Ямар компьютер, програм дээр бичиж байгаагаас болоод тэгж гарна. Юникодоороо бол нэг л хэлбэртэй. харин үгийн эхэн дунд өөр гарах асуудлыг фонтоороо шийддэг. Эхлээд туршиж үзэхийн тулд Windows Vista болон түүнээс хойш гарсан Үйлдлийн системийн хувилбар дээр Notepad програм эсвэл яхоо мессенжерт бичиж үзэхийг зөвлөе.
Харин ворд 2007 болон түүнээс хойших хувилбарт тохиргоо хэсэгийн (Word options- Popular- Language settings- Enabled editing languages ) хэсэгт Mongolian (traditional Mongolian) гэж нэмж өгвөл вордын Page layout - Text Direction-
Vertical for Mongolian гэсэн сонголт гарч ирнэ. Ингээд босоогоор зүүнээс баруун тийш мөр шилжин бичих боломжтой болно. Харин ворд дээр бичихэд үсгүүд эхэн дунд ордгоороо гарах боловч хадгалаад хааж, нээхээс нааш үсгүүд нуруугаараа нийлэхгүй харагдаад байдаг асуудал бий. Түүнийг шийдэхдээ
http://mongolfont.com/ -оос монгол гарын суулгац авч суулгаад бичихэд болж байна лээ.
--
Олхонууд Д.Лхагвасүрэн
--
Olkhunut D.Lkhagvasuren