Мэдээлэл: Шударга Ёсыг Бадраах Сан ТББ

0 views
Skip to first unread message

ENKHTUR Ganbat

unread,
Oct 30, 2013, 4:21:22 AM10/30/13
to Badraa San, members...@googlegroups.com
Сайн байцгаана уу Шударга Ёсыг Бадраах Сангийн эрхэм гишүүд, дэмжигчид ээ?

Та бүхэнд сангийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж байна. 

Сангийн уламжлалт хүндэтгэлийн оройн зоог зохион байгуулагдсанаас хойш сангийн гишүүд уламжлалт сургалтын тэтгэлэгт хөтөлбөрөө МУИС-ЭЗС, СЭЗДС дээр зохион байгуулж, нэгдүгээр шатны шалгаруулалтыг амжилттай хийгээд байна. 

Энэ хичээлийн жил 2 сургуулиас нийт 50 оюутны материал хүрэлцэн ирсэн бөгөөд сангийн гишүүдээс томилогдсон "Шалгаруулалтын Баг" 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр дараах үзүүлэлтүүдийг харгалзан үзэж 1-р шатны шалгаруулалтаар 22 оюутан сонгож, 2-р шатны ярилцлаганд уриад байна. 
1. Дүнгийн голч  (15%)
2. Санхүүгийн хэрэгцээ (20%)
3. Хувь хүний хөгжил   (20%)
4. Нийгмийн идэвхи, санаачлага  (20%)
5. Хувь хүний ерөнхий хандлага   (25%)

Мөн өнгөрсөн хичээлийн жилээс сургалтын тэтгэлэгээ үргэлжлүүлэн авах гэрээгээ биелүүлсэн 18 оюутан байгаа юм. Одоогоор сангийн үүсгэсэн хуримтлал, татан төвлөрүүлсэн санхүүжилтэндээ үндэслэн шинээр хэдэн оюутан нэмж сургалтын тэтгэлэг олгох вэ гэдгээ шийдэх шаардлагатай байгаа болно. 

Сангийн эрхэм, гишүүд, дэмжигчид та бүхэн сангийн үйл ажиллагаандаа хандив өргөх хүсэлтэй байгаа бол хандиваа доорх дансанд 2013.11.02-г хүртэл шилжүүлэхийг хүсэж байна. (Дараа нь ч гэсэн шилжүүлж болно, гэхдээ энэ хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөр болон үйл ажиллагааны цар хүрээгээ тодорхойлох зорилготой тул хугацаа заасан болно). Сангийн дансанд хандив өргөхтэй холбоотой асуух зүйл байвал сангийн координатор Д.Мөнх-Эрдэнэ (Утас: 88116432, имэйл: munkherden...@gmail.com) холбогдоно уу. 

Хандивын данс:

Улаанбаатар  Хотын Банк, Шударга Ёсыг Бадраах Сан ТББ, 2600042615

САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЧ, ШУДАРГА ЁС ҮРГЭЛЖИД БАДРАХ БОЛТУГАЙ. 


Inline image 1


--
__________________
ENKHTUR Ganbat   (Enkhturg)
Just Do It, Just In Time...

Mobile: (+976)-88098825Email: enk...@badraafoundation.org, enkh...@gmail.com, enkht...@mcs.mn, | Skype: enkhtur.gaTwitter: @Enkhturg

"You create your own universe as you go along, Winston Churchil"

BFJ Card.jpg
Reply all
Reply to author
Forward
0 new messages