Fw: Geology.MN Mongolia Mineral Exploration Roundup 2011

115 views
Skip to first unread message

Ganhuyag Purevochir

unread,
Mar 2, 2011, 10:11:25 PM3/2/11
to naturesc...@yahoogroups.com, mongolb...@yahoogroups.com, mongol...@yahoogroups.com, mnetmongolia
FYI,
 
Best regards,
Gankhuyag
----------------------------------------
Wildlife Science and Conservation Center

----- Forwarded Message ----
From: Zolboo G <g_zo...@yahoo.com>
To: geo...@yahoogroups.com
Sent: Thu, March 3, 2011 11:06:39 AM
Subject: Geology.MN Mongolia Mineral Exploration Roundup 2011

 

MMER 2011
Улаанбаатар
2011 оны 03-р сарын 24 - 26
ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨЛ
ГЕОЛОГИЙН 3 ДАХЬ ХУРАЛ

          Эрдэс Баялаг, Эрчим Хүчний Яам, Ашигт Малтмалын Газар, Мэргэжлийн Хяналтын  Ерөнхий Газар, "Монголын Үйлдвэрлэлийн Геологчид" Холбоо, Монголын Геологийн Холбоо, ШУТИС-ийн Геологи, Газрын Тосны Сургууль, МУИС-ийн Газарзүй, Геологийн Сургууль, Монгол улсын Өрөмдлөгийн Холбоо,  Монголын Геофизикчдын Холбоо, ШУА-ийн Геологи-Эрдэс Баялгийн Хүрээлэн хамтран эрдэс баялаг, геологи-хайгуулын салбарт ажилладаг мэргэжил нэгт нөхдөө цуглуулан нэгэн жилийнхээ ололт амжилтаа ярилцаж улмаар цаашдын ажилдаа шинэ санаа, шийдвэрлэх асуудлын зөвлөмж гаргах зорилготой ээлжит “MONGOLIA MINERAL EXPLORATION ROUNDUP 2011” чуулга уулзалтыг гуравдугаар сарын 24-26 өдрүүдэд Улаанбаатар хотноо Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд зохион байгуулах болсныг Танд албан ёсоор мэдэгдэхэд таатай байна.

          Энэ удаагийн чуулга уулзалтын товч агуулга та бүхэн хэрхэн оролцох боломжийг нэгтгэн доор харуулав.

          1. Монгол орны геологи-стратиграфи, тектоник-магматизм, ашигт малтмал-металлогени, эрэл-хайгуулын аргачлал, салбарын эдийн засаг ба менежмент болон гидрогеологи-геоэкологийн асуудлуудыг хөндсөн, мөн хувийн хөрөнгөөр хийгдэж буй геологи-хайгуулын ажлын үр дүн сэдэвт илтгэлүүд  хэлэлцүүлэг явагдана. Та бүхэн өөрсдийн компаний геологи-хайгуулын ажлын үр дүнгээр аман ба ханын илтгэл тавих боломж нээлттэй.

          Илтгэгч  компани болон хувь хүн зөвшөөрсөн тохиолдолд “ХАЙГУУЛЧИН” сэтгүүлийн 44 дэх дугаарт илтгэлүүд хэвлэгдэн хурлын үеэр тараагдана. Илтгэл оруулах бол проф. С. Жаргалан багштай яаралтай холбогдоно уу. Утас-99239467. И-мэйл хаяг: jrg...@yahoo.com.This email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it

          Сэдэв тус бүрээр шилдэг аман илтгэл 3, ханын илтгэл 1-ийг тусгай комисс шалгаруулан MMER 2011 өргөмжлөл дурсгалын зүйл гардуулна.

          2. Манай геологчдын эх орноосоо цуглуулсан гайхамшигт төрх, тогтоц бүхий чулуу, эрдэс, хүдрийн дээжсийн үзэсгэлэнг хурлын үеэр  2 өдөр хамт зохион байгуулж, тэдгээрийг 3 төрлөөр шалгаруулан  MMER 2011 өргөмжлөл дурсгалын зүйл гардуулна.

          3. MMER 2011 чуулга уулзалтыг олон улсын хэмжээний хуралдаан болгон англи хэлний орчуулгатай явуулах болно.

          4. “Ураны ордын геологи ба эрэл хайгуулын аргачлал” сэдвээр ОХУ болон Монгол улсын ураны судалгаанд оролцож, 30 гаруй жил энэ чиглэлээр ажилласан ОХУ-ын геологич Будунов А.А нэг өдрийн сургалт /workshop/ 2011 оны 03 сарын 26-нд ШУТИС, ГГТС-ийн  232 тоотод орос хэлнээс  монгол орчуулгатай явагдана.  Хүний тоо 25-30 хязгаартай ба төлбөр нэг хүний 120000

