ГЕО МЭДЭЭЛЭЛ

3 views
Skip to first unread message

Ochiroo

unread,
Jun 6, 2010, 4:13:58 AM6/6/10
to SCGIS Mongolia, Mongol Bird Club, MongolBioWeb, GEOS, Gegeen, MNET, NatureScience Kholboo, MGiS
ГЕО МЭДЭЭЛЭЛ



Metop-AVHRR (MA10)-ийн 10 өдрийн нийлбэр мэдээ

Posted: 05 Jun 2010 09:41 PM PDT

Metop-AVHRR (MA10)-ийн 10 өдрийн нийлбэр мэдээ

Европын холбооноос ашгийн бус, судалгааны чиглэлээр ашиглахаар Metop-AVHRR (MA10) 10 өдрийн нийлбэр мэдээг олон нийтэд ҮНЭГҮЙ тарааж эхэллээ. Энэхүү мэдээллийг EUMETSAT (Европын холбооны цаг уурын хиймэл дагуул) хөтөлбөрийн хүрээнд UMARF (Цаг уурын мэдээг цуглуулах, хадгалах алба)-ны мэдээллийн сан болон EumertCAST (EUMETSAT-ийн мэдээлэл түгээх систем) холбооны сувгийг ашиглаж Бельгийн шинжлэх ухааны бодлогын алба (BelSPO-Brusells)-ны дэмжлэгтэйгээр, Европын холбооны Хамтын судалгааны төв (JRC)-ийн Хөдөө аж ахуйн зайнаас тандан судлалыг хэрэглэж мониторинг хийх алба (MARS)-наас санхүүжүүлж SPOT-Vgt бүтээгдэхүүнийг тараагч VITO-Belgium ажиллуулж байна. Одоогоор 2009 оны 1-р сараас хойших мэдээнүүд бэлэн байгаа бөгөөд дараа сарын сүүлээр 2008 оны мэдээг бүрэн оруулах юм байна. Мөн агаар мандлын заслага, усны уурын нэмэлт мэдээллүүдийг цаг уурын станцад хэмжсэн мэдээллүүдээр хийсэн байна. Энэхүү мэдээллийг

2009 оны нийлмэл мэдээ

Metop-AVHRR MA10 нь Европын холбооны EUMETSAT хөтөлбөрийн Metop цаг уурын хиймэл дагуул, АНУ-ын NOAA хөтөлбөрийн AVHRR мэдрэгчийн мэдээллүүдийг нийлүүлсэн бүтээгдэхүүн бөгөөд 1 км-ийн орон зайн нарийвчлал бүхий 5 сувагтай (RED, NIR, SWIR, TIR1, TIR2), зөвхөн өдрийн цагаар цуглуулсан мэдээ юм байна. Нэмэлт мэдээллийг дараахь хаягнаас авна уу: http://www.metops10.vito.be/index.html

Эх сурвалж: VITO-Belguim
You are subscribed to email updates from ГЕО МЭДЭЭЛЭЛ
To stop receiving these emails, you may unsubscribe now.
Email delivery powered by Google
Google Inc., 20 West Kinzie, Chicago IL USA 60610

Reply all
Reply to author
Forward
0 new messages