Хэлээд хэлээд засардаггүй НЭГ АЛДАА байна аа
Энэ алдаа одоо
энэ толь бичгийг хэрэглэхэд бүүр тод харагдаж байна. Учир нь Толь бичигт шивэгдсэн үгс Яг НЭГДСЭН КОДын стандартын дагуу хийгдсэн учраас Харьяалахын тийн ялгалын "У" нөхцөл энэ фонт дээр бас буруу харагдаж байна.
Мөн энэ толь бичигтэй холбоотой алдааг хэлэхэд: Хэрвээ УРУУ гэдэг үгийг тийн ялгалын нөхцөл гэж авсан бол өмнө нь NNBSP формат контроллер товч дарах нь зөв юм шиг боловч энэ нь Монгол бичигт тийн ялгалын нөхцөл гэхээсээ биеэ даасан үг биш юм уу?

--
Олхонууд Д.Лхагвасүрэн
--