          Лекцийн сэдвүүдийг урьдчилсан байдлаар доор харуулав. Дэлгэрэнгүй мэдээллийг Д.Бат-Эрдэнэ 99110674, bat-er...@monnis.com; Г.Золбоо 99022802; g_zo...@yahoo.com авна уу.This email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it This email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it

1. Основные свойства урана и его минеральные формы. 1. Ураны үндсэн шинж тэмдгүүд, түүний минералууд (20 мин)
2. Известные в мире основные типы урановых месторождений. 2. Дэлхий дээрхи ураны үйлдвэрлэлийн ордуудын гол төрлүүд (20 мин)
3. Геологическая изученность территории Монголии на уран. 3. Монгол улсын ураны судалгааны түвшин (20 мин)10 мин завсарлага
4. Металлогения Монголии по урану, ресурсы и запасы 4. Монгол улсын ураны металлогени, нөөц, баялаг (30 min)
5. Урановые рудные формации Монголии настоящее - будущее 5. Монгол улсын ураны хүдрийн формацууд, өнөөдөр – маргааш (30 мин) 10 мин завсарлага
6. Геология месторождений: - гидрогенных месторождений - гидротермальных месторождений 6. Ураны ордуудын геологи a. Гидрогени ордууд b. Гидротермаль ордууд (40 мин)
7. Поисковые критерии: - гидрогенных месторождений - гидротермальных месторождений 7. Эрлийн шинж тэмдгүүд a. Гидрогени ордууд b. Гидротермаль ордууд (40 мин) 1 цагийн завсарлага
8. Методика поисков и разведки /что обязательно надо делать/: - гидрогенных месторождений - гидротермальных месторождений 8. Ураны ордуудын эрэл, хайгуулын аргачлал, заавал хэрэглэх аргууд a. Гидрогени ордууд b. Гидротермаль ордууд (40 мин)
9. Кондиции для подсчёта запасов - гидрогенных месторождений - гидротермальных месторождений 9. Ураны ордын нөөц бодох кондици a. Гидрогени ордууд b. Гидротермаль ордууд (30 мин) 10 мин завсарлага
10. Методы разработки, обогащения и извлечения урана из руд: - гидрогенных месторождений - гидротермальных месторождений 10. Ураны хүдрийг олборлох, баяжуулах, ураныг ялгаж авах аргууд: a. Гидрогени ордууд b. Гидротермаль ордууд (40 мин)
11. Конечный продукт и как он делается - атомное топливо - атомное оружие 11. Ураны эцсийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл: a. Цөмийн түлш b. Цөмийн зэвсэг (20 мин) 10 мин завсарлага
12. Экологические исследования при проведении геологоразведочных и добычных работ. 12. Ураны ордуудын геологи- хайгуулын ажил, олборлох үеийн байгаль орчин, экологийн судалгаа (20 мин) ХААЛТ – 10 мин

          5. “Геологи-хайгуулын ажлын үр дүн, ашигт малтмалын баялаг болон хүдрийн нөөцийн талаар тайлан гаргах тухай Австралийн кодекс /ЖОРК кодекс/” тухай Австралийн Resource Industry Consultants  CSA Global Pty Ltd компаний захирал Gerry Fahey ба Jacqui Coombes нар нэг өдрийн сургалт/workshop 2011 оны 03 сарын 26-нд ШУТИС, ГГТС-ийн  230 тоотод монгол хэлнээс  монгол орчуулгатай явагдана. 
          Хүний тоо 25-30 хязгаартай ба төлбөр нэг хүний 125000₮ Дэлгэрэнгүй мэдээллийг авах бол проф. С. Жаргалан багш, Ч.Энх-Амгалан нартай холбогдоно уу.

          6. Компани, байгууллага, аж ахуйн нэгж үзэсгэлэнгийн 1 х 2 х 2,5м хэмжээтэй талбайг 2 өдрийн 100 000₮ түрээслэн өөрсдийн байгууллагын үйл ажиллагааг сурталчилж болно. 1 000 000 төгрөгөөс дээш хандив өргөсөн байгууллага хувь хүнд үзэсгэлэнгийн талбай үнэ төлбөргүй.

