Re: [Mongol Bichig] Digest for mongol-bichgee-sergeeye@googlegroups.com - 17 Messages in 1 Topic

32 views
Skip to first unread message
Message has been deleted

Olkhonut D. Lhagvasuren

unread,
Dec 17, 2013, 2:51:59 AM12/17/13
to mongol-bich...@googlegroups.com
Мэдээж нэг л өдөр түс тас сольж болохгүй шүү дэ хэхэхэ,  Үүний чинь аажуу алгуур алсын бодлоготой хийх хэрэгтэй. Ер нь би хэзээ ч шууд одоо сольсон нь дээр гэж гэнэн юм яриагүй шүү дэ.


2013/12/17 Hasha J. <hasher...@gmail.com>

sain baina uu,

undsen temdegtiig delgetsend haruulah uyed yaaj haragdahiig todorhoilohod MVS bolo  FVS-g hereglene. edgeer ni durslegdeh temdegtuud (NNBSP) bish harin udirdlagiin temdegtuud.

text zuvhun undsen temdegt bolon udirdlagiin temdegtees togtono. udirdlagiin temdegtiig (jishee ni google iin)  hailtand heregsehgui. tegeheer zuvhun undsen temdegteer haina gesen ug. harin yaaj haragdahiig program esvel font engine udirdlagiin temdegtiig ashiglaj shiiddeg.

umnu gol asuudal ni bosoo chigleliig demjdeg layout engine baihgui baisan. teriig bid nar shiidehgui harin apple, microsoftiin nuhduud shiiddeg. gehdee odoo gaigui bolj bgaa baih.

bi mongol bichgiin programiig 2 garaa urguud demjine. yalanguya ertnii dursgal baidlaar. gehdee iim hund uyed kirill bichgees salah ni aimar sanagdaj baina. ene huniig yaagaad iim yariad baigaag oilgoj baina. buh zuiliig sudalj tootsoj shiidver gargahgui bol dahiad l buun achaa shuu dee. 50 jiliin daraa mongol bichig ruu shiljih ni zuv baih ch yum biluu.

hundetgesen,
j. hash-erdene

On Dec 16, 2013 11:56 PM, <mongol-bich...@googlegroups.com> wrote:

Group: http://groups.google.com/group/mongol-bichgee-sergeeye/topics

    banzragch turbold <btur...@hotmail.com> Dec 16 06:06AM +0100  

    Alus gej l unshigdana shuu dee, teneg l bish bol busdiig duudah shaardlaggui shuu dee
     
    Sent from my iPad
     

     

    enkh <mon_...@yahoo.com> Dec 15 09:28PM -0800  

    Юникод дээр худам монгол бичгээр *алус, алос, алүс, алөс* гэж дөрвөн өөр
    янзаар бичсэн байгаа юм. Учир нь үүндээ.
     
    On Monday, December 16, 2013 1:06:13 PM UTC+8, Turbold Banzragch wrote:

     

    "Olkhonut D. Lhagvasuren" <lhagva...@gmail.com> Dec 16 03:03PM +0900  

    Тийм учраас буруу бичсэн үг чинь гүүглээс хайгаад олдохгүй гэсэн үг
    *алус *гэдэг
    нь л олдох болно. Мөн ЭНЭ МЭТ эдиторууд <http://unsen-sambar.com/>дээр
    монгол бичгээр зөв галиглан бичихэд толь бичгээс автоматаар шалгагдан зөв
    буруу бичиж байгаагаа давхар шалгаад явдаг учраас буруу бичвэл зөв үр дүн
    гарахгүй байх болно.
    Тэглээч шинээр хийгдээд хөгжиж байгаа юмнд нэг ч нэмэр оруулахгүй байж
    дандаа ингэж нус нааж явахаараа яадаг юм.
     
