index.php?title=%D0%94%D2%AF%D1%80%D0%BC%D0%...


>
> Хэл ус боловсрол сайтай нөхдүүдээс энэ өвөр Монгол залуугийн хийсэн
> фонтыг суулгаад дээрх дүрмүүдийг шалгаад өгөх хүн байна уу? Фонт нь GPL
> лизентэй юм байна. Энэ нөхөртэй холбоо бариад хамтарч ажиллая гэвэл яах
> бол?
>
> Сүүлийн үед манай сүлжээний ажил зогсчхов уу даа? Нацаг бид хоёр уг
> нь аль жилийн өмнө Монгол бичгийн дэмжлэгийг Harfbuzz руу оруулсан.
> Удахгүй Firefox, Chrom болон Qt дээр тэр дэмжлэг орох байх. Тэгвэл уг нь
>  бүх цахим хөтчүүд Монгол бичиг дэмждэг болчих гээд байгаа юм.
>
> Төгөлдөр
>

>  screenshot.png
> 431KViewDownload

Reply all
Reply to author
Forward
0 new messages