          7. MMER 2011 үйл ажиллагааг дэмжин хандив өргөх боломжтой бөгөөд спонсор компаниудын лого нь MMER 2011 хурлын хэвлэлийн бүх бүтээгдэхүүн дээр тавигдан сурталчлагдана. Хандив өргөх талаар холбогдох бол Г.Золбоо: Утас-99022802. И-мэйл хаяг: g_zo...@yahoo.com, проф. С.Жаргалан багштай холбогдоно уу. Утас-99239467. И-мэйл хаяг: jrg...@yahoo.com.This email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it This email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it

          8. "Монголын Үйлдвэрлэлийн Геологчид" Холбоо, Монголын Геологийн Холбоо, Монгол Улсын Өрөмдлөгийн Холбоо, Монголын Геофизикчдын Холбоо хамтран эрдэс баялаг, геологи-хайгуулын салбарын тодорхой шаардлага хангасан нэг хүнийг "Алдарт хайгуулчин"-аар 3 жил тутамд шалгаруулан цол,тэмдэг, мөнгөн шагналаар урамшуулж байхаар түрүү жил шийдвэрлэснийг Та бүхэнд дахин сонордуулахад таатай байна. Өөрсдийн компанид ажилладаг хүнээ тодорхойлон шагнуулах боломж Танд нээлттэй байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Г.Золбоотой холбогдоно уу. Утас-99022802. И-мэйл хаяг: g_zo...@yahoo.comThis email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it

          9. MMER 2011 чуулганд оролцох хураамжийн хэмжээ геологч-10 000₮, оюутан-1000₮ байна.

          10. MMER 2011 чуулганы хураамж болон хандивыг доорх дансанд шилжүүлнэ.

Дансны мэдээлэл:
Банк: Хаан;
Салбар: Баруун Хүрээ
Харилцагч: "Монголын Үйлдвэрлэлийн Геологчид" Холбоо
Данс: 5029666223

          MMER 2011 арга хэмжээ нь эрдэс баялаг, геологи-хайгуулын салбарын төрийн байгууллагууд болон төрийн бус байгууллага-холбоод, мэргэжлийн сургуулиуд, хүрээлэнгийн хамтран зохион байгуулж буй ашгийн бус үйл ажиллагаа бөгөөд бидний үйл ажиллагааг дэмжин оролцдог мэргэжилт нэгт нөхөд Та бүхэнд хурал зохион байгуулах зөвлөл талархал илэрхийлж байна.

          Хуралдаа идэвхтэй оролцоно уу.

          Зарууд www.monseg.mn; www.geos.mn; www.mda.mn, www.mram.gov.mn www.inspection.mn тавигдсан болно

Гүнээ хүндэтгэсэн,

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨЛ

# Статус Овог нэр, байгууллага Утас И-мэйл хаяг
1 Дарга Сэрээнэн Жаргалан /ШУТИС. ГГТС/ 99239467 jrg...@yahoo.comThis email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it
2 Нарийн бичгийн дарга Мижиддорж Энхжаргал /АМГ/ 99006556 mijiddorj_...@yahoo.comThis email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it
3 Комиссийн гишүүн Даш Бат-Эрдэнэ /МҮГХ/ 99110674 bat-er...@monnis.comThis email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it
4 Комиссийн гишүүн Дорж-Юндэн Алтанхуяг /ЭБЭХЯ/ 99021244 d_alta...@yahoo.comThis email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it
5 Комиссийн гишүүн Магсаржав Очирбат /Голден Хилл/ 99085258 ochir...@yahoo.comThis email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it
6 Комиссийн гишүүн Банзрагч Болд-Эрдэнэ /МГХ/ 99093913 geobol...@yahoo.comThis email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it
7 Комиссийн гишүүн Чулуунхүү Энх-Амгалан /Жем Проспекторс Монголиа/ 99996523 chenkh...@yahoo.comThis email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it
8 Комиссийн гишүүн Балдорж Баатарцогт /МХЕГ/ 99109559 b_...@yahoo.comThis email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it
9 Комиссийн гишүүн Ганцогт Золбоо /МҮГХ/ 99022802 g_zo...@yahoo.comThis email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it
10 Комиссийн гишүүн Мөнхжаргал Тодбилэг /ЭБЭХЯ/ 99883014 todb...@yahoo.comThis email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it
11 Комиссийн гишүүн Намсрай Мөнхбилэг /МУИС/ 99025099 mon...@yahoo.comThis email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it
12 Комиссийн гишүүн Даваа Ундармаа /МУӨХ/ 99764013 undarm...@yahoo.comThis email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it
13 Комиссийн гишүүн Дашдоржгочоо Одгэрэл /ШУА, ГЭБХ/ 99194190 d_od...@yahoo.comThis email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it
14 Комиссийн гишүүн Сэнгээ Мөнхбаатар /МГеофХ/ 99111485 muugii...@yahoo.com
 
Please confirm receipt!

ZOLBOO G

MONENERGEO LLC
GRAND PLAZA MANSION-1301,
2nd KHOROO, BAYANGOL DIST.,
PEACE AVENUE-46,
ULAANBAATAR,
MONGOLIA
MOB: +976-99022802
TEL: +976-70122477
FAX: +976-70122477
E-MAIL: g_zo...@yahoo.com



__._,_.___
Recent Activity:
.

__,_._,___

Reply all
Reply to author
Forward
0 new messages