     
    2013/12/16 enkh <mon_...@yahoo.com>
     

     

    Almas <al...@dusal.net> Dec 16 03:10PM +0800  

    Алингаар нь ч бичсэн зөвөөр авдаг ч хийж болно. Програмчлал шүү дээ. Хайдаг
    ч хийж болно. Гэхдээ гүүгл энэ тэр бол хайхгүй байх. Алөс алос.алус аль
    нэгээр нь бичсэн байхад автоматаар юникод дээр толиноосоо сонгодог гарын
    драйвер хийчихэд л болох байх гэж бодож байна. Бас ж з гэх мэт.
    On Dec 16, 2013 2:03 PM, "Olkhonut D. Lhagvasuren" <lhagva...@gmail.com>
    wrote:
     

     

    enkh <mon_...@yahoo.com> Dec 16 05:03AM -0800  

    алингаар нь ч бичсэн зөв байх???
    програмчлалаар шийдэх зэрэг аль аль нь төгс шийдэл биш шүү дээ.
     
     
    Тэгээд бас нэг юм хэлэхэд одоогийн худам монгол бичгийн юникод стандарт төгс биш юм. Анхны хувилбар гэж үзэж болно.
     
    MVS хэрэггүй, FSV1, FSV2, FSV3 гэж ялгах хэрэггүй ганцхан байхад болоо гэх мэт.
     
    Худам монгол бичгээр бичих үед хүн болгоны ширээний ном "зөв бичих толь" гээч болох юм. Хятадад ханзны толь гэж байдаг шиг, тийм тольгүйгээр энгийн хар толгойт хүмүн ер барахгүй. Нэг бичгийн хүн хөлсөлж таарах байх.

     

    "Olkhonut D. Lhagvasuren" <lhagva...@gmail.com> Dec 16 10:28PM +0900  

    Хэн ч төгс гэж хэлээгүй. MVS, FSV1, FSV2, FSV3 гарч ирсэн шалтгааныг судалж
    үзээд ийм юм ярих хэрэгтэй. Бүх юм цаанаа учиртай, Харин хэрэглээнд үүнийг
    яаж хялбарчлаж болох вэ гэдэг нь хөгжүүлэгчдийн асуудал. Хэрвээ ҮНСЭН
    САМБАРЫГ хэрэглэж үзсэн бол тэр MVS, NNBSP болон FSV-ийг огт бодохгүй гээр
    шууд бичээд явж болохоор зохиосон байгаа. Та биднийг зовоож халшруулж
    байгаа зүйл бол монгол бичиг биш Монгол бичгийн ВИНДОВСт суугдсан монгол
    бичгийн гар буюу Keyboard л юм. Хэрвээ францаар бичиж үзсэн бол эдгээр шиг
    үл хэвлэгдэх дүрс тодорхойлогчид олон байдаг гэдгийг та мэдэх байсан байх.
    Өөр бас олон хэлэнд энэ мэт үл хэвлэгдэх дүрс хянагч болон MVS, NNBSP шиг
    цагаан зай гэж бий.
     
     
     
    2013/12/16 enkh <mon_...@yahoo.com>
     

     

    Almas <al...@dusal.net> Dec 16 09:35PM +0800  

    Хариулт +1
     
    Үнсэн самбар бас л гоё болж байна шүү. Нээлттэй эх үү? Хаалттай юу? код нь?
    On Dec 16, 2013 9:29 PM, "Olkhonut D. Lhagvasuren" <lhagva...@gmail.com>
    wrote:
     

     

    "Olkhonut D. Lhagvasuren" <lhagva...@gmail.com> Dec 16 10:37PM +0900  

    Код нь ямар гэдгийг Нацаг л мэдэх байх да. Би сайн мэдэхгүй юм.
     
     
    2013/12/16 Almas <al...@dusal.net>
     

     

    enkh <mon_...@yahoo.com> Dec 16 05:49AM -0800  

    Keyboard асуудал биш, харин системийг аль болох зөв хэн ч хэрэглэж болдог аль болох төгс болгох нь чухал.
     
