Сайн байцгаана уу, сэнпай нараа?
Шинэ байгуулагдаж байгаа клубыг дэмжиж, оролцож байгаа кохай
Мөнхтуг байна.
Түрүүчийн долоо хоногт үр дүнтэй хурал болох шиг санагдсан.
Тэгээд ирэх долоо хоногийн УЗ сонгох хурал амжилттай болох байх
гэж хүлээж байна.
Бизнес клуб маань дөнгөж байгуулагдах гэж байгаа ч манай сэнпай
нар бүгд шахуу бизнес хийж байгаа болохоор нэгэн зарыг дуулгах гэсэн юм.
-------------------------------------------------------------------------------------------------
Монголын Бизнесийн Хөгжлийн Холбоо ТББ нь Японы Инженерийн Байгууламж
Гүйцэтгэгчдийн Холбоог хүлээн авч
"Монгол Японы Барилга-Дэд бүтцийн салбарын бизнес форум" зохиох гэж байгаа
бөгөөд энэ салбарт ажилладаг, японоос хөрөнгө оруулалт хайж байгаа,
япончуудтай хамтарсан компани байгуулахыг хүсдэг, мӨн ЯПон-Монголын
Бизнес гүүр болон ажиллах сонирхолтой байгаа сэнпай нартаа,
Энэхүү БИЗНЕС ФОРУМ-ыг сонирхон, оролцоорой гэж хүсч байна.
Дэлгэрэнгүй:
http://mbda.mn/ хуудаснаас үзнэ үү?
Холбооны тухайд: Урьд нь ЯМОХ-д идэвхи санаачлагатай ажиллаж байсан
Д.Батдэрэм, мөн японд төгссөн Даваадорж, Даваасүрэн гэх залуус болон
миний бие Мөнхтуг, дээр нь Америк Австрали, Орос, Англи, Чехд сурч байсан
залуус нэгдэн байгуулсан ТББ байгууллага юм.
Сэнпай нар маань дэмжин ажиллана байхаа гэж гүнээ итгэж байна.
***
Мөн Энэхүү БИЗНЕС ФОРУМ-ыг ИВЭЭН ТЭТГЭЖ хамтран ажиллах байгууллага,
хувь хүмүүсийг хүлээн авч байгаа тул та бүхнээсээ
"кохай нараа дэмжин ажиллана уу"
гэж хүсч байна.
Хүндэтгэсэн
Гангасүрэн Б.Мөнхтуг
--
Byakharsuren MUNKHTUG
Mobile: 976-99102206
http://mongoltug.blogspot.com/