Re: Badraa Foundation to Justice - Information 2014-10-30

2 views
Skip to first unread message

Enkhtur Ganbat

unread,
Oct 30, 2014, 2:33:27 PM10/30/14
to ENKHTUR Ganbat, members...@googlegroups.com, Badraa San
Сайн байцгаана уу Эрхэм гишүүд, дэмжигчид ээ? 

Та бүхэндээ мэдээлэл хүргэж байна. 

Бид бүхэн 2014-10-16 өдөр сангийн уламжлалт хүндэтгэлийн оройн зоогоо зохион байгуулснаас хойш энэ хичээлийн жилийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрөө МУИС-н Бизнесийн сургууль, Санхүү Эдийн Засгийн дээд сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн сургуулийн оюутнуудын дунд зарлаж, Нэгдүгээр шатанд 82 оюутны мэдээлэл хүлээн авснаас ирүүлсэн бичиг баримтанд үндэслэн 40 оюутныг 2-р шатанд тэнцүүлээд байна.  Хоёрдугаар шатны шалгаруулалт нь 11-р сарын 01 өдөр МУИС-Бизнесийн сургууль дээр зохион байгуулагдах бөгөөд эндээс бид тодорхой тооны оюутныг 3-р шатанд шалгаруулж, улмаар 11-р сарын 08 өдөр сангийн тэргүүлэгчид болон ивээн тэтгэгч байгууллагын төлөөлөлтэй дэлгэрэнгүй ярилцлага хийж энэ хичээлийн жилд тэтгэлэг хүртэх оюутнуудаа шалгаруулах юм. Сангийн тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа 11-р сарын 25 үеэр зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байгаа, тодорхой өдөр нарийн тогтоогоогүй байна. Энэ талаар та бүхэндээ дахин мэдээлэл хүргэх болно. 

Мөн өнгөрсөн хичээлийн жилээс тэтгэлэгээ үргэлжлүүлэн авах гэрээгээ биелүүлсэн 18 оюутан байгаа юм. Одоогоор бидний хувьд сангийн үүсгэсэн хуримтлал, та бүхнийхээ хандивт үндэслэн шинээр хэдэн оюутан энэ хичээлийн жилд нэмж сургалтын тэтгэлэг олгох вэ гэдэг асуудлаа шийдэх шаардлагатай байгаа болно. 

Сангийн эрхэм гишүүд, дэмжигчид та бүхэн сангийн үйл ажиллагаандаа хандив өргөх хүсэлтэй байгаа бол хандиваа доорх дансанд 2014-11-08-г хүртэл шилжүүлэхийг хүсэж байна. (Дараа нь ч гэсэн шилжүүлж болно, гэхдээ энэ хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөр болон үйл ажиллагааны цар хүрээгээ тодорхойлох зорилготой байгаа тул хугацаа заасан болно). Сангийн дансанд хандив өргөхтэй холбоотой асуух зүйлс байвал сангийн координатор Д.Мөнх-эрдэнэ (Утас: 8811-6432, имэйл: Munkherden...@gmail.com) холбогдоно уу.  

Хандивын данс:

Улаанбаатар  Хотын Банк, Шударга Ёсыг Бадраах Сан ТББ, 2600042615


Мөн бид та бүхнээсээ хандив тусламж хүсэхээс гадна сангийн төгсөгчид, оюутнуудаас бүрдсэн баг төрөл бүрийн бизнесийн судалгаа, төсөл, компанит ажил зохион байгуулах замаар сандаа хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байгаа тул бидэнд хандив тусламж шугамаар бус гэрээт ажлын шугамаар бид бүхнийг мөн дэмжих боломжтой. (Гэрээт ажилтай гүйцэтгэхтэй холбоотой тодруулах зүйлсээ сангийн гишүүн Г.Энхтөр, Утас: 88098825, enkh...@gmail.com) хаягаар холбогдоно уу. 

САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЧ, ШУДАРГА ЁС ҮРГЭЛЖИД БАДРАХ БОЛТУГАЙ. 