    MVS, FSV123 - ийн хувьд ойлгомжтой анхны юм шүү дээ. Тэгээд ч гол хүн нь монгол бичиг мэддэггүй, цэвэр компьютерийн хүн байсан нь мэдэгдэж байгаа юм.
    NNBSP бол тэртээ тэргүй юникод стандартын олон улсын тэмдэгт шүү дээ.
     
    Тиймээс худам монгол бичгийн цахим орчны систем буюу хуульчлал гэх юм уу даа... -ийг аль болох төгс болгох дээр анхаарах хэрэгтэй.
    Ямар ч гэсэн өнөөдөр худам бичиггүйгээр Монгол улс, монгол хүн сөнөж алга болох дээрээ тулаагүй байна.

     

    "Olkhonut D. Lhagvasuren" <lhagva...@gmail.com> Dec 16 10:55PM +0900  

    Гол хүн нь Монгол бичиг мэддэггүй байсан гэж худлаа л да. алдас болох вий.
    Монгол, Өвөрмонгол гээд олон улсын сургуулиудын багш нар энийг хамтарч
    боловсруулсан байдаг юм шүү.
    Юун систем яриад байна? Виндовсийг яриад байна уу? Keyboard систем гэж юм
    бас байдаг юм уу?
     
     
    2013/12/16 enkh <mon_...@yahoo.com>
     

     

    enkh <mon_...@yahoo.com> Dec 16 06:21AM -0800  

    М. Эрпэнэчимэг гэж монгол хүний нэр байдаг ш дээ.
    Монгол бичиг мэддэггүй гэж удирдагч гадаад хүнийг нь хэлсэн юм.
     
    Систем гэж юникод болон бусад стандартуудыг хэлж байгаа юм. Хаа очиж одооны стандарт юу ч үлдээлгүй, бүр хамаагүй илүүг багтаасан байгаа шүү.
     
    Дахин хэлэхэд keyboard гол асуудал биш.

     

    "Olkhonut D. Lhagvasuren" <lhagva...@gmail.com> Dec 16 11:24PM +0900  

    одооны стандарт гэж юув? Стандарт гаргана гэчхээд гаргаагүй л байгаа биз
    дэ? Гаргачихсан мөртлөө зарлахгүй байгаа юм уу?
     
     
    2013/12/16 enkh <mon_...@yahoo.com>
     

     

    enkh <mon_...@yahoo.com> Dec 16 06:35AM -0800  

    Би ойлгомжгүй биччихэж.
    Юникодын худам монгол бичгийн стандарт гэж тодруулъя.
     
    хийх өөрялөлтүүд:
    1. MVS -ийг бүрмөсөн хасах
    2. ганцхан FSV тэмдэгт байх
     
    бүх авиаг ялгаж харуулдаг стандарт фонт байх гэх мэт.
     
    асуудал байна оо байна. яарах хэрэггүй төгс юм бүтээж хэрэглэх хэрэгтэй.
     
    олон асуудал байна. эдгээрийг

     

    "Olkhonut D. Lhagvasuren" <lhagva...@gmail.com> Dec 16 11:36PM +0900  

    Хэхэхэ, хасна танана гэдэг аргаа барсан санаа л да.
     
     
    2013/12/16 enkh <mon_...@yahoo.com>
     

     

    Almas <al...@dusal.net> Dec 16 10:44PM +0800  

    Бүх авиаг фонтоор ялгах аа?
     
