Сайн байцгаана уу,
Кириллээс Монгол бичиг рүү өгүүлбэрээр хөрвүүлдэг хөрвүүлэгч хийх
боломж хэр вэ? php эсвэл python ашиглаад ийм хөрвүүлэгч нээлттэй
байдлаар хөгжүүлцгээвэл ямар вэ?
http://dict.num.edu.mn/ -ны агуулга нээлттэй байдлаар тавих боломж бий
юу? Байхгүй бол
http://toli.query.mn дуусгаад үгийн санг ашиглаж болох
байх. Мэдээж тухай бүрт нь баяжуулаад явахад болох биз. Кирилл бичвэр
ороод ирэхэд хөрвүүлээд олдоогүй үг гэх мэтийг шууд бааз руу нэмээд
шинээр утгийг нь Монгол бичгээр оруулж байхаар оноогоод өгвөл
хөрвүүлэлт хийх үед олдоогүй үгийг шууд толины баазад нэмэгдээд тэрийг
нь сайн дурын гишүүд ороод Монгол бичгээр болгоод нэгтгээд Монгол
хэлнийхэн маань шалгаад албан ёсоор нэмээд явж болмоор юм шиг ээ? Их л
удаан бодож мөрөөдөж явна хийгээд эхлүүлээд л явахгүй бол болохгүй
бололтой. Ядаж эхлэлийг нь тавьцгаах уу? Миний хувьд php mysql байвал
дэмжээд оролцоод явах хүн нь илүү олон байх болов уу гэж бодож байна?
python ч гэсэн сүүлийн үед хүмүүс их ашиглаад байгаа.
Бүхэл бүтэн 2 өөр хэлний хооронд орчуулагч биш болохоор бас болчмоор
юм болов уу гэж бодож байна. Уг нь
http://dict.num.edu.mn/
хөгжүүлэгчид кодноосоо нээлттэй хуваалцах боломжтой бол нэлээн асуудал
шийдэгдэх байх тээ? Монгол бичгээс Кирилл рүү хөрвүүлэгч бол хийхгүй
байх хэрэгтэй байх. Кириллээс зөвхөн Монгол руу хөрвүүлдэг болчихвол
одоо байгаа бүх кирилл текстийг Монгол бичиг рүү хөрвүүлэн тэр чигээр
нь ашиглах боломжтой болно гэсэн үг гэж бодож байна.
Алмас