Сайн байна уу Шударга Ёсыг Бадраах Сангийн эрхэм гишүүд, дэмжигчид ээ?
Та бүхний тусламж, дэмжлэгтэйгээр зохион байгуулсан шударга ёс, сайн санааны үйлс бүхэн амжилттай хэрэгжиж, сангийн маань үйл ажиллагаа жил ирэх тусам өргөжин тэлж байгаа билээ.
2012-2013 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан сангийн удирдах зөвлөл болон хэсэг гишүүд хуралдаж, цаашдын арга хэмжээ, үйл ажиллагааны талаар саналаа солилцсоны үндсэн дээр хамгийн тэргүүнд сангийн маань үйл ажиллагааны хамгийн чухал хэсэг болох оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрөө уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэж, үүнтэй холбогдуулан өнгөрсөн жилийн тэтгэлэг хүртсэн оюутнуудынхаа хийж бүтээсэн ажил, гаргасан амжилтын талаарх тайланг сонсож, тэтгэлэгт хөтөлбөрт хандив өргөх хүндэтгэлийн оройн зоогийг зохион байгуулж байна.
Хүндэтгэлийн зоог 2012 ОНЫ 11-Р САРЫН 01 ӨДӨР ХҮРЭЭ РЕСТОРАНД 19.00 ЦАГ-с болох тул
сангийн эрхэм гишүүн, дэмжигч таныг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хөтөлбөр:
19:00 Хүндэтгэлийн оройн зоог
19:20 Сангийн үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөний танилцуулга
19:45 Сангийн гишүүдийн товч танилцуулга, амжилтын тайлан
20:00 Хүрэлцэн ирсэн зочдын танилцуулга
20:20 BIG SURPRISE
20:30 Хаалтын үйл ажиллагаа
САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЧ, ШУДАРГА ЁС ҮРГЭЛЖИД БАДРАХ БОЛТУГАЙ.
Хүндэтгэсэн,
Сангийн гишүүдийн төлөөллөөс...
Холбоо барих:
1. Сангийн гишүүн Г.Энхтөр 88098825, enkh...@gmail.com, enkht...@mcs.mn
2. Сангийн координатор Д.Мөнх-Эрдэнэ, 88116432, munkherden...@gmail.com
3. Сангийн гишүүн, Б.Энхбаясгалан, 88028812, baya...@yahoo.com
Вэб сайт: http://wwww.badraafoundation.org
Имэйл: in...@badraafoundation.org
Хүрээ рестораны байршил: (Хавсралтаас үзнэ үү.)
Хүрээ ресторын 1-р давхарт, VIP ROOM.