Сайн байцгаана уу Шударга Ёсыг Бадраах Сангийн эрхэм гишүүд, дэмжигчид ээ?
Та бүхэндээ сангийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж байна.
2014-10-16 өдөр сангийн уламжлалт хүндэтгэлийн оройн зоог арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд:
· Э.Уламбаяр эгч (ХасБанк, Дотоод Аудитын газрын захирал)
· Б.Батсайхан (Монголын Хөрөнгө оруулалтын сангийн захирал, Сангийн тэргүүн)
· Б.Отгондорж (ИЭК Монголиа ХХК ерөнхий захирал)
· Г.Үржинсүрэн (Мобиком корпорац, Борлуулалт эрхэлсэн захирал)
· Ч.Мөнхбаяр (ХасБанкны Үйл ажиллагаа эрхэлсэн захирал);
· Hidenori Yoshino (Mitsubishi Mongolia Төлөөлөгчийн газрын дарга)
· М.Нарангэрэл (ХасБанкны Хүний нөөцийн хэлтсийн захирал);
· Н.Баярсайхан (HiFi Records-н гүйцэтгэх захирал);
· Даариймаа (ХасБанкны Хүний нөөцийн мэргэжилтэн);
· Д.Сэлэнгэ (Deloitte Onch Audit LLC, Хүний нөөцийн менежер)
· Өнгөрсөн жилийн тэтгэлэг хүртсэн оюутнууд болон сангийн төгсөгч нарийн төлөөлөлтэйгээр зохион байгуулагдлаа.
Оройн зоогийн үеэр сангийн тэтгэлэгт оюутнууд маань өөрсдийн хийж бүтээсэн ажлын тайлан, гаргасан амжилтын талаар танилцуулж, хүрэлцэн ирсэн зочид гишүүд маань өөрсдийн санал бодлоо хуваалцах, сэтгэгдлээ илэрхийлэх, мөн сангийн цаашдын үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.
Оройн зоогт хүрэлцэн ирж амжаагүй болон хандив өргөх хүсэлтэй эрхэм гишүүд та бүхэн хандиваа доорх дансанд 2014 оны 11-р сарын 10-г хүртэл шилжүүлэхийг та бүхнээс хүсэж байна. (Дараа нь ч гэсэн шилжүүлж болно, гэхдээ бид бүхэн тэтгэлэгт хөтөлбөр болон дараа дараагийн арга хэмжээгээ явуулах цар хүрээгээ тодорхойлох тул ийнхүү хугацаа заасан болно). Сангийн дансанд хандив өргөхтэй холбоотой асуух зүйл байвал сангийн координатор Д.Мөнх-Эрдэнэ (Утас: 88116432, имэйл: munkherden...@gmail.com) холбогдоно уу.
Хандивын данс:
Улаанбаатар Хотын Банк, Шударга Ёсыг Бадраах Сан ТББ, 2600042615
САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЧ, ШУДАРГА ЁС ҮРГЭЛЖИД БАДРАХ БОЛТУГАЙ.