Сайн байцгаана уу?
Бидний хэдэн найзууд монгол бичиг гэж өдөр нь санаж шөнө нь зүүдлэх шахуу явдгийн хувьд орчин үеийн хүмүүс монгол бичиг гэхээр л үлгэр домог зүйр үг, хааяа хаа нэг газраа шивүүлэх гэж эсвэл ханан туургандаа өлгөх гэж бичдэг гэж боддог шиг тийм Үхмэл Үлдэгдэл Олдвор битгий болчхоосой гэж бодож явдаг юм.
Тиймээс үүний эсрэг ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэж зүтгэсний хүчинд монгол бичгээр бичигдсэн юникод бичгийн бага ч гэсэн сан бүрдүүлэх зорилготой онлайнаар уншиж бичих боломжтой СОНИН , хүмүүсийн сонирхолд нийцсэн зурагт мэдээ сэлтийг нийтлэх зорилготой фэисбүүк ХУУДСУУД, монгол бичгээр компьютерт бичихэд над мэтийн мэдээлэл технологийн биш мэргэжилтэй хүмүүст тулгарч байгаа асуудлуудыг шидэхэд туслах зорилготой БЛОГ зэргийг ажиллуулж ирсэн юм. Эдгээрийг жагсаая