та бүхэндээ баярлалаа. 




2014-10-19 22:59 GMT+08:00 Enkhtur Ganbat <enkh...@gmail.com>:

Сайн байцгаана уу Шударга Ёсыг Бадраах Сангийн эрхэм гишүүд, дэмжигчид ээ? 

 

Та бүхэндээ сангийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж байна. 

2014-10-16 өдөр сангийн уламжлалт хүндэтгэлийн оройн зоог арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд: 


·         Э.Уламбаяр эгч (ХасБанк, Дотоод Аудитын газрын захирал)

·         Б.Батсайхан (Монголын Хөрөнгө оруулалтын сангийн захирал, Сангийн тэргүүн)

·         Б.Отгондорж (ИЭК Монголиа ХХК ерөнхий захирал)

·         Г.Үржинсүрэн (Мобиком корпорац, Борлуулалт эрхэлсэн захирал)

·         Ч.Мөнхбаяр (ХасБанкны Үйл ажиллагаа эрхэлсэн захирал);

·         Hidenori Yoshino (Mitsubishi Mongolia Төлөөлөгчийн газрын дарга)

·         М.Нарангэрэл (ХасБанкны Хүний нөөцийн хэлтсийн захирал);

·         Н.Баярсайхан (HiFi Records-н гүйцэтгэх захирал);

·         Даариймаа (ХасБанкны Хүний нөөцийн мэргэжилтэн);

·         Д.Сэлэнгэ (Deloitte Onch Audit LLC, Хүний нөөцийн менежер)

·         Өнгөрсөн жилийн тэтгэлэг хүртсэн оюутнууд болон сангийн төгсөгч нарийн төлөөлөлтэйгээр зохион байгуулагдлаа.

 

Оройн зоогийн үеэр сангийн тэтгэлэгт оюутнууд маань өөрсдийн хийж бүтээсэн ажлын тайлан, гаргасан амжилтын талаар танилцуулж, хүрэлцэн ирсэн зочид гишүүд маань өөрсдийн санал бодлоо хуваалцах, сэтгэгдлээ илэрхийлэх, мөн сангийн цаашдын үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо. 

  • Оройн зоогийн фото зургуудыг энд дарж үзнэ үү. 
  • Сангийн танилцуулга, цаашдын төлөвлөгөөг хавсралтаар илгээв. 

Оройн зоогт хүрэлцэн ирж амжаагүй болон хандив өргөх хүсэлтэй эрхэм гишүүд та бүхэн хандиваа доорх дансанд 2014 оны 11-р сарын 10-г хүртэл шилжүүлэхийг та бүхнээс хүсэж байна. (Дараа нь ч гэсэн шилжүүлж болно, гэхдээ бид бүхэн тэтгэлэгт хөтөлбөр болон дараа дараагийн арга хэмжээгээ явуулах цар хүрээгээ тодорхойлох тул ийнхүү хугацаа заасан болно). Сангийн дансанд хандив өргөхтэй холбоотой асуух зүйл байвал сангийн координатор Д.Мөнх-Эрдэнэ (Утас: 88116432, имэйл: munkherden...@gmail.com) холбогдоно уу.

 

Хандивын данс:

Улаанбаатар  Хотын Банк, Шударга Ёсыг Бадраах Сан ТББ, 2600042615

 

САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЧ, ШУДАРГА ЁС ҮРГЭЛЖИД БАДРАХ БОЛТУГАЙ. 


--
__________________
Enkhtur Ganbat   (Enkhturg)

Mobile: (+976)-88098825Email: enk...@badraafoundation.org, enkh...@gmail.com, enkht...@mcs.mn, |  @Enkhturg |  "You create your own universe as you go along, Winston Churchil"



--
__________________
Enkhtur Ganbat   (Enkhturg)

Mobile: (+976)-88098825Email: enk...@badraafoundation.org, enkh...@gmail.com, enkht...@mcs.mn, |  @Enkhturg |  "You create your own universe as you go along, Winston Churchil"
Reply all
Reply to author
Forward
0 new messages