    Тэр бол утгагүй. Тэгвэл ёстой жинхэнэ гүүглээс халх хүн нэг өөр,
    дөрвөд хүн нэг өөр, буриад хүн нэг өөр хайх болчихно. Тиймээс бүгд өөр
    өөрөөр бичээд хайлаа гэхэд л нэг үр дүн гаргаж өгдөг байх хэрэгтэй.
    Үүний тулд нэг стандарт гарын драйвер байх хэрэгтэй. Гар нь өөрөө
    алус, алүс, алөс, алос гээд бичихэд шууд алус болгоод л шивчихдэг
    байхад болно гэсэн үг. Энэ тохиолдолд энэ 4 янзаар бичдэг бүх хүн
    ижилхэн алус гээд бичээд оруулна. Гүүгл бас энэ нэг л үг гэж бодно.
    Хүмүүс өөрсдөө бол яаж уншиж яаж ч бичиж болно. Харин эцсийн дүнд алус
    гэсэн ганц үг байна. Бас хүн хайхдаа алингаар нь ч бичээд оруулсан
    алус гээд л гарын драйвер оруулах алусыг л угаасаа хайлтын програм
    гаргаж өгнө. Бас стандартад илүү зүйл байж болно заавал хасах
    шаардлагагүй. Хэрэглэмээргүй бол хэрэглэхгүй явахад л болно. Ер нь
    стандарт гэдэг бол тэгэх гэж хийгдэж байгаа. Харин дутуу юм байвал
    үнэхээр нэмээд оруулаад байж болно. Харин фонт гарын драйвер дээрээ
    яаж тэр стандартыг ашиглаж програмаа хийх вэ, компьютерт яаж дүрслэх
    вэ гэдгийг хүмүүс бид өөрсдөө хийх ёстой. Тэрнээс биш програмд
    тааруулаад стандарт, эсвэл бичгээ өөрчилнө гэвэл утгагүй байх гэж
    бодож байна.
     

     

    Almas <al...@dusal.net> Dec 16 10:47PM +0800  

    Бас кириллээр галиглах нь миний бодлоор буруу утгагүй зүйл. Түүний
    оронд галиглаж бичихдээ Латин баримтлах хэрэгтэй.
    Ингэвэл у ү адилхан u, ө ү адилхан о болчихно. Дээр нь хөрвүүлэлт
    хийхэд тэртээ тэргүй кириллээс өөр толиор хөрвүүлэлт хийнэ. Тиймээс
    кириллээр галиглаад байх ямар ч шаардлага огт байхгүй гэж боддог.
     

     

--
--
Танд хасагдах болон бусад тусламж хэрэгтэй бол http://groups.google.com/group/mongol-bichgee-sergeeye/ хаягаар бүлгэмийн хуудас руу орж Хуудас хэсгээс Шинэ гишүүдэд зориулсан бичлэг рүү орж авна уу.
 
---
You received this message because you are subscribed to the Google Groups "Монгол бичгээ сэргээе" group.
To unsubscribe from this group and stop receiving emails from it, send an email to mongol-bichgee-se...@googlegroups.com.
For more options, visit https://groups.google.com/groups/opt_out.

--
--
Танд хасагдах болон бусад тусламж хэрэгтэй бол http://groups.google.com/group/mongol-bichgee-sergeeye/ хаягаар бүлгэмийн хуудас руу орж Хуудас хэсгээс Шинэ гишүүдэд зориулсан бичлэг рүү орж авна уу.
 
---
You received this message because you are subscribed to the Google Groups "Монгол бичгээ сэргээе" group.
To unsubscribe from this group and stop receiving emails from it, send an email to mongol-bichgee-se...@googlegroups.com.
For more options, visit https://groups.google.com/groups/opt_out.

Almas

unread,
Dec 17, 2013, 3:07:50 AM12/17/13
to mongol-bich...@googlegroups.com

Яагаад болдоггүй юм бэ? Кириллээс үсэг хасах, эсвэл Латин болгоно гэж хүмүүс яриад л байна даг. Тэрний оронд Монгол бичиг рүү шилжүүлэх нь дээр. Бас хойш тавиад байх ч хэрэг байхгүй л гэж боддог. Ямар ч ялгаагүй. Харин яаж гэдэг нь л чухал байх. Кириллтэй хослуулж 10-аад жил явж байгаад яваандаа кириллийг хасаад л болчихно л гэж боддог.

Reply all
Reply to author
Forward
0 new messages